УОК дарга нарыг чөлөөлөх болсон шалтгаанаа албан бичгээр хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

УОК дарга нарыг чөлөөлөх болсон шалтгаанаа албан бичгээр хүргүүлнэ

УОК дарга нарыг чөлөөлөх болсон шалтгаанаа албан бичгээр хүргүүлнэ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөлөх, ОБЕГ-ын удирдлагуудын цалингийн 20 хувиар бууруулах сахилгын хариуцлага тооцох шийдвэрийг өчигдөр /2022.1.10/ УОК-ын хуралдаанаас гаргасан.

Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон юм. Гэхдээ ямар учир шалтгаанаас болж үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаснаа танилцуулаагүй.

Тэгвэл олон нийтэд мэдээлсэн тус мэдэгдэл өнөөдрөөс хэрэгжсэн гэдэг нь ташаа мэдээлэл аж. Учир нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын даргатай холбогдож асуухад удирдлага чөлөөлсөн зүйл байхгүй. Албан мэдэгдэл ирээгүй, энэ талаар өмнө нь ярьж байсан асуудал. Ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргах болсон талаар ч бидэнд мэдээлэл алга байна гэдэг хариултыг өгөв. Тэгвэл УОК-оос төрийн нэгжүүдийн зарим удирдах ажилтанд яагаад хариуцлага тооцох болсноо тайлбарлахгүй байгааг лавлахад “Албан мэдээ, шийдвэр удахгүй гарахаар танилцуулна” гэсэн юм.

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар малын гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгүй, зохицуулалтгүй ажилласан учир ийнхүү ажлаас нь чөлөөлж байгаа гэсэн юм. Харин дээрх нэр бүхий алба хаагчид үүнийг үгүйсгэв.

Төрийн албаны хууль бус томилгооны талаар Төрийн албаны зөвлөлөөс өгсөн мэдээллээр “Одоогийн байдлаар 532 иргэн Covid-19-ийн үед хэрэгжих журмын дагуу хуулийн томилолттой ажиллаж байна. Тэдгээр алба хаагчид төрийн алба хаших шалгалт болон зохих шаардлагын дагуу ороогүй учир ажлаас чөлөөлөх шаардлага хүргүүлсэн. Төрийн албаны хуулинд тухайн төрийн байгууллагад шалгалтаа өгч, тэнцсэн алба хаагч түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж болдог.

Тиймээс аль ч агентлагт түр орлон гүйцэтгэгчээр ажиллах боломжтой алба хаагч бий. Сул орон тоо гарахаар долоо хоногийн дотор Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд мэдэгдэх ёстой. Улмаар 21 хоногийн дотор сул орон тоог нөхөх захиалгыг хүргүүлэх учиртай. Харамсалтай нь энэ ажил хийгдэхгүй байгаа” гэсэн юм. Ямартай ч энэ хүрээнд тодорхой нэр бүхий албан тушаалтан болоод ажилчдад хариуцлага тооцохоор болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж