Эцэг эхчүүд сар бүр хүсэлт гаргаж, хүүхдийн мөнгийг олгоно

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Эцэг эхчүүд сар бүр хүсэлт гаргаж, хүүхдийн мөнгийг олгоно

Эцэг эхчүүд сар бүр хүсэлт гаргаж, хүүхдийн мөнгийг олгоно

Хүүхдийн мөнгийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэн эцэг эхчүүд сонголттойгоор авахаар болсон. Эцэг эхчүүд хүсэлт гаргаснаар сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100 мянган төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болсон юм. Ингэхдээ эцэг эхчүүдийн хүсэлтийг хүлээн авахад аль болох хүндрэл чирэгдэл учруулахгүй болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлж байв.

Гэвч энэ сарын 20-ныг хүртэл цахимаар болон харьяа дүүргийн хороондоо хүсэлт гаргаагүй эцэг эхчүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй. Тодруулбал, хүсэлт гаргаагүй бол сар бүр олгодог хүүхдийн мөнгийг хуримтлуулна гэх мэдээлэл байна. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын өгсөн мэдээллээр энэ сарын 20-ноос хүүхдийн мөнгийг одоо мөрдөж буй журмаар хэвийн олгох бол Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар шинэчлэгдсэн журмын хэрэгжилтийн талаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Тус газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал “Хүүхдийн 100 мянган төгрөгийг өмнөх журмаар олгож байсан. Гэхдээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эцэг эхчүүд  хүүхдийн мөнгөн тэтгэмж авахын сар бүр хүсэлтээ илгээхийг хуулийн заалтад тусгасан.  Тодруулбал, эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн мөнгөний хүсэлтийг цахимаар болон 21 аймаг, есөн дүүргийн анхан шатны нэгж дээр  биечлэн хүсэлтээ гаргах зохицуулалтаар тусгасан. Иймд сар бүр хүсэлт илгээснээр тухайн сар хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг авах боломжтой. Гэхдээ эцэг эхчүүд цахимаар хүсэлт илгээхдээ хуримтлал аль эсвэл бэлнээр авах гэсэн сонголтыг хийнэ. Хэрэв хүсэлтээ илгээгээгүй бол тухайн хүүхдийн нэрийн дансанд байршина. Иймд нэгдүгээр сарын 20-ноос өмнө эцэг эхчүүд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ цахимаар болон биечлэн өгнө. Хэдийгээр бид сар бүр биечлэн хүсэлт өгөх нь иргэдэд хүндрэл чирэгдэлтэйг ойлгож, саналаа илэрхийлсэн ч УИХ-аар баталсан хуулийн заалтад тусгасан. Эцэг эхчүүд зургадугаар сарыг дуустал хүсэлт өгөхдөө хуримтлал хэлбэрээр хадгалах уу, бэлэн мөнгөөр авах уу гэдгээ тодорхой бичнэ. Цахим хүсэлт өгөх боломжгүй эцэг эх асран хамгаалагчид 21 аймаг, есөн дүүргийн анхан шатны нэгжид хүсэлтээ өгнө. Ингэснээр хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлнэ” гэлээ.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Хуримтлалтай хүүхэд”  бодлогын хүрээнд Засгийн газраас хүүхэд бүрт олгож байгаа 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилсэн. Уг журмаар эцэг эхчүүд эхний хагас жил 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн данс дээр хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой. Харин дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ”  гэдгийг хэллээ. Түүний мэдээлснээр Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хууль батлагдсан бөгөөд цахим систем ашиглаж бид хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлджээ.  Үүнд,

  • ehalamj.mn цахим хуудас
  • Ebarimt гар утасны аппликейшн
  • Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
  • Банкны теллер

Мөн удахгүй И-Монгол мэдээллийн системд хөгжүүлэлтийг хийх аж. Одоогийн байдлаар 65 мянган хүүхэд хүсэлт, сонголтоо илэрхийлжээ. Эцэг эхчүүд цахимд хүсэлт өгөхдөө,

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж