“Binance” крипто биржийн гүйцэтгэх захирал Чанпэн Жао дэлхийн хамгийн баян тэрбумтнуудын тоонд орлоо. “Bloomberg”-ээс гаргадаг дэлхийн тэрбумтнуудын судалгаагаар түүний цэвэр хөрөнгө хамгийн багадаа 96 тэрбум ам.доллар ажээ.
Тэрбээр хөрөнгийнхөө хэмжээгээр “Oracle” корпорацийн үүсгэн байгуулагч Ларри Элисонтой өрсөлдөж байна. Мөн Энэтхэгийн тэрбумтан Мукаш Амбанийг хөрөнгийн хэмжээгээр ардаа орхилоо.
Хятад гаралтай Канадын бизнес эрхлэгч ийнхүү дижитал валют хурдацтай хөгжиж буй цаг үеийн нэгээхэн бэлгэ тэмдэг болж байна. “Etherum” койныг гаргасан Виталик Бутерин болон “Coinbase”-ийн үүсгэн байгуулагч Брайн Армстронг нар өнгөрсөн жил тэрбумтнуудын эгнээнд нэгдэж байв.
Шинэхэн тэрбумтан энэ талаар байр сууриа хэрхэн илэрхийлсэн бол? Тэр хэлэхдээ “Хэдэд жагссан гэдэгт хэт их анхаараад хэрэггүй. Хэчнээн хүнд тус болж чадах болсон бэ гэдэг л чухал. Эд хөрөнгийн хэмжээгээр жагсаахын оронд хийсэн сайн үйлсийнх нь хэмжээгээр жагсаадаг байх хэрэгтэй” гэжээ.
Чанпэн Жао өөрийн баялгийнхаа бараг 99 хувийг бусдад хандивлах санаатай байна гэж “Binance”-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ