Д.Монголхүү, Э.Одбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ | News.MN

Д.Монголхүү, Э.Одбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Д.Монголхүү, Э.Одбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Д.Монголхүү, Э.Одбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар иргэдийн хөдөлгөөний жагсаал цуглаан хууль бусаар зохион байгуулсан нь гэмтэй гэж үзэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба, прокурор үзээд шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2022.1.11/ шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, болон өөрчлөлт оруулах талаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ дахь Ардчилсан нам (АН)-ын бүлэгт хүргүүлсэн. Улмаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэдний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхээр санаачилсан билээ.  Тэгвэл Э.Одбаяр, Д.Монголхүү нарын зөрчигдсөн эрхийн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхийг  37 гишүүн дэмжиж  нээлттэй  сонсголыг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хийсэн.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн нээлттэй сонсгол арванхоёрдугаар сарын 30-нд Төрийн ордонд болсон. Гэвч "NoDoubleStandart" тэргүүтэй хөдөлгөөний төлөөлөл тус  нээлттэй сонсгол хүчингүй болох ёстой гэдгийг мэдэгдсэн билээ.

Тухайн үед иргэн Д.Монголхүү нээлттэй хэлэлцүүлэг нь бидний хүссэн, хэвлэлийн оролцоог хангаж чадахгүй гэдгийг бид мэдэгдсэн. Гурван бүлэг шаардлагыг хүргэсэн. Үүнд, нэгдүгээрт Үндсэн хууль болон Сонсголын тухай хуульд нийцүүлэх, хоёрдугаарт, олны анхаарал баяр руу чиглэсэн үед хийхгүй байх, гуравдугаарт, нэг өдөр яриад өнгөрөх асуудал энэ биш гэдгийг хүргүүлсэн. Гэтэл бид хүсэлтээ өгөөгүй гэж Н.Учрал гишүүн мэдэгдсэн. Д.Ганбат гишүүн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр шаардлагаа хүргүүлсэн гэдгийг хэлж байхад микрофоныг нь хааж байна лээ. Хаалттай хэлэлцүүлгийг явцыг харж байхад шүүмжлэл хэлсэн хүмүүсийн микрофоныг шууд хааж байна. УИХ-ын чуулган, хэд хэдэн Байнгын хорооны хуралтай давхцуулж хийж байгаа нь энэ хэлэлцүүлгийг үр дүнгүй болгож буй хэлбэр. Ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдөр нээлттэй сонсголыг улс орон даяар хийнэ. УИХ-ын чуулганаар энэ сонсгол явах ёстой. Гэтэл Байнгын хорооны хурлаар явуулсан. Хэрэв бидний шаардлагыг хүлээн авахгүй бол бойкотлоно гэдгээ илэрхийлсэн юм.

Уг асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр "Монголын төр нэг л нүүртэй байх ёстой, хэнийг ч ялгаварладаггүй байх ёстой. Иргэдээ итгэл үнэмшилтэй байсны төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорихгүй байх бодлогоо Монголын төр зарласан. Итгэл үнэмшлийг цагдан хорихгүй гээд төрийн бодлого тодорхой байхад торгох ял авах хүнийг цагдан хорьдог байж таарахгүй. Хэрэг шалгах ажиллагааны зарчимд нийцэх үү гэдгийг бодоорой" гэж холбогдох байгууллагын албан тушаалтнуудад анхааруулж, "Хүний эрхийн тэмцэлд төгсгөл гэж байхгүйтэй адил Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн асуудлаар хуралдах нь хэзээд нээлттэй" гэсэн байр суурь илэрхийлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-01-11 192.82.87.242

Ийм хогийн юмнуудыг юу гэж өөгшүүлж байдаг юм төр төмөр нүүртэй гэж анхны еөк хэлсэн дээ залуу ОЮУК монгол АНУ –ын ялгааг сайн ойлгоогүй л явна Тэнэг ҮХЭРҮҮД улам давархаас ойлгох гэж байдаггүй юм даа

Avatar

Зочин 2022-01-11 192.82.88.26

Шоронд ороогүй дээ баярлаж явдаа

Avatar

judit 2022-01-11 197.211.58.129

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид таныг хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай. .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл саруул байхыг хүсвэл

Avatar

Зочин 2022-01-11 213.87.157.169

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-11 64.119.26.189

Энэ залуус ямар гэм хийсэн юм бээ Харин ч хулчгар ‘ арчаагүй бидний өмнөөс жагсаад байгаа юм биш үү Та нар утаанд хордохгүй’ амьдрал чинь өдрөөс өдөрт дээшлэж байгаа юм байна л даа

Avatar

Zochin 2022-01-11 203.91.115.50

Bayar hurgey Mongolhuu ahaa :))

Avatar

Зочин 2022-01-11 64.119.16.123

Энэ хулгаыч нар жагсаад л нээнтэглэж байгаад л хэргээ хэрэгсэхгүй болгож бна даа

Avatar

Зочин 2022-01-11 122.201.31.31

Tegmeerdee ene hoyoroos aigaal uheh geed bhiin MAN bur kk

Avatar

Зочин 2022-01-11 122.201.24.12

Zohion baiguulalttaigaar gargaj tavisan 2 alialagch. MAN, Erdene nariin buunii nohod

Avatar

Зочин 2022-01-11 202.126.94.99

Тоглоомтой юм!!!

Avatar

зочин 2022-01-11 199.196.10.10

Тэгэхээр хэрэг биш зүйл дээр хэрэг үүсгээд явж байгаа нь манай хуулийн байгуулага буруу үйл ажиллагаа явуулж байна гэсэн үгүү юү гэсэн үг вэ

Avatar

Зочин 2022-01-11 64.119.23.141

ИНГЭЭД БАЙХЛААР ООДОРЛОЛГҮЙ ЯАХ ВЭ ДЭЭ

Avatar

Зочин 2022-01-11 202.9.40.225

Монголхүү гэх энэ нөхөр өөрийгөө АН-ын нилээд нөлөө бүхий том улс төрч болно гэж бодож байх шигээ. Нөгөөдүүл нь намдаа элсүүлж томхон албан тушаал өгөх биз. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс АН-ын гишүүн болж аврагддаг жамтай. Тийм жишээ мөн ч олон бий дээ

Avatar

Зочин 2022-01-11 202.9.40.225

Танхайрагчид, анархистуудын талд шүүхийн шийдвэр гарсан нь хардлага төрүүлж байна. Х.Баттулгын томилсон шүүгчид АН-ын гишүүн дэмжигч нэртэй нийгмийг тогтворгүй болгох сонирхолтой хүмүүсийн талд шийдвэр гагажээ. Тэд мөнгөтэй л дээ. Гэхдээ шударга ёс гэж баймаар юм. Прокурор нь эсэргүүцэл бичих байлгүй дээ. Энэ 2 тэнэг залуучуудыг дуурайгаад хүүхдүүд их танхай болж байгаа шүү

Avatar

Ура Ура Ура 2022-01-11 202.126.88.69

Эрхбиш сая Казахстаны үйл явдал манайд давтагдахаас айсан шүүгч шударга шийдвэр гаргасан байна.Үнэн яллаа

Avatar

Зочин 2022-01-11 122.201.22.39

Гараараа баялаг бүтээж ажилладаг хүмүүс улам цөөрсөөр, жагсдаг тэмцдэг, пост оруулдаг сошиал "од" их болж дээ. За тэгээд утааны эсрэг аав ээжүүд гэдэг жагсаал зохион байгуулж байсан эмэгтэй шиг албан тушаал аваад л таг болох байлгүй .тиймд тэмцэгчдэд итгэхээ больсон.

Avatar

Драк 2022-01-11 64.119.20.65

Энэ нэг эргүү бацааныг улс орныг ийм болгосон аавтайгаа эхлээд тэмц гэж хэлээч

Avatar

зочин 2022-01-11 103.212.116.66

Эрдэнээгийн хүү дарга болох гээд бүтсэнгүй

Avatar

Зочин 2022-01-11 103.14.37.4

Ardiin baatar dur esgej baigaa iimerhuu ymnuud ajil hiij niigemd hereg bolohod yaanaa

Avatar

Зочин 2022-01-11 66.181.160.60

2 n**** mongoloos z**l

Avatar

Зочин 2022-01-11 150.129.143.219

Ajilaa hiiij ywsan tcagdaagiin hoshiujiig yaj daramtallaa uzjihuu huwtcasaa tailaad uzjihuu jytcagaa yu yu gelee ene zew ymu hun doromjilood orilood baih zew ym baih daa tcahdaag bur olon niitiin nuden deer gudmand orilj zagnah haraah zew ymuu daa arai bishuu

Avatar

zochin 2022-01-11 202.179.24.202

zugeer baisan chumuusiig yaach dandaa daramtaldag um be?

Avatar

зочин 2022-01-11 66.181.189.130

Ер нь иймэрхүү ямар нэгэн улс төрчийн гар хөл болсон, доодохыг нь долоож хоолоо олж иддэг нусан буунуудыг давраагаад байх хэрэггүй л байгаа юм даа. Иймэрхүү амьтас бол даварсаар даварсаар давгын оронд гэгч л болдог юм. Тийм учраас хэрэг хийсэн л бол хэргийг нь хүлээлгээд хийдэг газарт нь хийх л хэрэгтэй шүү. Бусдад нь сургамж болно.

Avatar

Зочин 2022-01-11 64.119.26.93

ЭНЭ ХОЁР ХҮМҮҮС АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН БОЛЧИХООД УНГАС АЛДАНА ВЭ. ЗҮГЭЭР Л ӨӨРСДИЙНХӨӨ ӨЧҮҮХЭН АМЬСГААНЫ ТӨЛӨӨ МӨЧӨӨРХСӨН БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2022-01-11 122.201.24.12

Harin tiim. Tegsen mortloo bas MoAX ene ter gheed helj ch chadahgui ugnuud hereglej hutgan uimuuleh sedeltei ni medegdsen

Avatar

Зочин 2022-01-11 66.181.185.163

2laa Ardchilsan namiin humuus ter tusmaa Erdeniin humuus neg ni huuhed ni nogoo ni dotnii hun hun ni …

Avatar

Зочин 2022-01-11 122.201.24.12

AN-iinh bish. AN iig horloh bodlogotoi MAN S.Erdene Elbegdorjiin turshuul gej hardaj baina. Bas Munkh-Erdene geed Elbegdorjiin urdaa baridag nohoi baina. kkk

Avatar

болдоо 2022-01-11 66.181.186.136

зөв, сайн бна, шүүгч зөв шийдвэр гаргаж ….. фашизмын эсрэг тэмцэж байгаа залуусын зөв …..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж