Баянхонгор, Дархан-Уулд цагаан сарын баяр тэмдэглэхийг хориглов | News.MN

Баянхонгор, Дархан-Уулд цагаан сарын баяр тэмдэглэхийг хориглов

Баянхонгор, Дархан-Уулд цагаан сарын баяр тэмдэглэхийг хориглов

Баянхонгор, Дархан-Уулд цагаан сарын баяр тэмдэглэхийг хориглов

Covid-19-ийн шинэ хувилбар омикроноос урьдчилан сэргийлэх зорилгоор зарим аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлажээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр /2022.01.11/хуралдаж халдварын тархалттай холбогдуулан бүх нийтийг хамарсан спорт тэмцээн, хурал цуглаан хийхийг хоригложээ. Үүнд,

  • Энэ сарын 15-ний өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.
  • Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байхаар боллоо.
  • Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй

Энэ талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Эдийн засагт сөрөг нөлөөгүй, аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй байх арга хэмжээг бид баримтална. Оны өмнөх хоёр долоо хоногт Covid-19-ийн өвчлөл буурч, эмнэлгийн ачаалал багассан. Харин оны эхний долоо хоногт өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж өмнөх долоо хоногтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн. Тиймээс шинжилгээний цэгүүдийг дахин гаргаж цаашид цэгийн тоог нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Онцгой комиссын хэсэгчилсэн хуралдаанаар иргэдийн төлөөлөгчдийн саналаар дээрх гурван шийдвэрийг гаргасан бөгөөд аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үндсэн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр Аймгийн Онцгой комиссын гишүүд анхаарч байна. Мөн Малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг 64 хоногийн хугацаанд бүрэн хумьж дөрвөн сарын хугацаанд аймгийнхаа бүх малыг давтан вакцинд хамруулах чиглэлийг өглөө” гэв.

Мөн Баянхонгор аймагт Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15 хүртэл хязгаарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-01-11 64.119.29.149

Зөв зөв

Avatar

judit 2022-01-11 197.211.58.129

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид таныг хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай. .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл саруул байхыг хүсвэл

Avatar

Зочин 2022-01-11 103.212.117.46

зөв зөв

Avatar

Зочин 2022-01-11 59.153.115.48

Zuv

Avatar

Зочин 2022-01-11 213.87.157.169

!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

huygaa 2022-01-11 64.119.21.53

zov shuu

Avatar

Зочин 2022-01-11 202.70.36.122

УОК-оос л дээр байна даа!!!

Avatar

Зочин 2022-01-11 66.181.161.6

бааранд бөөн бөөнөөрөө архидахаа л больчих тэгвэл л болчихно

Avatar

Зөв. Хатуу Карантийн Тогтооё 2022-01-11 202.126.88.40

Зөв. Ертөнц юүлэх хааа байсын….Ерөөл тавилан байгаад бодгаль бүхэн Зөв Сайн үйл үйлдээд байвал дахиад 5000 жил ч тэр тачаал дон болсон Шинэ жил, Цагаан сарааа хийж л таараа

Avatar

Зочин 2022-01-11 202.55.188.40

зөв, Koвид с сэргийлэх н чухал.

Avatar

Иргэн 2022-01-11 139.5.218.105

Монгол Улс нэг үндсэн хууль, нэг төртэй нэгдмэл улс шүү Дархан, Баянхонгорын махан толгойтууд минь. Эхлээд төр засгаа сонс.

Avatar

Цагаан сар 2022-01-11 202.9.40.5

Новшийн баяруудаа хориглоочээ

Avatar

Зөвхөн гэртээ тэмдэглэнэ 2022-01-11 64.119.25.232

Урд 2 жил бас гэртээ тэмдэглэсэн биз дээ

Avatar

БУРХАН&ЧӨТГӨР 2022-01-11 64.119.21.183

ЗӨВ. ХУВЬ ХҮН АЙЛ ӨРХ БҮР БИЕ СЭТГЭЛ, МӨНГӨ САНХҮҮГЭЭ ЭРСДҮҮЛЭХГҮЙ, ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИДДАА ДАРАМТ БОЛОХГҮЙ ГЭВЭЛ ЭНЭ УДАА ӨНЖИХ НЬ ЗӨВ.

Avatar

БУРХАН&ЧӨТГӨР 2022-01-11 64.119.21.183

ЗӨВ. ХУВЬ ХҮН АЙЛ ӨРХ МӨНГӨ САНХҮҮ, СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛ БАГАТАЙ, ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИДДАА ХҮНДРЭЛ БАГАТАЙ ДАВАН ТУУЛЬЯ ГЭВЭЛ ӨНЖИХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2022-01-11 203.91.115.55

Бусад аймгууд энэ санаачилгад нэгдмээр байна.

Avatar

зочин 2022-01-11 64.119.24.38

Энэ Дарханы дарга залууг Амарсайханы оронд авчирч тавивал ковидыг дор нь хумина даа

Avatar

mgl 2022-01-11 202.179.11.230

zuv, iim l medremjtei baih yostoi. UB-t temdeglevel haldvar gaarna daa.

Avatar

Зочин 2022-01-11 139.5.216.78

zov

Avatar

Зочин 2022-01-11 103.80.210.183

захирамж гаргаад ковидыг эрээн рүү явуулаач ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж