Цагийн ажил хийдэг оюутнуудын дийлэнх цалингаа авч чаддаггүй | News.MN

Цагийн ажил хийдэг оюутнуудын дийлэнх цалингаа авч чаддаггүй

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

Цагийн ажил хийдэг оюутнуудын дийлэнх цалингаа авч чаддаггүй

Цагийн ажил хийдэг оюутнуудын дийлэнх цалингаа авч чаддаггүй

Цагийн ажил эрхлэгчдийн дийлэнх нь оюутнууд. Тэд суралцахын зэрэгцээ хэрэглээнийхээ болон сургалтын төлбөрийнхөө мөнгийг олохын тулд цагийн ажил хийдэг. Гэвч цалин хөлсөө авч чадалгүй хулхидуулах явдал ч цөөнгүй. Сүүлийн жилүүдэд Монголд ажиллах хүчний хомсдол нүүрлэснийг ажил олгогчид шүүмжилдэг. Атал цалингаа цаг тухайд нь өгдөггүй, ярьсан тохирсондоо байдаггүй, НДШ төлдөггүй, цалин бага зэрэг олон шалтгаан ажиллах хүчний хомсдол бий болгодог байна. Цагийн ажил хийдэг оюутан, залууст ямар бэрхшээл тулгардгийг сонирхлоо.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлагийн сургуулийн оюутан Д.Бумбаяр:

-"Цайны газар өргөтгөх ажилд тоосго зөөх ажилтан авна" гэсэн зарын дагуу очсон. Эхний өдөр 4000 ширхэг тоосго зөөлгөсөн. Дараагийн өдрүүдээс өрлөгчний туслах хийсэн. Би тэнд 12 өдөр, өдрийн 50 мянгаар ажилласан. Ажил дуусаад, цалингаа авах гэтэл "Хоолны мөнгө хасагдаж байгаа шүү" гээд, миний цалинг өдрийн 45 мянгаар тооцож өгсөн. Анх тохирохдоо өдрийн хоол цаанаасаа гэсэн хэрнээ цалин авах болохоор хасч тооцсон нь таалагдаагүй.

МУБИС-ийн 3-р дамжааны оюутан Л.Гантөгс:

Өмнө нь ажил олгож байсан ах "Барилгын бригадад арматур зангидах ажил хийх үү" гэхээр нь найзтайгаа очсон. Өдрийн 50 мянган төгрөгийн цалингаар тохиролцсон. Нийтдээ ес хоног ажиллаад, 450 мянган төгрөг авах ёстой байсан ч өгөөгүй. Утас руу нь залгахаар холбогдохгүй, фэйсбүүкээр блок хийчихсэн байсан. Одоо ч цалингаа авч чадаагүй.

Барилга, технологийн политехник коллежийн оюутан Б.Чагнаа:

-Ихэнх газрууд цагийн ажилтнаас илүү тогтвортой ажиллах хүмүүс авах сонирхолтой байдаг. Зарим газар ачаа бараа зөөх хүн хэрэгтэй болохоор цагийн ажилтан авдаг байх. Миний хувьд зун амралтаараа арьсны үйлдвэрт ачигч, бас барилгын туслах хийдэг. Арван жилд байхаасаа хойш таньдаг ахынхаа бригадад ажилладаг байсан. Одоо ч ажиллаж байна. Тэгэхээр цалингаа өгөхгүй байх вий гэж санаа зовдоггүй.

МУИС-ийн оюутан С.Өсөхбаяр:

-Өнгөрсөн зун солонгос хоолны газар зөөгчийн ажил хийсэн. Тус хоолны газар нэг өдөр ажиллаад, нэг өдөр амардаг. Цалингаа 15 хоногоор бодож өгдөг гэсэн үг. Эхний сарын цалингаа авчхаад, дараа сар нь хичээл орох дөхсөн болохоор гурван хоног ажилласан. Гурван өдрийн цалин 60 мянгыг авах гэтэл менежер нь над руу хариуцлага алдсан гэж уурласан. Ер нь оюутнууд хөдөлмөрийн мөлжлөгт өртөх нь элбэг. Унааны мөнгө өгдөггүй, зөөгч хийхийн хажуугаар аяга тавгаа угаадаг байсан. Бас барилгын туслах хийхээр очсон. Очоод гурван цаг ажиллаж байтал "Тууштай ажиллах хоёр хүн нь ирчихлээ" гээд надад цалин, тэр бүү хэл унааны мөнгө ч өгөөгүй.

Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан Э.Энхжин:

-“ТБД андууд”-ын ойролцоо байдаг солонгос хоолны газар зөөгчийн ажилд хоёр охин авна гэсэн зарын дагуу найзтайгаа очсон. Эхний гурван өдөр дадлага хийлгэнэ гээд цалингүй ажиллуулсан. Дөрөв дэх өдөр нь зохион байгуулагч нь "Та хоёрыг ажиллуулахгүй" гэж утсаар хэлсэн. Угаасаа тэр газар ийм аргаар олон охидыг үнэгүй ажиллуулдаг болохыг сүүлд мэдсэн.

Ийнхүү цагийн ажил хийдэг оюутнууд цалингаа хулхидуулах нь цөөнгүй аж. Тэд цалин бага ч эелдэг харилцаатай хамт олны дунд, цалингаа цагтаа тавьдаг, унаа хоолны урамшуулал өгдөг, хулхидаж, хуурдаггүй газарт ажиллах дуртай байдгаа нуусангүй. Нэг өдрийн бүтэн цалин тэдэнд гурав хоногийн хоолны мөнгө болдгийг зарим нь хэлж байлаа. Мөн ажилдаа очих, харихдаа алхах тохиолдол цөөнгүй гардаг ажээ.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-12 202.21.127.164

Залуучууд залхуу байна гээд яриад байдаг. Гэтэл ажил олгогчид ажиллуулж ажиллуулчихаад шударгаар цалинг нь олгодоггүй юм байна лээ. Маааш бага цалин өгдөг ш дээ!!!! Туршилтын хугацаа гэж нэг юмтай, тэр цхугацаандаа ажиллуулаад цалинг нь агахгүй халдаг аргатай. Энэ тал дээр хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байна шүү!!!

Avatar

Зочин 2022-01-12 213.87.144.144

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-12 203.91.115.50

хуулин. хүрээнд цагийн ажил хийдэг хүмүүсийн цалинг олгох хүсэлт дэвшүүлмээр yum Залуу хүмүүсийн урамын хугалахаар ууцын хугал гэж үг байдаг. Цалин мөнгийн хуулийн дагуу авч өгдөг хууль өмгөөлөлийн газар баймаар yu.Тухайн байгууллагаас цалинг нь өмгөөлөгчийн хөлстэй нь хамт гаргуулдаг болгомоор байна.Хаа хаанаа хариуцлагын тогтолцоотой болмоор байна шүү.Хүмүүсийг багацалингаар ажиллуулдаг хирнээ цалингөгөхгүй байгууллагыг ил болгоххэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2022-01-12 66.181.177.154

Монголд ажил хийх хүсэлтэй хүн ховор байна, халамж ихэджээ гээд байдаг. Гэтэл хамаг зангилаа нь хомхой сувдаг эздүүдэд байгаа нь ингээд батлагдаж байна даа.

Avatar

Зочин 2022-01-12 202.55.188.105

Ingej shuluuldag uchraas ajilgui zaluus ih baigaa

Avatar

Зочин 2022-01-12 202.179.26.128

Ийм л байна. ХАҮ-ийн танхим, ногоо олон үйлдвэр эрхлэгчдийн холбоод минь. Ер нь бие биеэ хуурч, мэхлэж, шулж мөлжөөд хэсэгхэн хүн хэдэн төгрөгтэй болох биз. Харин нийгэм улам доройтох биз

Avatar

Guzee 2022-01-12 66.181.161.5

Tsalintaa avch chadahgui baahan bavuulj bgaad bolino haha

Avatar

ЗОЧИН 2022-01-12 192.82.91.211

Ажил хийх гэж ирчихээд утсаа маажаад суучихдаг.Бас сэтгэлгүй чадваргүй залхуу хүмүүс л ихэнх нь байдагдаа.Тэгээд нэг их өндөр цалин хоол унааны мөнгө нэхдэг ажлын дөргүй мэргэжилгүй нөхдүүд байдаг

Avatar

ЗОЧИН 2022-01-12 66.181.183.245

АНХНААСАА ДҮРМЭНДЭЭ ЗААЧИХ ХЭРЭГТЭЙ ЮМ Л ДА. АЖИЛЫН ЦАГААН ЭНГЭЖ БОЛОХГҮЙ ТЭГЖ БОЛОХГҮЙ ГЭЭД. ЧАДВАРГҮЙГ НЬ МЭДЭХИЙН ТУЛД ДАДЛАГА ГЭЭД 1-2 ХОНОГ ХАРЖ БОЛНО. ТЭГЭХДЭЭ ЦАЛИНГ БОЛОВСОН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ӨӨРӨӨ БАС Л БОЛОВСРОЛ ТААРУУ ХҮН УДИРДАХ ЧАДВАРГҮЙ Л ХҮН БАЙНА.

Avatar

Saxilga 2022-01-12 103.11.193.202

Xudulmuriin muljlug xiisen tedgeer archaagui gazruudiin neriig, bairshiliig ni, xolbogdsoj baisan xunii ner FB utasnii dugaartai ni xamt zarlaval taarna.
Tegvel mun xudal xeleegui, xun bolon baiguullagiin ner turd xaldaagui unen zuv medeelel gex itgel nemegdene.

Avatar

Зочин 2022-01-12 122.201.31.250

ийм учраас ажилтан олдоггүй юм даа, тэгээд монголчууд залхуу халамжинд дуртай гэж новширно, цалингаа өгдөг ямарч байгууллага ажилтанаар дутдаггүй, цалин өгөхгүй новширдогуудад нь хүн тогдоггүй учраас байнга хүний нөөц зар гаргаж байдаг, тэгээд олдохгүй болохоор залхуугаар нь дуудна, хэн тэр хөдөлмөрийн мөлжлөгт үргэлжид хууртах вээ дээ

Avatar

Зочин 2022-01-12 202.9.41.11

Оюутан байтугай мэргэжлийн ажилтныхаа хөдөлмөрийг үнэлж чаддаггүй шд. Тэгээд нэг л их үнэтэй машин унасан, хауст амьдарсан, гадаадад зугаалсан зургаа тавиастай захирал, даргуудтай. Ийм болохоор гадаад руу дүрвэхгүй гээд яах вэ дээ. Гадаадад 180 мянган хүн амьдарч байгаа шд. Ийм их хөдөлмөрийн нөөцөө алдчихсан байж ажиллах хүчний хомстолд орохгүй байна гэдэг Монгол Улс юу ч хийж бүтээдэггүйг харуулж байгаа юм.

Avatar

Зочин 2022-01-12 66.181.161.30

Гадаадын 180мянгаас гуйвуулсан мөнгөөр бараг амьдраад байга уу

Avatar

Зочин 2022-01-12 202.21.107.116

ouytanuud um hiij chaddaggui. angaigaad suugaad baidag. amarhan yadardag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж