Хойд солонгосчууд Ким Жон Ил бурритог зохион бүтээсэн гэв

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Хойд солонгосчууд Ким Жон Ил бурритог зохион бүтээсэн гэв

Хойд солонгосчууд Ким Жон Ил бурритог зохион бүтээсэн гэв

Хойд Солонгосын удирдагч асан Ким Жон Илийг бурритог 10 жилийн өмнө зохион бүтээсэн гэх суртал ухуулга цацагдах болжээ. Учир нь тус улсын нийслэл Пхеньян хотод Текс-Мекс буюу Техас болон Мексикийн холимог хоолны төрөл алдартай бөгөөд Хойд солонгосчууд өөрсдийн удирдагчийн бүтээсэн гэх ухуулга тараасан байна. Буррито нь Мексик хоол боловч Хойд Солонгост “буудайны боодол” гэж нэрлэдэг. Энэ хоол нь хүнсний хомсдолтой тэмцэж буй иргэдэд зориулсан байна.

"Родонг Синмун" сонины хэвлэлд "Буррито"-г одоогийн дээд удирдагч Ким Жон Уны эцэг Ким Жон Ил 2011 онд зохион бүтээсэн гэж бичжээ. Уг нийтлэлд хүү Ким Жон Ун эцгийнхээ зохиосон бурритод ихээхэн дуртай гэж онцолжээ. Нийтлэлийн дагуу Хойд Солонгос буррито хийх явцыг харуулсан видео бичлэг хийсэн байна. Уг бичлэгт Ким Жон Ил гал тогоонд ширмэн хайруулан таваганд гурил хайран дотор нь янз бүрийн ногоо, мах хольж байгаа гардаг байна. Хаалттай улсын хувьд гадаадын орны тансаг хоолнуудыг хэзээ ч идэж үзээгүй бөгөөд Ким Жон Илийг бурритог бүтээсэнд итгэдэг байна.

Бурритог тэртээ 1900 онд анх бүтээсэн бөгөөд 1930 онд АНУ-ын Лос-Анжелесын нэгэн ресторанд хийж эхэлсэн байдаг.

Эх сурвалж: News Week 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж