Украин, Орос, Франц, Германы удирдагчдын шинэ дээд хэмжээний уулзалтын үеэр зүүн Донбассын бүс нутаг дахь дайныг зогсооход шаардлагатай шийдвэрүүд гаргахад бэлэн байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Мягмар гаригт мэдэгдэв.
Тэрбээр бүс нутаг дахь мөргөлдөөнийг зогсоох цаг болсон гэж үзэж байгаа аж. Зеленскийн штабын дарга Андрей Ермак мөн мэдэгдэлдээ, Украин сөргөлдөөнийг зогсоох, олон хоригдол солилцох зэрэг арга хэмжээний талаар тохиролцохыг хүсч байна гэжээ.
Украинд цохилт өгөх Оросын хэдэн арван мянган цэрэг шинэ довтолгоонд бэлтгэж байж магадгүй гэж Вашингтон, Киев мэдэгдэв. АНУ, ОХУ-ын албаны хүмүүс Даваа гаригт Женевт уулзаж, хэлэлцээ хийсэн юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ