Томуугийн үед олон хоног өндөр халуурч, маш их ханиалгана | News.MN

Томуугийн үед олон хоног өндөр халуурч, маш их ханиалгана

Томуугийн үед олон хоног өндөр халуурч, маш их ханиалгана

Томуугийн үед олон хоног өндөр халуурч, маш их ханиалгана

Цар тахлын дөрөв дэх давалгаа томуугийн дэгдэлттэй хавсарч байгааг Эрүүл мэндийн яам, Засгийн газар мэдээлсэн. Учир нь, томуу болон Covid-19-ийн мутацлагдсан хувилбар омикрон нь ижил шинж тэмдэгтэй болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хэрэв омикроноор хөнгөн өвдсөн бол эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд гэрийн нөхцөлд эмчилнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Харин томуугаар өвдсөн бол гэрийн нөхцөлд авах арга хэмжээний талаар "Зинт клиник"-ийн хүүхдийн эмч Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Томуу нь ханиадаас ялгаатай нь А болон Б хүрээний вирусээс үүсгэгдэнэ. Илрэх шинж тэмдэг нь халуурна, булчин шархирах шинж тэмдэг илэрдэг. Хүүхдүүдийн хувьд ойр ойрхон зайтай маш өндөр халуурдаг.

Энгийн ханиад хоёр, гурван хоног халуурч намддаг бол томуу зургаан хоног үргэлжлэх тохиолдол байдаг. Булчин шархирч өвдөхийг бага насны хүүхдүүд илэрхийлж чаддаггүй учраас хөдөлгөөн нь эрс багасдаг, маш их ёолж ярагладаг. Харин ханиад хүрсэн үед булчин өвдөх нь маш бага.

Мөн томуугийн үед маш их ядарч, маш их ханиана. Мөн ханиах үед шинж тэмдэг илэрдэг. Томуугийн үед хамар битүүрэх нь нийтлэг шинж тэмдэг.

Томуу бол томуу төст өвчнийг харьцуулахад харьцангуй хүнд. Хэрэв хүүхэд хөнгөн өвдсөн бол халуун бууруулах, өвдөлт, ханиалга намдаах эмчилгээг гэртээ хийж болно. Шингэн зүйл ойр ойрхон халуун бүлээнээр уулгах хэрэгтэй.

Хүүхдүүдийн хувьд томуугаар өвдсөн үедээ илүү олон хоног халуурч, таталт өгөх нь нийтлэг. Ялангуяа 2-оос доош насны хүүхэд бөөлжиж суулгах нь томуугийн шинж юм. Хэрэв гурван сар хүрээгүй хүүхдэд ийм шинж тэмдэг илэрвэл эмчид заавал үзүүлнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-11 213.87.157.169

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-11 203.91.115.55

Халуун бага зэрэг нэмэгдэж шөнө унтахад арай илүү байх шиг байна. 4 дөх тун хийлгэсэн юм. Хоолой ширүүн оргиод, өвдөөд ч байх шиг ханиалгуулж байгаад намдсан. Өдөржин гадуур явсан юм. Толгой бага зэрэг хүндэрч орж ирсэн. Гэтэл нэг хачин юм нь шөнөжин унгууллаа. Муухай гэж. Уг нь шинийн найманд гээд цагаан хоол идэж унтсан юм. Хоол зохихгүй баймааргүй. Бусдаар ч яахав. Жаахан бие агзайгаад, хэвтээд баймаар. Үнэр амт зүгээр. Вакзины нөлөө юм болов уу? Та минь, ийм шинж тэмдэг мэдрэгдэв үү?

Avatar

Зочин 2022-01-11 202.21.108.24

даараад гэдэс дүүрээд хий гарсан байхоо. Би ч гэсэн тэгдэг кккк

Avatar

Зочин 2022-01-11 202.21.107.104

За юугий нь туссан юм мэдэхгүй. Хоолой их эмзэглээд шууд ханиагаад хамраас ус гараад эхэлсэн. Миксагрип уугаад хоол ундаа сайн идэж унтаад гайгүй болж бна.Булчин өвдөөгүй хоолонд жаахан дургүй болж ирээд гайгүй боллоо. Хоолойгоо л тамедин септедин гэдгээр зайллаа. Анхааралгүй цаг алдвал хүндэрвэл хатгаа болж магадгүй эвгүй юм бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж