Угаартсан гурван хүүхдийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Угаартсан гурван хүүхдийг аварчээ

Угаартсан гурван хүүхдийг аварчээ

Цахилгааны утас шатсаны улмаас бага насны гурван хүүхэд угаартжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн долдугаар байранд өчигдөр орой 21:50 цагийн орчимд галын дуудлага ирсэн байна. Энэ дагуу алба хаагчдыг очиход цахилгаан хуваарилах өрөөнд гал гарч, 5-9 насны гурван хүүхэд угаартсаныг сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ. Мөн утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргасан байна. Золоор хүний амь эрсдэлгүй болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Хүүхдийн биеийн байдлын талаар тус газарт өчигдөр бүртгэгдсэн мэдээллээс харвал, гурван байшин, нэг хотхоноос гал түймрийн шинжтэй дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Хос-Даль” апартментын шинээр баригдаж буй барилгын дэргэд 3×6 метрийн хэмжээтэй ажилчдын байранд гал гарсныг алба хаагчид унтраасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж