Д.Амартүвшинд холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ | News.MN

Д.Амартүвшинд холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Д.Амартүвшинд холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Д.Амартүвшинд холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Иргэн, комедиан Д.Амартүвшинг өнгөрсөн оны зургадугаар сарын 28-нд жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, зөрчлийн хэрэг үүсгээд байсан. Түүнд холбогдох хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр "Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс миний хэргийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэлээ" гэж өөрийн цахим хуудастаа бичсэн байна.

Цар тахлын үед бизнес эрхлэгчид туйлдаа хүрч байгааг илэрхийлэн "Тэвчээр тасарлаа" нэртэй хөдөлгөөн эхлүүлсэн. Тус зөрчилд холбогдогч Д.Амартүвшин, Д.Булгантамир нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500 мянган төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэж байв.

Тэднийг хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, бүртгүүлэхгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн буруутгаад байсан юм. Иргэн Д.Амартүвшин “Уг нь үзэл бодлоо илэрхийлсэн юм. Өнгөрсөн зун “Гацалт” флаш моб хийсний улмаас торгуулсан. Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсний төлөө ял авлаа гэж бодож байна. Монгол олон улсын гэрээ конвенцид нэгдсэн орон. Гэтэл тэр гэрээ конвенци нь хааччихсан юм, бүү мэд. Зургадугаар сарын сүүлээр “Гацалт” флаш моб зохион байгуулж, үйлчилгээний салбар дампуурсан, мөнгөгүй болсон, өр ширэнд идэгдсэн бизнесийн байгууллагад зориулаад гурван минутын гашуудлын зогсолт хийсэн юм.

Эрх баригчид түүнд эмзэглэсэн бололтой. Зөрчлийн хуулиар хэрэг нээсэн. Долдугаар сарын 28-нд хавтаст хэрэгт гарын үсэг зуруулаад, наймдугаар сарын эхээр шүүх хурал болсон. Тухайн үед нотлох баримтын шаардлага хангахгүй гээд 14 хоног хойшилсон. Тэрнээс гурван сарын дараа гэнэт ухаан орсон юм шиг шүүх хурал зарлаад ийм юм болчихлоо” гэж хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-12 213.87.144.144

)))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Lol 2022-01-12 66.181.160.60

Энэ илжиг толгойт цаашаа шүү

Avatar

Зочин 2022-01-12 139.5.217.73

НЭРТ САЛБАДАЙ

Avatar

Зочин 2022-01-12 202.126.89.248

Муу оюу толгойг хамгаалдаг л***р байна ш дээ.

Avatar

Зочин 2022-01-12 66.181.179.33

Амартүвшин хараахл төлөв төвшиг залуу шиг байдаг юм Лайк энэ тэр нэвтрүүлэх болохлоор арай дэндүү арзагнаад байдаг нь ер таалагддагүй юмыг шүүмжлэж болно доромжлож болохгүй. Бурууг тас хийтэл нь хэлчихгүй арзагнахаар үнэ цэнээ алдаж үр дүнд хүрдэггүй юм . залуу минь

Avatar

Зочин 2022-01-12 66.181.161.39

тэрийг олон нүүрт гэдгийм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж