Казахстанд өрнөсөн жагсаал хурцадмал байдалд хүрч, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ/-аас тусламж хүсээд байсан. Тус нөхцөл байдлаас үүдэн улс даяар нэгдүгээр сарын 19 хүртэл онцгой байдал зарлаж, жагсагчдыг хүчээр тараах шийдвэр гаргасан.
Жагсаал өрнөх хэд хэдэн улс төрийн шалтгаантай байсан гэж ажиглагчид дүгнэсэн. Тэгвэл ерөнхийлөгч Токаев ХАБГБ-ын армийн даалгавар дуусч , хоёр хоногийн дараагаас цэрэг, армийг нутагт нь буцааж эхэлнэ гэлээ.
Нийт 3600 гаруй агаарын хүчнийг 10 хоногийн дотор харьяа улсууд нь татан авахаа зарлаад байна. Цахим дээд хэмжээний уулзалтаар Токаев ХАБГБ-ын тэргүүлэгчидтэй уулзаж цэрэг армийн туслалцаа хүссэнээр улсдаа дахин үндсэн хуулийн дэг журмаа сэргээж чадсан гэж мэдэгдээд байна.
Эх сурвалж: sputnik news
Холбоотой мэдээ