“Судалгаагаар өдөрт бүртгэгдэх халдварын тоо 40-45 мянгад хүрнэ” | News.MN

“Судалгаагаар өдөрт бүртгэгдэх халдварын тоо 40-45 мянгад хүрнэ”

“Судалгаагаар өдөрт бүртгэгдэх халдварын тоо 40-45 мянгад хүрнэ”

“Судалгаагаар өдөрт бүртгэгдэх халдварын тоо 40-45 мянгад хүрнэ”

Нийгмийн бодлогын байнгын хороо Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хүн амын удмын сантай холбоотой хүн судлалын салбарт зарцуулах хөрөнгө мөнгөний асуудлыг хэрхэн зохицуулсан талаар ажлын хэсгээс асуув.

АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН:

-Төсөв тооцоотой холбоотой асуудлаас зайлсхийсэн. 2022 оны төсөв баталсан учраас  Засгийн газарт өөрт нь үүнийг төсөвт оруулахыг тогтоол дотроо оруулж өгсөн. Ярих ёстой хоёр том зүйл бий. Нэгдүгээрт, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого. Төслийн санаачлагч зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даах заалт оруулж ирсэн. Бид үүнийг Засгийн газар үүнийгээ тооцоод төсөвт суулгаж, энэ асуудлыг дэмжих чиглэлийг өгсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт илүү үүрэг хүлээлгэж байна. Хоёрдугаарт, генетикийн том лабораторийн асуудал байна. Хүн судлалын салбар зогсчихсон. Монгол Улсын хүн ам зүйн бодлого өөрөө  институтгүй болсон. Тиймээс  удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах,монгол хүн судлалын салбарыг эргэн сэргээн хөгжүүлэх шаардлагатай. Болдог бол аюулгүй байдлын зөвлөлийн дор байдаг судалгааны стратегийн институтын дор байлгах нь илүү зохимжтой" гэлээ.

НИЙГМИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.ОЮУНЧИМЭГ:

-Зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даах заалт унасан" гэдгийг нэмж тодотгов.

Үргэлжлүүлэн Байнгын хорооны 2021 оны аравдугаар сарын 19-ний өдрийн "Засгийн газарт чиглэл өгөх тухай" тавдугаар болон зургадугаар тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ:

-Омикрон халдвар дотоодод бүртгэгдсэн. Цар тахлын дөрөв дэх давлагааг даван туулахад ямар бэрхшээл тулгарч байна вэ. Мөн УОК-оос нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед омикрон халдварын оргил үе тохиож өдөрт дээд талдаа 20 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэж тооцоолсон талаар мэдээлсэн. Үүнийг ямар тооцоо судалгаан дээр суурилаж хийсэн бэ. Хэрэв нөхцөл байдал ийм дээрээ тулвал эрүүл мэндийн салбар ямар төлөвлөгөө хэрэгжүүлэх вэ. Өрхийн эрүүл мэндийн төвөөс иргэдэд өгдөг эмийн багц яагаад тасарчихав аа. Энэ талаар мэдээллийн сайтууд мэдээлж байна шүү дээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД:

-Дельта хувилбарын давлагаан дээр улсын хэмжээнд 23 мянган орыг дэлгэсэн. Халдварын оргил үед өдөрт 8000 гаруй тохиолдол илэрч байсан. Энэ удаагийн омикрон халдварын давлагаа багадаа 18-20 мянга байна. Олон улсын судлаачдын улс орон бүрээр гаргасан судалгаагаар Монголд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлыг 40-45 мянга гэж тооцоолжээ. Тиймээс архаг суурь өвчтэй хөгшин настай хүмүүс, жирэмсэн эхчүүд рүү эмнэлгийн тусламж үйлчилгээг түлхүү үзүүлнэ. Өмнөх дельта халдварыг бодвол омикрон хувилбар нь эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн. Тэр бүр эмнэлэгт хэвтүүлээд байх шаардлаггүй гэж үзэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвд гол хүчийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор 160 мянган төгрөгийн багц хэвээр үйлчилнэ. Эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлал нэмэгдэж байж эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх талаар ярина. Түүнээс биш одоо байгаа төсвөөр боломжгүй. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалын санг нэмсэн гэж их ярилаа. Гэвч үнэндээ хоёр төсвийг хооронд нь нийлүүлээд л тавьсан. 2-3 дахин нэмсэн зүйл байхгүй. Энэ жилийн хувьд 200 орчим тэрбум төгрөг нэмэгдэж байж 1.4 их наядаар эрүүл мэндийн даатгалын төсөв батлагдсан. Тиймээс эдийн засгийн дэмжлэг үзүүлбэл эрсдэлийг давахад бэлэн байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ:

-Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхээс нааш эрүүл мэндийн салбарын чанар ярихад маш хүндрэлтэй. Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд Засгийн газар, УИХ нийлээд чадлаараа нэмж байгааг ойлгож байна. Эмч нар зэрэглэлээсээ хамаарч 700 мянган төгрөгөөс 1.2 сая төгрөгийн цалин авдаг юм байна. Салбарын хамгийн чадварлаг их эмчийн үндсэн цалин 1.2 сая төгрөг.Үүн дээр нэмэгдэл аваад нийт хоёр сая төгрөг авдаг байх. Гэтэл тухайн их эмч, эмч болохын тулд хэдэн жил сурч байгаа билээ. Хамгийн багадаа 20 жил сурч, ажиллаж байж их эмч болно. Гэтэл 20 жил сурчхаад хоёр сая төгрөгийн цалин авахаар чадварлаг мэргэжилтнүүд энэ салбараас гарах нь тодорхой. Тиймээс цаашид эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг оновчтой болгох хэрэгтэй. Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн даатгалын тухай багц хуулийг УИХ-д оруулж ирж байгаа. Энэ хуулиа оруулж ирэхдээ санхүүжилтийг нь яаж оновчтой зөв болгох вэ гэдэг тооцооллыг хийж Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэх ёстой. Үүний дараа эрүүл мэндийн салбарын төсвийг нэмнэ. Ер нь ийм тооцоолол байна уу.

ЭМЯ-НЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГО ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.БУЯНТОГТОХ:

-Эрүүл мэндийн багц хууль 2020 оны наймдугаар сард УИХ-аар хэлэлцэж батлагдсан. Салбарын ажилчдын цалин гүйцэтгэлээр олгодог болсон. Цалингийн доод жишигт хамтарсан байгууллагуудтай хамтран судалгаа хийж байна. Батлагдсан төсвийн 50 орчим хувь нь улсын төсвөөс үлдсэн хувь нь эрүүл мэндийн даатгалын сангаас олгогдож байна. Цалин нэмэхийн тулд зайлшгүй улсын төсөв, даатгалын сангаас өгч байгаа мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-01-11 192.82.69.38

Цалин нэмэхээр чанар онц болно гэдэг юу л бол. Мэдлэг чадвар, үүрэг хариуцлагаа өндөржүүлж, ажлын арга барил, сэтгэлгээгээ өөрчилж, ажлаа сэтгэлээсээ хийдэг болсон цагт л чанар сайжирна. Ажиллагсадынхаа хандлага, хариуцлагатай нь тулж ажиллаж чадах дарга илүү хэрэгтэй.

Avatar

judit 2022-01-11 197.211.58.129

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид таныг хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай. .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл саруул байхыг хүсвэл

Avatar

Зочин 2022-01-11 66.181.177.50

havriin semistr karentilaachee

Avatar

Зочин 2022-01-11 213.87.157.169

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-11 192.82.71.224

Зүгээр л гадны тархи угаалтын мэдээллийг шүүлтүүргүй Монголд цацдаг салбар болж хувирсан юм байх даа арай л биш болж дээ яам нь цаана нь асар их мөнгө байдаг байх л даа

Avatar

Зочин 2022-01-11 64.119.16.178

Хүн судлалаа зогсоочихоод юу хийдэг эрүүл мэндийн эрдэмтэд,ардын,гавьяат эмч нар вэ

Avatar

Зочин 2022-01-11 202.126.94.99

Цалин ажлын ур дунд суурилсан байх естой. Шоучид менге нэмнээ гэж орилохоо больмоор юм.

Avatar

Зочин 2022-01-11 103.57.95.116

Энэ ЭМЯ ны сайд гэж үнэн тэнэг мал бнаа дандаа худлаа ярина Оюун эр-ээ найз ч гэсэн чадваргүй арчаагүй энэ нөхөр соёлын сайд мөнгөний хүүхэн эднийг зайлуул толгойг чинь цусдана шүү

Avatar

Зочин 2022-01-11 192.82.85.229

Дөч тавин мянгаар нь оншилж чадлаа юу

Avatar

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ?? 2022-01-11 64.119.25.232

ЮУН 40-45 МЯНГА ВЭ ?????????????????????????????????????????????????????

Avatar

Зочин 2022-01-11 202.131.245.243

Энэ дебиль бүр солиорчихсон юм биш үү?

Avatar

Зочин 2022-01-11 49.0.179.145

япон ч гэсэн архив байхгүй англи гэлүү ану-гийн сангаар харьцуулаад байх шиг байсан. чинбүрэн эмчийн нүдэн дээр хатиг гарчихсан юмуу өвдөг гарчихсан уу? яахаараа ч "өвдөг" юм?

Avatar

Зочин 2022-01-11 49.0.179.145

байхгүй ч юу байхав, …

Avatar

Зочин 2022-01-11 43.228.131.110

Чи муу банди хол очиж мөөр.

Avatar

Зочин 2022-01-11 198.16.66.141

evangelistuud hahaha

Avatar

Зочин 2022-01-11 49.0.179.145

хүн судлалын төв эхлээд МУИСын харьяа байсан, дараагаар нь АУИСын харья болсон. аймгуудаар явж хүмүүсийг хэмжээд л байсан шдээ. тэгээд юу болсон бэ. ж.батсуурь доктор өөрөө судалгаандаа явдаггүй, төв дээрээ ч бараг ирдэггүй байв. гэнэт шууд доктор болсон нь их нөлөөлсөн юм шиг байган. гэхдээ нэг их яваагүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж