Хүнд анх удаа гахайн зүрх амжилттай шилжүүлэн суулгажээ | News.MN

Хүнд анх удаа гахайн зүрх амжилттай шилжүүлэн суулгажээ

Хүнд анх удаа гахайн зүрх амжилттай шилжүүлэн суулгажээ

Хүнд анх удаа гахайн зүрх амжилттай шилжүүлэн суулгажээ

Америкийн мэс засалчид хүнд анх удаа гахайн зүрх амжилттай шилжүүлэн суулгасан талаар өнгөрсөн Даваа гаригт Мэрилэндийн их сургуулийн Анагаах ухааны сургуулиас мэдэгдэв. Энэ мэс засал нь эрхтний донорын хомсдолыг арилгах шийдэл байж болох юм.

Өдгөө 57 настай, АНУ-ын иргэн Дэвид Беннетт зүрхний эдгэшгүй өвчтэй аж. Эмч нар өнгөрсөн Даваа гариг (2022.01.10)-т түүнд гурван өдрийн өмнө генийн өөрчлөлттэй гахайн зүрх шилжүүлсэн суулгасан талаар мэдээлжээ.

Өдгөө өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд шилжүүлэн суулгасан зүрх хэвийн ажиллаж буй эсэхийг сайтар хянаж байгаа аж. Мэрилэндийн Анагаах ухааны сургуулийн багийн хийсэн энэхүү интервенц нь генийг засварлах шинэ технологийн ачаар гахайн зүрх хүнд шилжүүлэн суулгах боломжтойг харуулсан анхны мэс засал болжээ.

Энэхүү мэс заслыг хийхийн тулд Анагаахын сургууль өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд АНУ-ын Холбооны эрүүл мэндийн газар (FDA)-аас зөвшөөрөл авчээ. Энэ нь өвчтөн Дэвид Беннеттийн хувьд ч хамгийн сүүлийн "горьдлого" байсан аж.

Мэрилэндийн оршин суугч тэрбээр мэс засал хийхээс нэг өдрийн өмнө "Үхэх, эсвэл амьтны эрхтэн шилжүүлэн суулгах л хоёр зам үлдсэн. Би амьдрахыг хүсч байна. Энэ нь маш хүнд, хэцүү хагалгаа гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэ бол миний эцсийн сонголт байлаа" гэж хэлжээ. Сүүлийн хэдэн сарын турш хэвтэрт байсан тэрбээр "Би эрүүл болоод, орноосоо босохыг тэсэн ядан хүлээж байна" гэж нэмж хэлсэн байна.

Өвчтөнд гахайн зүрх шилжүүлэн суулгасан доктор Бартли Гриффит хэлэхдээ “Эрхтний дутагдлын хямралыг шийдвэрлэхэд нэг алхам ойртуулж чадлаа" гэжээ.

Дэвид Беннетт гэр бүлийн хамт

Гахайн зүрх нь хүний зүрхтэй анатомийн хувьд ижил бүтэцтэй. Тиймээс гахай нь хүнд тохиолддог олон өвчлөлийн эмчилгээг боловсруулахад загвар болон ашигладаг.

Дэлхий дахинд 30-аад сая хүн зүрхний дутагдалтай гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байжээ. Үүнээс болж жилд дунджаар 20 орчим сая хүн нас бардаг бөгөөд нийт нас баралтын гурван хүн тутмын нэг нь зүрхний дутагдлаас болж амьсгал хураадаг байна. Генийн сайжруулалт хийсэн гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгадаг болсноор энэхүү өвчлөлтэй тэмцэх ажилд "хувьсгал" авчирна гэж эрдэмтэд үзжээ.

Амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэн суулгах буюу “ксенотрансплантац” мэс ажилбарыг анх 43 жилийн өмнө буюу 1979 онд Их Британийн мэс засалч Теренс Энглиш амжилттай хийж байжээ.

Эх сурвалж: AFP, FRANCE24, ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

judit 2022-01-11 197.211.58.129

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид таныг хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай. .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл саруул байхыг хүсвэл

Avatar

Зочин 2022-01-11 213.87.157.169

>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-11 139.5.216.23

Ингээд хүн төрөлөөсөө салж дээ, хөөрхиис. Өөрөө ч мэдэхгүй шаварт хутгалдах, гахайн тэжээл идэх, заваарч мэгж бодож мөрөөддөг болох вий дээ…. Ингэж л адгуустай эвцэлдэн амьтан болохгүй юмсандаа, монголчууд минь… Амьдарвал хүнээрээ л амьдарч, үхсэн ч хүн хэвээрээ, хүнийхээ л ёсоор үхэх хэрэгтэй шүү дээ

Avatar

Зочин 2022-01-11 122.201.24.12

udahgui gahai er ni yu bodoj setgej amidardag baisan ni ter hund medegdej mash sonirholtoi yum bolohnee. Hollywood dor ni kino hiine dee.

Avatar

Оноч 2022-01-11 119.40.98.106

Сонин юмаа… хүний дархлааны систем хүлээж авдаггүй гэсэн харж л байя даа. хөөрхий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж