Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар иргэдийн хөдөлгөөний жагсаал цуглаан хууль бусаар зохион байгуулсан нь гэмтэй гэж үзэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба, прокурор үзээд шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2022.1.11/ шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, болон өөрчлөлт оруулах талаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ дахь Ардчилсан нам (АН)-ын бүлэгт хүргүүлсэн. Улмаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэдний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхээр санаачилсан билээ. Тэгвэл Э.Одбаяр, Д.Монголхүү нарын зөрчигдсөн эрхийн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхийг 37 гишүүн дэмжиж нээлттэй сонсголыг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хийсэн.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн нээлттэй сонсгол арванхоёрдугаар сарын 30-нд Төрийн ордонд болсон. Гэвч "NoDoubleStandart" тэргүүтэй хөдөлгөөний төлөөлөл тус нээлттэй сонсгол хүчингүй болох ёстой гэдгийг мэдэгдсэн билээ.
Тухайн үед иргэн Д.Монголхүү нээлттэй хэлэлцүүлэг нь бидний хүссэн, хэвлэлийн оролцоог хангаж чадахгүй гэдгийг бид мэдэгдсэн. Гурван бүлэг шаардлагыг хүргэсэн. Үүнд, нэгдүгээрт Үндсэн хууль болон Сонсголын тухай хуульд нийцүүлэх, хоёрдугаарт, олны анхаарал баяр руу чиглэсэн үед хийхгүй байх, гуравдугаарт, нэг өдөр яриад өнгөрөх асуудал энэ биш гэдгийг хүргүүлсэн. Гэтэл бид хүсэлтээ өгөөгүй гэж Н.Учрал гишүүн мэдэгдсэн. Д.Ганбат гишүүн арванхоёрдугаар сарын 20-ны өдөр шаардлагаа хүргүүлсэн гэдгийг хэлж байхад микрофоныг нь хааж байна лээ. Хаалттай хэлэлцүүлгийг явцыг харж байхад шүүмжлэл хэлсэн хүмүүсийн микрофоныг шууд хааж байна. УИХ-ын чуулган, хэд хэдэн Байнгын хорооны хуралтай давхцуулж хийж байгаа нь энэ хэлэлцүүлгийг үр дүнгүй болгож буй хэлбэр. Ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдөр нээлттэй сонсголыг улс орон даяар хийнэ. УИХ-ын чуулганаар энэ сонсгол явах ёстой. Гэтэл Байнгын хорооны хурлаар явуулсан. Хэрэв бидний шаардлагыг хүлээн авахгүй бол бойкотлоно гэдгээ илэрхийлсэн юм.
Уг асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр "Монголын төр нэг л нүүртэй байх ёстой, хэнийг ч ялгаварладаггүй байх ёстой. Иргэдээ итгэл үнэмшилтэй байсны төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдан хорихгүй байх бодлогоо Монголын төр зарласан. Итгэл үнэмшлийг цагдан хорихгүй гээд төрийн бодлого тодорхой байхад торгох ял авах хүнийг цагдан хорьдог байж таарахгүй. Хэрэг шалгах ажиллагааны зарчимд нийцэх үү гэдгийг бодоорой" гэж холбогдох байгууллагын албан тушаалтнуудад анхааруулж, "Хүний эрхийн тэмцэлд төгсгөл гэж байхгүйтэй адил Хүний эрхийн дэд хороо хүний эрхийн асуудлаар хуралдах нь хэзээд нээлттэй" гэсэн байр суурь илэрхийлж байв.
Холбоотой мэдээ