Дорнод олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 хоног хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Дорнод олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 хоног хязгаарлана

Дорнод олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 хоног хязгаарлана

Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг маргаашаас буюу нэгдүгээр сарын 12-27-ны өдрийг хүртэл хязгаарлахаар болсон байна.

Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалжээ.

Халдварын голомт бүхий суманд голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил арга зүйгээр хангах, мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давалгаанаас урьдчилан сэргийлэх нэг сарын аян зохион байгуулах, эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах шийдвэрийг гаргасан тухай Аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Одоогоор Дархан-Уул болон Баянхонгор аймагт цагаан сар тэмдэглэхгүй байх уриалга гаргаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
БурууБуруу
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж