Казахстан: Цагдаагийн 3 ажилтан нас барсны 1 нь амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Казахстан: Цагдаагийн 3 ажилтан нас барсны 1 нь амиа хорложээ

Казахстан: Цагдаагийн 3 ажилтан нас барсны 1 нь амиа хорложээ

Казахстанд дэгдсэн үймээн самууны улмаас нийт 16 цагдаа, хүчний ажилтан нас барж, 1300 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлэв. Даваа гаригт гурван цагдаагийн ажилтан нас барсан бөгөөд нэг нь амиа хорлосон байжээ.

Тодруулбал, Казахстаны өмнөд хэсэгт орших Жамбил мужийн цагдаагийн дарга Жанат Сулейменов амиа хорлосон байна. Орон нутгийн цагдаагийн газар болон засгийн газрын байруудыг жагсагчид эзлэн авсны дараагаар эрх баригчид Сулейменовын эсрэг тодорхойгүй эрүүгийн хэрэг үүсгээд байжээ.

Түүнчлэн тус улсын Аюулгүй байдлын хурандаа Азамат Ибраиевын цогцсыг Нур-Султан дахь гэрийнх нь урдаас олжээ. Түүнийг өндөр барилгын оройгоос унасан гэсэн таамаглал байна.

Нас барсан гурав дахь албан хаагч нь Алматы хотын цагдаагийн газрын дарга Танат Назанов гэв. Тэрээр зүрхний шигдээсээр нас барсан байна. Ийнхүү шил шилээ даран гурван ч цагдаагийн ажилтан нас барсан хэрэг гарлаа.

Эх сурвалж: DIGLOGS, TREND NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж