Эмэгтэйчүүдийг дуудлага худалдаанд оруулахыг завдсан эрийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийг дуудлага худалдаанд оруулахыг завдсан эрийг баривчлав

Эмэгтэйчүүдийг дуудлага худалдаанд оруулахыг завдсан эрийг баривчлав

Энэтхэгийн цагдаагийн газар лалын шашинтай эмэгтэйчүүдийг дуудлага худалдаанд оруулахыг завдсан эрийг баривчиллаа. Гэмт этгээд цахим худалдааны аппликейшн зохион бүтээж, түүндээ 80 эмэгтэйн зургийг оруулсан байжээ.

“Sulli Deals” нэртэй аппликейшн нь 2021 оны долдугаар сард “Github” платформ дээр тавигдсан байна. Өдгөө 25 настай эр “Bulli Bai” нэртэй ижил төрлийн аппликейшнд дахин 100 гаруй эмэгтэйн зургийг байршуулсныхаа дараа баривчлагджээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор нийт дөрвөн оюутан баривчлагдсан байна.

Хэдийгээр бодит байдал дээр ямар ч дуудлага худалдаа болоогүй ч, лалын шашинт эмэгтэйчүүдийг гутаан доромжлах зорилго агуулсан байна. Хинди хэлэнд дээрх хоёр аппликейшний нэрэнд орсон “Sulli” болон “Bulli” гэсэн үгс нь доромж утгатай үг аж.

Аппликейшн дээр сэтгүүлч, уран бүтээлч, судлаач гэх зэрэг лалын шашинтай олон эмэгтэйчүүдийн зураг орсон байсан. Түүгээр ч зогсохгүй Болливудын жүжигчний зураг хүртэл оржээ. Энэтхэгийн “Amnesty International-2018” судалгаанаас харахад эмэгтэйчүүд хэдий чинээ их лалын шашныг сурталчилж дуу хоолойгоо илэрхийлнэ, төдий чинээ их цахим дарамтад орох магадлалтай байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж