Ээжийнхээ гуйлтыг эсэргүүцсэн боксчин таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Ээжийнхээ гуйлтыг эсэргүүцсэн боксчин таалал төгсчээ

Ээжийнхээ гуйлтыг эсэргүүцсэн боксчин таалал төгсчээ

Арест Саакян гэх боксчин залуу тулааны үеэр хүнд цохилтод орж, ухаангүй байдалтай эмнэлэгт 10 хоносны эцэст 26 насандаа таалал төгсчээ. Талийгаачийн ээж хүүгээ өнгөрсөн жил толгойдоо гэмтэл авахад нь спортоо орхихыг гуйж байсан ч боксчин залуу үргэлжлүүлэн тулалдсаар байжээ.

Арест Саакян ирээдүйтэй боксчин байжээ. Тэрээр мэргэжлийн боксын есөн тулааныхаа зургаад нь ялалт байгуулсны дотор Тайландад болсон “WBC” Азийн боксын холбооны бүсний төлөөх тулаан ч багтаж байв. Харамсалтай нь, Арест Саакян өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд Игор Семернинтэй тулалдаж байх үеэр толгойдоо цохиулж, улмаар ухаан алджээ.

Орос-Армени гаралтай түүнийг эмч нар амьдруулахын тулд 10 өдөр тэмцэж, тархинд нь хагалгаа хийсэн ч санаснаар болсонгүй. Талийгаачийн эгч Светлана Петросян дүүгээ нас барахын өмнө “Рен ТВ”-д өгсөн ярилцлагадаа “Ээж сая тасаг руу нь явлаа. Дүү маань сая гар, хөл, толгойгоо хөдөлгөх шиг боллоо. Түүнийг өөр эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Ээж түүнийг ухаан орж байна гэж бодсон бололтой” гэв.

Саакяны ээж хүүгээ боксоо үргэлжлүүлнэ гэхэд муу совин татсан тухайгаа охиндоо хэлжээ. Петросян цааш ярихдаа “Ээж дүүгийн нүдийг нэг л уйтгартай байгааг анзаарч, боксоор хичээллүүлэх дургүйгээ хэлсэн. Түүнийг хүүхдүүдэд багшил гэж бүтэн жил ятгасан. Гэвч дүү маань боксын төлөө амьдралаа зориулсан, өвчтэй нэгэн. Тэр ээжийн саналаас татгалзсан” гэжээ.

Арест Саакян сүүлийн тулаандаа орохын тулд 14 кг хаясан байжээ. Петросян “Тэр сүүлийн тулаандаа нэг л сул харагдсан. Түүний бусад тулаануудыг харвал хоёр өөр хүн харагдана” гэв.

Өрсөлдөгч нь таалал төгссөнийг мэдсэн Игор Семернин эмгэнэл илэрхийлжээ.

Оросын боксын холбоо дээрх тэмцээнийг зохион байгуулагчид болон тэмцээний үеэр ажилласан эмч нарыг шалгах хүсэлт гаргажээ. Мөн тулаан болсон Тольятти хотын дарга Николай Ренц энэ хэрэгт тус хотын захиргаа ямар ч холбоогүй, зөвшөөрөл аваагүй гэдгийг дурдсан байна. Тэрбээр ярихдаа “Энэ тэмцээн хэрхэн зохион байгуулагдсан, ямар нөхцөлд болсныг мэдэхгүй байна. Биеийн тамир, спортын байгууллагуудын хараа хяналтаас гадуур ийм тэмцээн зохион байгуулж болохгүй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж