Дорнод олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 хоног хязгаарлана | News.MN

Дорнод олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 хоног хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Дорнод олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 хоног хязгаарлана

Дорнод олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 хоног хязгаарлана

Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг маргаашаас буюу нэгдүгээр сарын 12-27-ны өдрийг хүртэл хязгаарлахаар болсон байна.

Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалжээ.

Халдварын голомт бүхий суманд голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил арга зүйгээр хангах, мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давалгаанаас урьдчилан сэргийлэх нэг сарын аян зохион байгуулах, эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах шийдвэрийг гаргасан тухай Аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Одоогоор Дархан-Уул болон Баянхонгор аймагт цагаан сар тэмдэглэхгүй байх уриалга гаргаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
БурууБуруу
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэцэг 2022-01-11 202.9.40.115

Дорнодод хил дээр газар ухаад баянхонгорт багабаньдийн охин харийхантай нийлж газар ухаад олны эсэргүүцэл гарахад айж хөл хорьж байгаад ухахнээ дээ

Avatar

Зочин 2022-01-11 72.196.192.250

Uyach baatar Davaahvv guain taraasan koronoo udaan vrgeljilj bnaa !!!

Avatar

Зочин 2022-01-11 202.9.40.222

Хилд дураараа ухаж төнхөх нь дээ

Avatar

Зөв. Хатуу Карантийн Тогтооё 2022-01-11 202.126.88.40

ЗӨВ. ИНГЭЭД УХАМСАРААРАА ӨӨРСДӨӨ ХАТУУ КАРАНТИЙН ТОГТООГООД ЯВАХ НЬ ӨЛЗИЙТЭЙ. ЕРТӨНЦ ЮҮЛЭХ ХАА БАЙСЫН. ЕРӨӨЛ ТАВИЛАН БАЙГААД БУЯН ИХ ҮЙЛДВЭЛ ДАХИАД 5000 ЖИЛ Ч ТЭР ХҮН БҮХНИЙ ТАЧААЛ ДОН БОЛСОН ТЭР ШИНЭ ЖИЛ, ЦАГААН САРАА ТЭМДЭГЛЭЖ БОЛНОООО

Avatar

Зочин 2022-01-11 202.131.250.130

yagd hudla medeelel tsatsad bna dornod aimgin ontsgoi komis tm shiidwer gargagv gj bhad tansi sait yu we

Avatar

Зочин 2022-01-11 203.91.115.55

Бүх аймаг хот цагаан сарыг бүр хорих хэрэгтэй Цомхон тэмдэглэнэ гэж байхгүй Ахмадуудаа эрсдлээс хамгаалая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж