Израилийн “Ben Gurion” их сургуулийн эрдэмтдийн баг алтан загасанд робот машин жолоодохыг амжилттай зааж өгчээ. Загасыг бүх хөдөлгөөнийг нь хянах боломжтой бүрэн камержуулсан жижиг аквариум дотор хийгээд, уг туршилтаа явуулсан байна. Аквариумаа жижиг робот машин дээр байрлуулж, загасны хөдөлгөөнийг хянажээ.
Загас аль чиглэлд сэлнэ тэр зүгийнх нь дугуй руу дохио очсоноор робот машин хөдөлж явах мэдрэгч технологитой аж. Хэсэг хугацаа өнгөрөхөд загас өөрийнх нь сэлсэн чиглэлд машин хөдөлж байгааг ойлгожээ. Өрөөний нэг буланд загасны хүрэх цэгийг ягаан өнгөөр тэмдэглэсэн бөгөөд хоол өгсний хариуд тэр цэг рүү загасыг сэлдэг болгож сургасан аж.
Туршилтад зургаан загас оролцсон ба тэдний дундаас хамгийн том нь 17 см орчим урттай, 119 гр жинтэй байсан. Загас тус бүрт 10 удаа жолоодлогын хичээл оржээ. Загасуудыг “Бахархал ба бардамнал” зохиолын дүрүүдээр өхөөрдөн нэрлэсэн байна. Уг туршилт нь загас хэдхэн секундын ой санамжтай гэх цуу яриаг няцааж мэдэх юм.
Эх сурвалж: NBC
Холбоотой мэдээ