2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгын дэвсгэртийг гүйлгээнээс татна | News.MN

2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгын дэвсгэртийг гүйлгээнээс татна

2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгын дэвсгэртийг гүйлгээнээс татна

2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянгын дэвсгэртийг гүйлгээнээс татна

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг энэ оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл гүйлгээнээс татахаар болжээ. Учир нь тус онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртэд олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байжээ. Тодруулбал, уг дэвсгэрт нь ямар нэг цонхгүй, туузгүй бөгөөд ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой юм байна.

Иймд 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож, дээрх дэвсгэртийг эзэмшиж буй иргэдийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл банкуудад болон Монголбанканд хандан шинэ дэвсгэртээр солиулах боломжтой байхаар зохицуулжээ.

Тухайн хугацаа энэ оны гуравдугаар сарын 1-нд дуусгавар болж буй тул 2006 онд үйлдвэрлэгдсэн, хуурамч бус 20 мянгатын дэвсгэрт эзэмшиж буй бол банканд хандан солиулахыг санууллаа.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-12 213.87.144.144

))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-12 139.5.216.23

байж л байг л дээ.

Avatar

Зочин 2022-01-12 103.10.21.233

Далимдуулаад баахан 20к хэвлэхнээ төрийн башир аргыг бид мэддэг болжнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж