Шинэ номын сангийн барилгын ажил удаашралтай байна | News.MN

Шинэ номын сангийн барилгын ажил удаашралтай байна

Шинэ номын сангийн барилгын ажил удаашралтай байна

Шинэ номын сангийн барилгын ажил удаашралтай байна

 Улаанбаатар хотод улсын гэх тодотголтой цөөн номын сан бий. Гэвч нийслэл хотод төдийгүй орон нутагт, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байдгийн зэрэгцээ, шаардлага хангасан номын сан байхгүй гэхэд хилсдэхгүй. Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг Үндэсний номын сан шинэ барилгаа удтал хүлээж буй. Төлөвлөгөө ёсоор энэ онд үүдээ нээх ёстой.

Албаныхны мэдээлснээр, Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Америкийн Элчин сайдын яамны чанх урд баригдаж буй Үндэсний номын сангийн 11 давхар, 9948,2 ам метр талбай бүхий шинэ байр 87 хувийн гүйцэтгэлтэй байна.

Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос “амь” орж эхэлсэн байна. Биднийг очиход тус барилгын гадна пасадын ажил дутуу байлаа.

ШИНЭ НОМЫН САН ИРЭХ ЗУРГАДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО 

Лифт, тааз, тусгаарлагч хаалгыг бэлэн болгожээ. Энд тэндгүй тоос шороо бужигнаж, дотоод заслын ажил ид өрнөж байв. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байна. Тус номын сан 450 хүний суудалтай, мөн харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан соёл, боловсролын танхимтай байх юм.

Мэдээллийн эрин зуунд шинэ технологи нэвтрүүлж, ном хэвлэлийг скайнердан тоон хэлбэрт шилжүүлснээр хялбар аргаар, хурдан шуурхай мэдээлэл олж авах боломж бүрдэх аж. Түүнчлэн номын үзэсгэлэнгийн болон хурлын танхим, мини театр, ном, бичиг хэргийн дэлгүүр, хэвлэлийн үйлчилгээгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг өөрийн онцлогт тохируулан хөгжүүлж, барилгын ашиглалт болон олон төрлийн нэмэлт үйлчилгээгээр орлого олохоор төлөвлөжээ.

Хуучин номын сангийн төв байраа Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх аж. Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан бол гурван сая орчим номтой болж өргөжин, даац хэтэрчээ. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан юм.

УРД ХӨРШ ХИЛЭЭ ХААСНААС БОЛЖ, БАРИЛГЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА 

Урд хөрш хилээ хааснаас болж барилгын материал саатсан тул гадна пасадын ажил, дотор заслын зарим материал хүлээгдэж байгааг ажилчид хэлэв. Удахгүй интерьер зургийн дагуу дотоод заслаа хийхээр төлөвлөж байгаа аж.

Барилгын ажилчдын хэлснээр, тус барилгын ажил 2019 онд идэвхжиж байсан ч цар тахлын улмаас ажлаа зогсооход хүрсэн байна. Тиймээс барилгын хугацаа 2020 онд ашиглалтад орох ёстой байсан ч хойшилж, улсын баяр наадмаас өмнө орох төлөвтэй байгаа аж. Гүйцэтгэгч компанийн мэдээлснээр, барилгын материалын үнэ өсч, материал муутай байгаа учраас одоогоор 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буйгаа хэлэв. Хэрэв хил гааль нээгдвэл хугацаандаа багтаж орохыг хичээж буй гэлээ.

Соёлын яамнаас "Үндэсний номын сангийн барилга энэ оны зургадугаар сард багтан ашиглалтад орно" гэж мэдээлэв. Мөн нүүлгэлтийн бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн бөгөөд номын сан хөмрөгөө цэгцлэхээс эхлээд олон ажил хүлээгдэж байгаа аж. Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Он удаанаар хүлээж байгаа номын сангийн шинэ барилга хараахан ашиглалтад ороогүй байна. Манай хамт олон шинэ байр ашиглалтад орохоор ямар үйлчилгээ үзүүлэх вэ, уншлагын танхимыг яаж зохион байгуулах вэ, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ яаж хүссэн номыг нь уншуулах вэ гээд байнга л бодож, төлөвлөж сууна. Шинэ байр маань 450 хүний суудал бүхий хүчин чадалтай олон улсын стандарт, жишигт нийцсэн техник, технологийн шийдэл бүхий ховор, үнэт ном судрын хадгалалт хамгаалалтын орчин бүрдсэн, хурал, семинар, арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулах танхимуудтай цахим номын сан байна” хэмээн дурджээ. Ийнхүү удтал дуншсан барилга удахгүй үүдээ нээж, нийслэл хот орчин үеийн номын сантай болох нь ээ.

Гэрэл зургийг Г.Санчир 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-12 103.80.210.183

урд талд нь барьж байгаа зөвшөөрөлгүй барилгыг буулгаач ээ. хар өвөл хулгайгаар хийгээд дуусах нь. ХҮҮрСэг зогсоогоод шоудаад байсан таг шүү.

Avatar

ҮНЭН 2022-01-12 66.181.178.89

ХҮН НОМ УНШИХАА БАЙЧИХААД БАЙХАД

Avatar

Зочин 2022-01-12 213.87.144.144

==== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

A 2022-01-12 66.181.188.32

Ene goy yum bee nomiin sanguudiig dvvreg bolgond barij ogoosoi. Bid nar nomnoos l holdoj bolohgv shv

Avatar

Зочин 2022-01-12 122.201.31.31

ДО ЯАМ ТАГНУУЛ ХОТЫН ЗАХИРГААНЫ БАЙШИНГУУД ХОЁР ЖИЛД Л БАРИГДААД ОРЧИХДОГ БОЛ ЭМНЭЛЭГ СУРГУУЛЬ НОМЫН САН АРВАН ЖИЛ БАРИАД Ч ДУУСДАГГҮЙ

Avatar

ҮНЭН 2022-01-12 66.181.178.89

ЭНЭ ТӨР ЗАСАГ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАХГҮЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

иргэн 2022-01-12 64.119.20.41

Ном яахав Шинэ гэмтэлийн Эмнэлэгээ хурдан бариач !!!!!!!

Avatar

ЗОЧИН 2022-01-12 66.181.183.245

АНДЛАЛ ГЭЖ АЦНЫ БАРИЛГА БАРИАД НУРААХАД МӨНГӨТЭЙ. НОМЫН САН БАРИХ ГЭХЭЭР МӨНГӨГҮЙ. ГОЛ НЬ АШИГ СОНИРХОЛ ЗАВЧАА ЮУ БАЙНА ГЭДГЭЭС Л ХАМААРЧ БАЙНА ДА.

Avatar

Зочин 2022-01-12 43.228.129.131

Архитектур дизайн гэж хөгийн юм харагдсан, тэгээд ямар ч гадаа талбай, зогсоол орон зай байхгүй

Avatar

Зочин 2022-01-12 202.126.89.47

Сэтгүүлч ээ, шоо метр гэдэг ойлголт эзлэхүүний хэмжээ. Талбайн хэмжээг хэлэх гэж байгаа бол Хавтгай дөрвөлжин метр гэх учиртай.

Avatar

Зочин 2022-01-12 192.82.68.93

буюу мкв гэж тэмдэглэдэг.

Avatar

үнэн 2022-01-12 202.21.126.82

Юун номын сан бэ? Үйлдвэр байгуулаач ээ. Энэ олон хөшөө дурсгал, музеи, элдэв тэнэглэлээ хэзээ зогсоох юм бэ? Залхуу дуракууд төр бөрихаар, аялал жуулчлал ч гэх шиг элдэвийн шууд хөдөлмөрлөг=хгүй юм л бодож олох юм!

Avatar

Зочин 2022-01-12 202.21.126.82

Юун номын сан бэ? үйлдвэр бариач ээ. Энэ музеи, хөшөөгөө болиоч ээ! Улс төрд залхуу дуракууд гархаараа зүгээр мөнгө олчих гээд аялал жуулчлал ч гэх шиг баасаа цэвэрлэж чадахгүй байж тэнэг тэнэг агаарын төслүүд бодож олох юм.

Avatar

Зочин 2022-01-12 66.181.169.116

Тэнэг минь үйлдвэр барихын тулд ном унших хэрэгтэй

Avatar

Зочин 2022-01-12 64.119.31.53

ингэж туйлшрах хэрэггүй. Ном ч хэрэгтэй үйлдвэр ч хэрэгтэй. Улс л болсон хойно бүх зүйл л хэрэг болно шүү дээ.

Avatar

Зочин 2022-01-12 172.90.229.225

Хөөрхий дөө. Гүйцэтгэгч компанийн захирал/ Эзэн нь бурхан болоод ажил нь удааширсан. Ум мааний бадмий хум. Дүү нар нь чадлаа раа зүтгэж байгааг төр засаг ххарж үзээд дамжээд өгөөсэй. Давагдашгүй хүчин зүйл үзээд гээд төр нэг харж үзэжболохгүй юу

Avatar

Зочин 2022-01-12 103.9.90.100

17 жилийн өмнө

Avatar

Зочин 2022-01-12 202.21.109.54

2005 онд шавь тавьж байсан даа . Хөөрхий 22 жил болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж