"Давхар дээл"-ийг дэмжинэ VS дэмжихгүй | News.MN

"Давхар дээл"-ийг дэмжинэ VS дэмжихгүй

"Давхар дээл"-ийг дэмжинэ VS дэмжихгүй

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Адъшаа, хуульч Д.Үүрцайх нар “давхар дээл”-ийн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа билээ. Улс төрийн хүрээнд, Үндсэн хуулийн Цэц эдгээр гишүүдийн маргаан Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргаж, УИХ түүнийг нь хүлээж авна гэсэн таамаг өрнөж буй. Тиймээс энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах магадлалтай болоод байна. Энэ долоо хоногийн VS буландаа хоёр талын байр суурийг хүргэж байна.


 

Д.Тогтохсүрэн
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга:

-УИХ-ын гурван гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ гаргана. Гаргахдаа Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргахгүй юм. Үндсэн хуулийн 64, 65 дугаар зүйлд зааснаар Цэц нь УИХ-д санал ирүүлнэ. Тодруулбал, 39.2 дахь заалт бусад заалтуудтайгаа зөрчилдөж байгаа тул УИХ авч үзнэ үү л гэдэг санал ирнэ. Дараа нь УИХ уг саналыг нь авч хэлэлцээд, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаар болбол 57 гишүүнээрээ өргөн барина. Тэгээд дөрвөн хэлэлцүүлгээрээ хэлэлцэнэ. Тэгж байж шийднэ.

Үндсэн хуулийн асуудал жижиг биш учраас өргөн хүрээнд урт хугацаанд хэлэлцэнэ. Мөн 2008 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хууль гэж бий. Энэ хуулиар босго бас өндөр. Өмнө нь хөндсөн заалтыг найман жилийн дотор дахин хөндөхгүй гэж заасан. Процессын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал цаг хугацаа шаардсан. Бид хоёр туйлд туйлшраад байна. Өмнө нь нэг хэсэг “давхар дээл”-гүй явсан. Дараа нь “давхар дээл”-гүй байж болохгүй юм байна гээд 100 хувь өмссөн. Улмаар парламентын хяналт суларч, Засгийн газар УИХ-ынхаа дээр гарч байна гэх асуудал үүссэн. Үүнийгээ болиулахаар зохистой хэмжээ хэмээн дөрөв гэх тоо тогтоосон. Одоо дөрөв арай бага байна гээд байна.

Бид нэг зарчмыг барих ёстой. Монгол улс сонгодог парламентын тогтолцоо руу бүрэн орох ёстой. Үүний хамгийн утга учиртай гурван зүйлийг хийх гэж байгаад хийж чадаагүй. Тодруулбал, “давхар дээл”-тэй байх ёстой. Гадаадын улс орнуудад ард түмний санал авсан гишүүд сайдаар ажиллана гэдэг зарчим байдаг. Холимог тогтолцоотой байх нь мөн үндсэн зарчим. Бас нэг нь Ерөнхийлөгчөө парламентаас сонгох. Энэ гурван асуудлыг 2019 онд хийе гэж яриад дэмжлэг авч чадаагүй. Бусдыг нь бол хийсэн. Цаашид Монгол улс  сонгодог парламентын зарчимтай байя гэвэл үүнийг хийх ёстой. Энэ нь цаг хугацааны л асуудал. Хэзээ нэгэн цагт хийгдэх байх. Бид улс төрд карьерын системээ хийж чадахгүй байна. Япон зэрэг бусад улс нам, улс төрдөө ийм системтэй. Тэр системээр ажлаа хийдэг.  Манай улс ийм системийн нэгдсэн бодлогогүй учраас дурын нөхөр сайд болоод байна. Үүнд л бухимдаад байгаа юм.

Б.Пүрэвдорж
АН-ын гишүүн:

-2016 оны сонгуулийн өмнө МАН цөөнх байхдаа “давхар дээл”-ийг эсэргүүцэж жагсдаг байсан. Үүнийхээ үр дүнд 2016 оны сонгуульд ялалт байгуулсныг санаж байгаа байх. Энэ итгэл үнэмшлээрээ Ерөнхий сайд болон УИХ-ын дөрвөн гишүүнээс бүрдсэн Засгийн газар байгуулж болно гэсэн заалтыг 2019 онд Үндсэн хуульдаа оруулсан. Гэтэл одоо Үндсэн хуулийн Цэцээр дүгнэлт гаргуулаад, Засгийн газартаа “давхар дээл”-тэй гишүүд авчирна гэдэг нь өөрсдийнхөө байр сууриас яаж буцдагийг харуулж байна. Иргэдийн саналыг авчхаад хулхиддагийн тод жишээ энэ юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр далимдуулан “давхар дээл”-ийн асуудлыг оруулж ирнэ гэвэл дэмжихгүй. Мэдээж парламентын гаднаас Засгийн газрын гишүүн болно гэдэг хүнд л дээ. Гэхдээ мэргэшсэн сайд нь урт хугацаандаа салбарынхаа асуудлыг илүү сайн авч явна гэж үзэж байна. Тиймээс “давхар дээл”-ийн асуудлыг дэмжихгүй. Манай намын хоёр гишүүн Цэцэд хандсан нь гэнэтийн явдал болсон. Энэ асуудлыг дахиад бүлгийн хэмжээнд ярилцах зайлшгүй шаардлага бол бий. Бид улсын төрийн том бодлого дээр заавал нэг байр суурьтай хандах ёстой. Ер нь УИХ дахь АН-ын бүлэг гурван асуудал дээр нэг байр суурьтай байна. Нэгдүгээрт, он дамжаад баахан сонгууль болдог. Тэр сонгуулиас нь болоод улс эх орны ажил хойш татагддаг. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-ынхан ялалт байгуулчхаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд бүтэн жил бэлтгэлээ хангасан. Ийм зүйл хаа сайгүй байна.

Тиймээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой гэдгийг дэмжиж байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд аймаг, аймгаас сонгогдоод гараад байхаар улсын төсвийн ихэнх хөрөнгө оруулалтыг тийшээ тавиулдаг. Тиймээс сонгуулийн холимог системтэй болчихвол нэг хэсэг Их хурлын гишүүд улс эх орныхоо том бүтээн байгуулалт, том зүйл дээр анхаарлаа хандуулдаг болно. Мөн сонгуулийн санал гээгддэг асуудал байхгүй болно. Нийт сонгогчдын 40 хувийн санал авчхаад 65 суудал авдаг байж болохгүй. Гуравдугаарт, Монгол Улс  2.5 сая орчим хүнтэй байхдаа 76 Их хурлын гишүүнтэй байна гэж тооцож гаргаж байсан. Өнөөдөр 3.4 сая хүрчихлээ. 2024 он гэхэд 3.5 сая гараад явчихна. Бүхэл бүтэн сая хүнээр хүн ам нэмэгдэх нь. Тиймээс гишүүдийн тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. 99 гишүүнтэй байлгах асуудлыг бол дэмжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuun xamgaaltad 2022-01-12 216.200.84.187

– yatj

Avatar

gadnii gaysex+ virus, down sindrom MUUXAI BOLOX,UDAMSHIX xaldvartai 2022-01-12 216.200.84.187

oy/OPOS?

Avatar

OC?1+kameryn,alxam tytamd blokloj,xet davarj 2022-01-12 216.200.84.187

1/18 xyrtel xaaj,USTGAJ, xyyxdyydee cyrgyyld ni yabyylgyi baix.

Avatar

GADNIIXTAI GEREE,contrktXOPIG,topiig dyyrialgajIN,BAINGA YRTEi taxia,talxs,+E/FOOD 2022-01-12 216.200.84.187

DARANGUILAGCHIIG+ BELDETSEER,+TARIJ,UDUUJN

Avatar

Зочин 2022-01-12 192.82.88.26

Бүх өөрчлөлтөө хиичих мөрдах хугацаагаа л. 2024 оноос бол болж байна.

Avatar

Зочин 2022-01-12 213.87.144.144

:)))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-12 66.181.185.177

МАНгарууд давхар дээлийг тайлна гээд л жагсаал хийсээр сонгуульд гарсан аа мартсан уу

Avatar

Зочин 2022-01-12 202.72.242.141

энэ 2 ажлыг давхар хийнэ гэдэг байж боломгүй хэрэг. Аль нэг ажлаа хийхгүй хийдүүлнэ гэсэн үг. Түмнийг төлөөлж чадахгүй бол больсон эь дээр.

Avatar

Зочин 2022-01-12 66.181.161.10

Мөнхбат тэргүүтэй гишүүд ээ сул гишүүн ашиг багатай байвал Сумьяабазар шиг гишүүнээсээ татгалзаад ашигтай ажлаа хийгээч дээ

Avatar

Зочин 2022-01-12 66.181.161.10

Их хурлын гишүүд давхар сайд хийвэл цалин нь хэд болдог юм бэ.Мэргэжлийн сайд нараа тогтвортой ажиллуулаад явсан нь хамаагүй дээр дээ.Давхар дээлийн гай ард түмэнд хүндээр тусч,олгорхуудад ач буянаа өгдөг шүү дээ

Avatar

mgl 2022-01-12 202.179.11.230

Erunhiilugchiig parlamentaas songoh ni zuitei,, harin davhar deel hereggui.

Avatar

zochin 2022-01-12 202.179.15.71

undsen huulind huulia zorchij oorchlololt oruulahig demjihgui,8 jiliin daraa пожалуйстай

Avatar

Зочин 2022-01-12 202.72.242.141

тийм шүү

Avatar

Иргэн 2022-01-12 66.181.161.39

Тоглоом тоотой нь дээр шүү. Ийм асуудал хэрэгжих дээрээ тулвал иргэд зүгээр суухгүй байх

Avatar

Зочин 2022-01-12 202.126.88.48

76 бол хангалттай тоо. 7.6 сая хүртэлх хүн амд тохирсон юм шүү. Анх тэгэж гаргасан юм шүү бид!

Avatar

Зочин 2022-01-12 202.179.27.152

ard tumnees mandat avsan hun said baih estoi zarchim zuv. gehdee gishuudiin toogoo 99 bolgoj usguh zailshgui shaardlagatai

Avatar

Зочин 2022-01-12 202.72.242.141

тэгвэл сайд, ерөнхийлөгч нараа оролцуулаад нэг сонгууль хийчихээд тэндээсээ засгийн гадрын гишүүд, ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүсээ хасаад 76 нь их хуралдаа үлдээд сонгогдсон нь гишүүнээ болиод сайд ерөнхийлөгчөө хийнэ биз

Avatar

nergui 2022-01-12 66.181.160.38

ard niitiin sanal asuulgaar undsen huuli uurchilsun gej suungutuud bsn . er n tegeed durtai uedee heden hun ene huuliig uurchilj bh n zarchimd niitsej bgaa ym uu? ih l sonin sanagdaad bn ene gishuud chin sayhan ee gegee mini undsen huuliin mini oin udur geed tolgoi undiihgui hundeleed bsn n huuramch ym bn . bn bn etseg huuliaraa oroldood bvl aldas bolno shuu shunaluudaa!!!

Avatar

Зочин 2022-01-12 66.181.161.12

Тэгээд удахгүй " давхар дээл өмсөх " тав дахь давалгааны дараа ДЕЛЬТА вирус шиг 32 толгойтой болно ,
тэр үед Ж . Мөнхбат гишүүн шатаагүй байх юм бол тэднийг талбай дээр авч ирж шатаах л болно доо …

Avatar

Баатар 2022-01-12 68.100.237.110

76 гүшүүнээс хуралдаа суудаг нь 39 орчим дээр нь 20 шахам сайд гишүүд суухгүй ийм байхад эд ний тоог нэмж 99 болгох уу ? Харин ч яам гишүүн ий тоог 50 хувь цөөлмөөр ..

Avatar

Зочин 2022-01-12 66.181.161.12

– сайн ч юм биш дээ , ам олшрохоороо идэж уух нь ихсэнэ , гар олшрохоороо хулгай хийх нь лл олшироно …

Avatar

Зочин 2022-01-12 66.181.161.12

хүнд олон сайд \ дарга\ хавсруулан ажиллуулахыг" хэлээд байх шиг . Энэ утгаар ойлговол , УИХ – ын
нэг эрхэм гишүүн бурхан \ бурханы хөшөө барина гээд 2022 оны төсөвт суулгачихсан гэлүү \ шиг олон эрхтэнтэй \ нүд , ам , хамар , хөл , гар г . м \ болно л гэснтэй утга нэг юмаа даа . Тэгээд ч саяхан ҮХ -ЭЭ
зөрчөөд \ түр ч гэсэн зөрчижл байгаа хэрэг \ хоёр сайдаа давхар уруул ам тай ч юм уу , олон нүд хөмөгтэй болгосон сураг байв уу

Avatar

Зочин 2022-01-12 202.55.191.194

юугаач мэдэхгүй хэдэн шинэхэн мангаруудаар цэцэд хандуулж

Avatar

Зочин 2022-01-12 66.181.161.12

байх , байнга өмсөөд байвал бүтэж үхнэ биз . Шууд утгаар нь ойлгоё гэвэл " дах өмсөхийг л " давхар дээл " гээд байна аа даа . Дандаа давхар дээл өмсөөд байвал ШУНАЛДАА ШАТАЖ ҮХНЭ ЭЭ , нам- засгийн удирдагчид аа … Цөөхөн монголчууд нэг ажилд ядаж нэг хүн л эзэн сууж байвал зүгээрсэн , нэг ажил дээр баасны батгана шиг шавааралдаад байх нь хэр зохимжтой байдаг юм бол …
танарын яриад байгаа үндсэн хуулийн утгаар бол " нэг хүн

Avatar

Зочин 2022-01-12 192.82.75.156

Улс төрчдийн үнэн нүүр царай. Хуулиа өөрсдийн эрх ашигтаа тохируулан өөрчлөнө. Ард түмнээ бүү доромжил. Ёс суртахуун хаана байна?

Avatar

Зочин 2022-01-12 66.181.161.12

" Давхар дээл " гэдэг нэр томьёо эдүгээ улс төрийн ч юм уу , хууль зүйн ухагдахуун болчихоод байгаа юм уу – манай ҮХ-ийн " хойт эцэг \ эхүүд \ – ээ … Энэ нэрмйг анх хэн шуналтнуудын арилжааны эргэлтэд оруулж ирсэн юм бэ – Багабанди уу , Энхбаяр уу , Элбэгдорж уу … ???
давхар дээл өмсөхийг монголчууд " муу ёрлоод бай – тайл " гэдэг . Өвлийн цагт холын аянд гарахын цагт ДАХ , ДЭГТИЙ авч явна – шаардлагатай үедээ л хэрэглэдэг байсан ба

Avatar

Зочин 2022-01-12 66.181.191.44

Монголын улс төр гошин шогийн тоглолт болчихсон юм байна. Жонхуу хулгайчын гар хөл бодогсдоор ҮХЦ-д өргөдөл өгүүлээд л….Хэрвээ давхар дээлийн асуудлаа шийдэж чадахгүй бол тэнэг ДАНХАН ТОЛГОЙТОО хаврын чуулган эхлэхэд амбиц нь дийлдэхээ больсон сайд болох сүүлийн боломжтой УИХ-ын гишүүд нь өөрсдөө унагаана гэдгийг нөхцөл байдал чинь харуулаад байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж