Украины цагдаа ОХУ-ын тагнуулыг баривчилсан гэв

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Украины цагдаа ОХУ-ын тагнуулыг баривчилсан гэв

Украины цагдаа ОХУ-ын тагнуулыг баривчилсан гэв

Украины "SBU"  аюулгүй байдлын алба Даваа гаригт тус улсын хамгийн том боомт болох Одесса руу халдлага үйлдэхээр оролдож байсан ОХУ-ын тагнуулыг баривчилсан гэж мэдээлэв.

Тус этгээдийн гол зорилго нь хорлон сүйтгэх ажиллагаа, террорист халдлага зохион байгуулж, Одесса мужийн улс төрийн тогтвортой байдлыг нураах байсан гэж "SBU" мэдэгдлээ. Тэгвэл ОХУ-ын талаас тус мэдэгдэлд хариу өгөөгүй байна. Киев, Вашингтон болон барууны нийслэлүүд Украины ойролцоо оросын цэргийг нэмэгдүүлж, түрэмгийлэл хийх вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа үед Оросын тагнуулыг баривчилсан гэх мэдээ шуугиан тарилаа. АНУ, Оросын албаны хүмүүс хямралыг намжаахын тулд Даваа гаригт  Женевт яриа хэлэлцээ хийж эхлээд байсан юм.

Эх сурвалж: Reuters 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж