Путин “өнгөт хувьсгал”-ыг зөвшөөрөхгүй | News.MN

Путин “өнгөт хувьсгал”-ыг зөвшөөрөхгүй

Путин “өнгөт хувьсгал”-ыг зөвшөөрөхгүй

Путин “өнгөт хувьсгал”-ыг зөвшөөрөхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөрш орнууддаа “өнгөт хувьсгал” гарахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татлаа. Тэрбээр энэ үгээрээ Казахстан, Украины үйл явдлуудад АНУ-ыг буруутгаж буйгаа илэрхийлэв. Өмнө нь Гүрж, Украинд төрийн эргэлт гарч, ОХУ-ын талыг баримтлагч засгийн газрыг түлхэн унагаасан үйл явдлыг Путин “өнгөт хувьсгал” гэж тодорхойлж байгаа аж.

Өнгөт хувьсгал гэж юу вэ? Хамгийн энгийнээр тодорхойлбол эрх баригчдыг иргэдийн шаардлагыг биелүүлэхийг, эсвэл зөвшилцөж чадахгүй бол засаг төрийг солиход чиглэсэн ихэвчлэн тайван аргын /жагсаал, цуглаан, суулт, ажил хаялт/ цогц эсэргүүцлийн хөдөлгөөн юм. Харин Төв Азийн орнуудыг дарангуйлагч нар, авлигад бүрэн автсан, олон улсын өрсөлдөөний талбар гэж олон улс хардаг.

Дээр нь хээл хахууль, автократ дэглэм, геополитикийн чухал байрлал гэсэн хүчин зүйлүүд нь томоохон бослого гарах суурийг бүрдүүлж байдаг гэж үздэг. Казахстан бол Төв Азийн үсрэнгүй хөгжиж буй орнуудын нэг бөгөөд 2019 оныг хүртэл сүүлийн 30 жил Нурсултан Назарбаев төрийн эрхийг дангаар барьсан. Энэ оронд шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал богино хугацаанд үймээн самуун, хүчирхийлэл болж хувирсан юм.

Путин Казахстанд улс төрийн бослого, үймээн гармагц энхийг сахиулагчдаа илгээсэн нь нөхцөл байдал удаан үргэлжилж, хүрээгээ тэлэхээс болгоомжилсон алхам гэдгийг ажиглагчид онцолж байв. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ/ нь Казахстаны ард иргэдийн жагсаалыг “гадаадаас санхүүжүүлсэн террорист үйл ажиллагаа” гэж тодорхойлон, энхийг сахиулах ажиллагаа явуулахаар болсон. Энэ хүрээнд 10 улсаас 3600 энхийг сахиулагчийг Казахстанд илгээхээр болсон ба эхний ээлжинд тэргүүлэгч ОХУ өнгөрсөн долоо хоногт цэрэг, байлдааны техник хэрэгслээ хөрш улс руугаа илгээсэн юм.

Оросын цэргүүд Казахстанд нөхцөл байдал тогтворжиж, дэг журам тогттол байрших болно гэж мэдэгдсэний дараа ХАБГБ-ын уулзалтад оролцсон Ерөнхийлөгч Кассын Токаев тэгэх шаардлагагүй гэв. Токаев өчигдөр хэлэхдээ ХАБГБ-ын армийн даалгавар дуусч, хоёр хоногийн дараагаас цэрэг, армийг нутагт нь буцааж эхэлнэ гэж хэлсэн нь гадаадын цэргийг удаах хүсэлгүй байгаагийн илрэл юм.

Токаев ХАБГБ-аас цэргийн тусламж хүсэхдээ ОХУ-ыг дэглэмүүдийг хамгаалах аюулгүй байдлын хамгаалагч гэж үзсэн боловч улсынхаа тусгаар тогтнолд ноцтой алхам хийсэн байж магадгүй гэж болгоомжилжээ. “ОХУ нь Казахстанд цэргээ удаахгүй байсан ч энхийг сахиулах ажиллагааныхаа хариуд ямар нэгэн зүйл олж авах гэж хичээх нь тодорхой” гэж Колумбиа их сургуулийн Төв Азийн шинжээч Александр Күүлей ярьжээ.

Нөгөө талд Украины хурцадмал байдал ОХУ нь хилээс цэргээ эргүүлэн татаж, АНУ-ын албаныхантай яриа хэлэлцээ эхлүүлснээр түр намжаад байна. Женевт Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков хэлэхдээ “Хэрэв Украины асуудлаарх ОХУ, НАТО-гийн дипломат хэлэлцээ бүтэлгүйтвэл Москва цэрэг-техникийн арга хэмжээ авах боломжтойг онцолжээ.

Орос, АНУ болон Европын хэлэлцэгч талуудын хооронд энэ долоо хоногт дараалан болох өндөр түвшний гурван уулзалтын эхнийх нь өндөрлөсний дараа Сергей Рябков ингэж мэдэгдсэн юм. Мөн тэрбээр Зүүн Европ дахь НАТО-гийн хүрээгээ тэлэх үйл явцыг үргэлжлүүлсээр байвал АНУ “галаар наадаж” буйгаас ялгаагүй гэв.

АНУ-ын талаас ОХУ нь НАТО-той хийж буй энэхүү яриа хэлэлцээг Украиныг түрэмгийлэх хэрэгсэл болгон ашиглаж байгааг анхааруулсан байна. Хэлэлцээ бүтэлгүйтсэн тохиолдолд ОХУ нь Украин руу дайралт хийх шалтаг болохоос тэд болгоомжилжээ. Хариуд нь Рябков хэлэхдээ, “АНУ хоригоор сүрдүүлсээр байна. Тэд түүх болон саяхан болсон үйл явдлуудаас сургамж аваагүй байна” гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-12 213.87.144.144

:))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ҮНЭН 2022-01-12 66.181.178.89

ОРОС УДАХГҮЙ ӨӨРӨӨ СӨНӨНӨ ӨӨ

Avatar

Ккк 2022-01-12 66.181.185.186

Битгий х** х***а н**ш. Орос сөнөвөл манайх сөнөөгчийн бгаа биз дээ

Avatar

ҮНЭН 2022-01-12 66.181.178.89

ПУТИНЫ ӨВЧИГНӨХ ЯАХАВ

Avatar

Зочин 2022-01-12 202.21.108.20

Оросууд их олон жилийн байдлыг урьдчилж харж чадаж байна. Шинэ байгуулагдсан, тусгаар тогтнол нь үнэгүй олдсон улсууд түүнийгээ хайрлаж мэддэггүй юм байна. Энэ нь манайд ч адилхан. Одоо Хятадын зээл Монголын эрхбаригчдыг авлигадаж дуртай шийдвэрээ гаргуулж чадаж байна. Хятадууд Монголыг эрхбаригчдаас нь худалдаж авсаар л.

Avatar

Зочин 2022-01-12 202.126.89.240

НҮБ – ЫН ГИШҮҮН , ТУСГААР ОРОН ЯМАР ХУВЬСГАЛ ХИЙХ НЬ АРД ТҮМНИЙХ НЬ ЭРХ !!! ӨНГИЙГ НЬ ЗААГААД СУУЖ БАЙДАГ ХҮН БАЙНАА !!!

Avatar

Зочин 2022-01-12 202.179.21.209

Өнөөдөр энэ дэлхийп Орос Хятад хоёр улсыг бий болгосон Дэлхийн хаад нь Чингис, Бат, Хувилай. Путин хүлээн зөвшөөрч байхаад Ши дарга үнэхээр айж байна. Та бүхэн ухаарч

Avatar

ҮНЭН 2022-01-12 66.181.178.89

ЗА БИТГИЙ Ш А А Г А А Р А Й ЧИ

Avatar

Зочин 2022-01-12 72.196.192.250

Ene hvn yag HITLER shig sanagddag sh dee

Avatar

бадуу 2022-01-12 202.9.41.129

өнгөт хувьсгал гэж гадны улс орнуудаас дотоодын сөрөг хүчнийг санхүүжүүлж төрийн эргэлт хийхийг хэлнэ.энэ нь социализмын үед зөвлөлт болон куба африк болон латин америкийн орнуудад хувьсгал экспортлох ажил хийж байсантай адил.жишээлбэл кубын дэмжлэгээр че гивара латин америкт хийх гэж байгаад алуулсан.одоо америкууд дэлхий дахинд хийж байна.ойрхи дорнод арабын орнууд ливи египет алжир марокко сири гээд явж өгнө.чадахгүй бол шалтаг гарган эзлэн түрэмгийлнэ ирак афганистан гэх мэт.

Avatar

Зочин 2022-01-12 64.119.23.37

Huvisgaliig aimaar tanidag hun mongold baidag yum baina. Ongogui huvisgal gej yu ve? Saihan jishee tataad tailbarlaad uguuch

Avatar

Зочин 2022-01-12 202.131.245.243

Ертөнцийг захирагчийн алдар бадраг!

Avatar

Тогтох 2022-01-12 66.181.176.174

Би хувьдаа “ Халхын заяа их” гэдэг философт итгэж явдөг. Хүн сайн байж болноо гэхдэээ хорин жил улс удирдана гэдэг худлаа. Путинизмыг Монголд дэлгэрүүлж болохгүй

Avatar

Зочин 2022-01-12 124.158.70.43

Яг үнэн. Путин 22 жил гялалздаг улс төрч гэж хаа ч байхгүй. Дарагуйлагч ш дээ. Манайхан үнэн гэнэн тэнэг хүмүүс шүтээд бх юм.

Avatar

Зочин 2022-01-12 202.179.21.209

По русский – ты мудак

Avatar

Зочин 2022-01-12 202.179.21.209

Я еще не сказал что ты дурак

Avatar

Зочин 2022-01-12 202.179.21.209

Мөнх хөжх тэнгэрийн ивээл юм даа

Avatar

Токаев бол 2дах Назарбаев 2022-01-12 202.55.188.104

Токаев газын үнийг эсэргүүцсэн ард түмний жагсаалыг хор найруулж Назарбаевын эсрэг болгосоны дараа эсрэгээр эсэргүүцэл нь нийт авилга хээл хахуул гээд бүхэл тогтолцооны эсрэг болмогц барьц алдаж гадаадаас цэргийн тусламж хүссэн. Одоо эрх мэдлийг авсан Токаевт бүхнийг шинээр эхэлж сайн улсаа бүтээх эсвэл хэдэн жилийн дараа Назарбаевын тавиланг давтах 2сонголт л байна

Avatar

Зочин 2022-01-12 59.153.114.188

Ардчилал, эрх чөлөө,хүний эрх ярьж, шахмал хийн үнэ гэх мэт ямар нэг өчүүхэн шалтгаанаар жагсаал цуглаан ,үймээн самуун дэгдээж,үүнд түрэмгий, зэрлэг дээрэмч тонуулч, алан хядагчдыг идэвхтэй оролцуулж, улмаар ягаан хувьсгал гэгчээ өрнүүлж төрийн эргэлт хийх засгийн эрх булаах,өөрийн төлөөлөл зэрлэг этгээдүүдийг тэр орныхоо төрийн толгойд суулгаж,өөрийн хараат колони болгодог,ийм замаар бусдын тусгаар тогтнолыг устгаж, дэлхийд ганцаар ноёрхох нь барууны хөрөнгөтнүүдийн үндсэн бодлого.

Avatar

Зочин 2022-01-12 124.158.68.27

1990 онд оюун санаагаараа түрүүлж явсан АН, МОАН-ы залуучуудаад бид талархаж явах хэрэгтэй. Батүүлийг суллах нь зөв.

Avatar

Зочин 2022-01-12 59.153.114.188

Барууны хөрөнгөтний түрэмгий бодлогыг тууштай дэмжигч, эх орондоо үймээн самуун дэгдээж, ягаан хувьсгал хийж, тусгаар тогтнол,бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, бусдын гараат колони орон болгох, эдийн засгаа сүйрүүлж,,ард иргэдийн амьдралд аюул учруулах,, тусгаар тогтнолын хөдөлгөөнийг манлайлагч, манай хоёр хөршийн эсрэг өөрийн ард иргэдийг турхирагч,эх орон ард иргэдийнхээ эрх ашгаас урвасан ардчилсан гэх бүлэг тэрс этгээдүүдийн толгойлогч бол Батүүл биз дээ.

Avatar

Зочин 2022-01-12 202.179.21.209

маш зөв тодорхойллоо.

Avatar

Зочин 2022-01-12 202.179.21.209

Та тэгээд өнөөдөр шоронд байна уу?? Үйлийн үрээ бусдад бүү орхи…

Avatar

Зочин 2022-01-12 66.181.161.31

Богинхон л бодолтой байна да . Бүхийл хувьсгал алсдаа амжилтанд хүрдэг , бүтэлгүй хувьсгал бүтэлтэй хувьсгалын эхлэл….Даян дэлхийн бүхийл улс орнууд хэзээ нэгэн цагт чөлөөт ардчилсан сонгуультай , парламентын засаглалтай улс болцгооно . Бүр Хойд Солонгос хүртэл тийм л болноо …
Монголчууд бид цаг хугацааг товчилсон , агуу үндэстэн ..

Avatar

Зочин 2022-01-12 202.131.245.243

За за. Путинээс илүү урт бодолтой нэг xyжaa монголоос гарч ирлээ шүү. Ха ха ха ха ха.

Avatar

зочин 2022-01-12 202.9.40.61

Амдрал дээр хүнийг ,, х***а , э****з , хурлийз ,, энээ тэрээ гээд байгаа баагийнууд өөрсдөө таг Хятад л байдаг дөө ..

Avatar

Ховор муухай 2022-01-12 202.179.21.209

Та яаж ингэж чётко мэдрэв???

Avatar

Зочин 2022-01-12 64.119.20.50

Бүгд төсөөлий!Очирбат одооч ерөнхийлөгч.нэг охин нь их хурлын дарга,ОТ монголд оногдох хувьцааны хагасыг хүртдэг,эрдэнэт мөн адил.Нөгөө охин ХААН банк ХХБ ы ихэнхийг эзэшинэ. Ах дүү хамаатан найз майз хаялаа.Өө бас 4 дахь авгайтайгаа амьдарч байгаа. Тэр нь зээ охиноос нь залуу 2016 оны УБ мисс..Тэгээд монголчууд залхаад хусчин чинь муу америкуудаас боллоо ,өнгөт хувьсгал цэрэг оруулнэ энэ тэр гээд Путин яриад эхэлвэл ямар вэ?

Avatar

Зочин 2022-01-12 66.181.161.31

Бодхоос ч аймаар

Avatar

zochin 2022-01-12 66.181.181.177

ПУТИН ГУАЙ
ТАНАЙ ОРОСТ 1917 ОНД "УЛААН" ӨНГӨТЭЙ ХУВЬСГАЛ ХИЙСЭН ОДОО БУСД ОРОНД ӨӨР ӨНГӨТЭЙ ХУВЬСГАЛУУД ГАРЧ БОЛОХГҮЙ ЮУ
ЗААВАЛ УЛААН БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж