Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2022.01.12) 08.30 цагт эхлэв. Тус хуралдаанаар:

-Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,

-Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,

-Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл,

 -Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээ,

 -Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг 34 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжлийн сайд нар тодрох хүлээлттэй байна.

Засгийн газрын өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болсон. Харин тус яамдын төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилохоор болсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж