Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ олон зүйлээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тодруулбал, анх удаагаа зун бус өвлийн улирал тэмцээн эхлэхээс гадна анх удаагаа эвлүүлдэг, зөөвөрлөдөг цэнгэлдэхийг ашиглах гэнэ.
40 мянган хүний суудалтай хуучнаар "Рас Абу Абуд" буюу "974 цэнгэлдэх" нь 974 чингэлгээс бүрдэх бөгөөд үүний тусламжтайгаар зөөвөрлөгдөж, дэлхий хаана ч эргэн угсарч, бүх төрлийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой. Энэхүү эвлүүлдэг “лего” цэнгэлдэхэд Катар-2022 ДАШТ-ий долоон тоглолт болох хуваарьтай.
"974 чингэлэг" гэдгийг учир нь Катарын гар утасны код гэнэ.
"Рас Абу Абуд" цэнгэлдэхийн менежер Мохаммад Аль Атван ярихдаа “40 мянган хүний суудалтай байгууламж маань бүхэлдээ хураагдаж, зөөвөрлөгдөж, дэлхийн аль ч улс оронд эргэн сүндэрлэх боломжтой. Эсвэл 20 мянган хүний хоёр цэнгэлдэх ч үүсгэж болно. Үнэхээр хүсвэл цэнгэлдэхээ задалж, спортын барилга байгууламж хэрэгтэй улс орнуудад хандивлана. Энэ цэнгэлдэхийн үзэмж, өв нь хязгааргүй боломж” гэжээ.
Катар-2022 ДАШТ-ий тоглолтууд дараах найман цэнгэлдэхэд болно.
- Лусаил үндэсний цэнгэлдэх/80 мянган хүний суудалтай/
- Аль Байт цэнгэлдэх /60 мянган хүний суудалтай/
- 974 цэнгэлдэх /40 мянган хүний суудалтай/
- Аль Тумама цэнгэлдэх /40 мянган хүний суудалтай/
- Идүкешн хотын цэнгэлдэх /45350 хүний суудалтай/
- Ахмед бин Али цэнгэлдэх /44740 хүний суудалтай/
- Халифа олон улсын цэнгэлдэх /40 мянган хүний суудалтай/
- Аль Жануб цэнгэлдэх /40 мянган хүний суудалтай/
Холбоотой мэдээ