Жүжигчин Киану Ривз бол Холливудын даруу, өглөгч оддын нэг. Өдгөө 57 настай Киану Ривз өнгөрсөн сард найз нөхдөө “The Matrix Resurrections” киноны Сан-Франциско хот дахь нээлтэд урьсан аж. Ингэхдээ Канадын жүжигчин Киану Ривз тэдний АНУ-д ирж кино үзэх бүх зардлыг даасан тухай орлон тоглогч нь ярьжээ.
Тэрбээр найз нөхдөдөө зориулан хувийн онгоц, зочид буудал түрээсэлсэнээс гадна тэдэнд киноны тасалбар болон бусад бэлгийг өгсөн байна. Тэрбээр киноны нээлтийн дараа хүндэт зочидтойгоо оройн зоог барьжээ.
Киану Ривз нь хавдарын эсрэг хувийн хандивын сантай бөгөөд хүүхдийн эмнэлэг, хавдрын судалгаанд хандив тогтмол өгдөг.
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK
Холбоотой мэдээ