Дэлхий даяар нүүрсээ дахин түлж эхэллээ | News.MN

Дэлхий даяар нүүрсээ дахин түлж эхэллээ

Дэлхий даяар нүүрсээ дахин түлж эхэллээ

Дэлхий даяар нүүрсээ дахин түлж эхэллээ

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) өнгөрсөн онд дэлхийн нүүрсний хэрэглээ ойрын гурван жилдээ буурахгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд шаардагдаж буй цахилгаан эрчим хүчний асар их эрэлтийг хий, салхи ба нарны эрчим хүчний салбар хангаж дийлэхгүй байгаа юм.

Хэдийгээр улс орнууд дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхийн тулд хийн хаягдлаа бууруулах амлалт өгсөн ч хүлэмжийн хий ялгаруулдаг гол эх үүсвэр, хамгийн бохир түлш хэмээн ад үзэгддэг нүүрсний эрэлт хэрэгцээ эрчим хүчний салбарт эрс нэмэгдэж байна. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа нүүрсний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ сэдвийг онцоллоо.

Нүүрсний хэрэглээ дахин сэргэсэн нь ногоон эрчим хүчинд сайнаар нөлөөлөх магадлалтай. Хэдийгээр байгаль хамгаалагчид эсэргүүцсээр байгаа ч дэлхий даяараа нүүрс дахин түлж эхэлснийг ВВС онцолсон билээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг 2021 онд цахилгаан эрчим хүчний эрэлттэй зэрэгцээд байгалийн хийн үнэ огцом өссөн нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл 9 хувиар өсөх гол шалтгаан болсон гэж дүгнэжээ.

Өнгөрсөн оны сүүлийн сарын байдлаар Европт салхи багатай, сэрүүхэн, байгалийн хийн хомсдол үүссэн, Францын АЦС-уудад хийж буй засварын ажил сунжирсан зэрэг шалтгааны улмаас байдал бүр дордсон. Дипломат сөргөлдөөний улмаас Австралиас нүүрс худалдан авахаа больсон хятадууд түр хаагаад байсан уурхайнуудаа бүрэн хүчин чадлаар нь дахин ажиллуулж эхэлсэн билээ. Үнэ өсч, тээвэрлэлтэд саатсанаар нийлүүлэлтийн тасалдлыг богино хугацаанд нөхөх боломжгүйд хүрсэн.

Олон улсын эрчим хүчний агентлаг дэлхий даяар нүүрснээс богино хугацаанд ангижрах боломжгүйг тэмдэглээд, 2022 онд өнгөрсөн онтой харьцуулахад 1.5 хувиар илүү нүүрс шатаах төлөвтэй байгааг онцлов.

Тус агентлаг жил тутмын тайландаа “Дэлхий даяар нүүрсний хэрэглээ 2022 онд урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрч, 2024 оны эцэс хүртэл хэвээр хадгалагдана” гэж дурджээ. Энэ нь олборлолт, экспортоо эрс нэмэгдүүлж буй ОХУ-ын хувьд сайн мэдээ аж. IEA-гийн таамаглалаар тус улсын нүүрсний олборлолт 2024 он гэхэд 2,8 хувиар өсч, Оросын эрх баригчдын стратеги төлөвлөгөөнд тусгаснаар, экспортын хэмжээ ирэх 15 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэх нь.

Нүүрсний хэрэглээ өсч, байгалийн хийн үнэ дээд түвшинд хүрсэн нь эрчим хүчний салбарын ногоон хувьсгалыг хурдасгах шалтгаан болж байна. Учир нь, нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг ажиллуулахын тулд Европын эрчим хүчний компаниуд хүлэмжийн хийн хаягдлын квот гэдэг зүйлийг худалдан авах ёстой. Хэр их хаягдал ялгаруулна тэр хэрээр квот үнэтэй байх юм. Европын Холбоо ийм арга хэрэглэж, аж үйлдвэр, эрчим хүчний салбаруудыг экологид ээлтэй ногоон технологид шилжүүлэх зорилго тавьжээ.

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, нэг тонн нүүрсний үнэ гурван оронтой тоо руу дөхөж, улмаар 200 еврод хүрч магадгүй аж.

Дэлхийн нүүрсний хэрэглээний 2/3 нь оногддог Хятад, Энэтхэг хоёр нүүрсний хамгийн том хэрэглэгчид юм. IEA-гийн хийсэн тооцооллоор, дэлхий даяар олборлож буй нүүрсний тал хувийг хэрэглэдэг Хятадад ойрын гурван жилийн хугацаанд эрэлт жилд 1 хувиар, Энэтхэгт 2024 он хүртэл жилд 4 хувиар тус тус өсөх төлөвтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийлээд бараг 3 тэрбум хүн амтай энэ хоёр улс нүүрсэнд суурилсан эрчим хүчний салбарын ирээдүйг тодорхойлох нь.

IEA дүгнэлтдээ “Хорт хийн хаягдлыг бууруулахаар төлөвлөсөн зорилтдоо хүрэхийн тулд Хятад, Энэтхэг хоёр хэр хурдан, хэр үр дүнтэй ажиллах вэ гэдгээс нүүрсний салбарын хувь заяа хамаарна” гэж дурджээ. Хоёр улс “Хийн хаягдлыг бууруулж, ирээдүйд нүүрснээс бүрмөсөн татгалзана” гэж амласан ч тодорхой хугацаа заагаагүй билээ.

Хөгжиж буй орнуудын хувьд ногоон хувьсгалын өртгийг өндөр хөгжилтэй улсууд төлөх ёстой. Учир нь, тэдний хуримтлуулсан хаягдал өнөөгийн уур амьсгалын дулаарлын уг шалтгаан болж байгаа бөгөөд аж үйлдвэрийн хувьсгалын үед ямар нэгэн хязгаарлалтгүй байгаагүй учраас тэдгээр улс баяжиж хөлжсөн гэж үзэж буйгаа илэрхийлдэг. IEA-гийн тооцоолсноор, энэ онд Европ ба АНУ-д нүүрс “мода”-наас гарах төлөвтэй байгаа аж.

Манай урд хөрш Хятад улсад нүүрсний импорт хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.

Тус улсын нүүрсний нийт импорт өнгөрсөн арваннэгдүгээр сард 35.05 сая тоннд хүрсэн байна. Нүүрсний импортын үзүүлэлт өмнөх оны мөн үед 11.67 сая тонн байсантай харьцуулахад гурав дахин, өнгөрсөн аравдугаар сард 26.94 сая тонн байсантай харьцуулахад 30.1 хувиар тус тус өсчээ.

Хангалттай нөөц базаах бодлоготой холбоотойгоор нүүрсний импорт нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын  станцуудын нүүрсний нөөц ч дээд хэмжээнд хүрсэн байна.

Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо 2022 онд эрчим хүчний нүүрсний үнийг 550-850 юань/тонн-д (86-133 ам.доллар) барихаар төлөвлөж, дотоодын уурхай, цахилгаан станцуудын төлөөлөлд танилцуулав. Өөрөөр хэлбэл, энэ онд эрчим хүчний нүүрсний дундаж үнэ 700 юань/тонн-д хэлбэлзэхээр байгаа нь уурхайн компаниудад харьцангуй боломжит ханш болохыг шинжээчид онцолж буй юм.

Монгол Улс 2021 онд нийтдээ 15.7 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь жингийн хувьд 2020 оныхоос 45 хувиар буурсан үзүүлэлт боловч орлогын дүн нь 30 хувиар өсч, 2.76 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Сарын дүнгээр авч үзвэл, манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн арванхоёрдугаар сард 541 мянган тонноор хэмжигдсэн нь өмнөх сарынхаас даруй 68 хувиар буурсан дүн юм.

Эрчим хүчний хувьд нүүрснээс хамгийн их хамааралтай 10 улс

Эх сурвалж: BBC, SXCOAL, BLOOMBERG, WORLDATLAS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-11 64.119.27.192

ИМ УЧРААС Л мОНГОЛ ХИЙН ТҮЛШИЙГ ИМПОРТООР БИШ ӨӨРСДӨӨ НҮҮРСЭН ДЭХЬ ХИЙГ ОЛБОЛОХ БОЛОМЖИЙГБҮХ ТАЛААР ДЭМЖИЖ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГЭЙ. хАРИН ЧУЛУУН НҮҮРСЭЭ УГААЖ бнхау-Д БОРЛУУЛХАД АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЖ, ТӨМӨР ЗАМАА ЯАРАВЧЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ДАА. бАТТУЛГЫН НҮГЭЛ МӨНЧ ИХ БОЛОМЖИЙГ АЛДУУЛЖ БАЙНАДОО.

Avatar

judit 2022-01-11 197.211.58.129

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид таныг хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай. .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл саруул байхыг хүсвэл

Avatar

Зочин 2022-01-11 174.89.37.138

Уучлаарай,арай худал мэдээл эл бх шиг .Улс орон дэлхийн дулаарал вн эсрэг нуурс бгуй машиний удааг угуй болох ,ба уахилгаа автобус болон метрог илуу хэрэглэх тухайл ярьж бн юм Энэ сэтгуучид л нуурс хэрэгтэй мэдээ хаанаас олдсон юм бол ,Яаана даа сэтгууч минь

Avatar

Зочин 2022-01-11 213.87.157.169

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Заагч 2022-01-11 202.9.46.255

За битгий битгий ш** хог вирус гамин минь

Avatar

төмөр зам 2022-01-11 202.9.46.54

МОНЦАМЭ-гийн тоймыг тэр чигт нь хуулчихсан бхын?

Avatar

Зочин 2022-01-11 66.181.166.134

өө тийм бна ш дээ, ичээч ээ Эрдэнэтуяа гуай

Avatar

Зочин 2022-01-11 66.181.161.15

,,Ай халаг гэж …Төмөр замаа тавьчихсан байсан бол ч " …гэж бодогдож байна да .

Avatar

daada 2022-01-11 103.80.211.79

Odoo yay ghwde zayandaa l gomddog bhdaa deer bga pizdanuudiin buruugaas tumur zamaa tawij chdhgui alingaa aldaj iim bdld oroh gj yamar ikh bolomj ulsiin hugjiliig hoish tatsanaa ter jenko l***r yu boddg bol uuliin ur gj bh blguide ter nowshod udiid iim yed zugeer tumur zamaaraa ursgaj bhgui yu

Avatar

yjes& BELDJC 2022-01-11 216.38.195.77

youtube ctrukcdalbilzj

Avatar

zailshgui 2022-01-11 216.38.195.77

xen xeniig ystgax ve,yzen ydagchid,

Avatar

Чи хэн бэ? Халдварын эмч үү? Малын эмч үү? 2022-01-11 202.126.88.179

Дахин түлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нүүрс түлж л байсан, тэр тусмаа Монгол.

Avatar

Зочин 2022-01-11 216.38.195.77

8

Avatar

Зочин 2022-01-11 216.38.195.77

chrt

Avatar

Зочин 2022-01-11 216.38.195.77

prc<-

Avatar

Зочин 2022-01-11 216.38.195.77

klrlrny

Avatar

Зочин 2022-01-11 216.38.195.77

yjc

0 1
Avatar

gytamjigtaioy 2022-01-11 216.38.195.77

xoopondnialjs

Avatar

worker xyrts xytga ,motortoi xolbood bainga mes zasalddg bolloo,yjestai niillee 2022-01-11 216.38.195.77

worker+lmr

Avatar

yjc 2022-01-11 216.38.195.77

ylsyctbakts

Avatar

Зочин 2022-01-11 216.38.195.77

ylc

Avatar

yct 2022-01-11 216.38.195.77

-nam

Avatar

Зочин 2022-01-11 66.181.160.50

Гасалж гангинаад яахав.. Одоо ч гэсэн хийж болмоор газар шорооны ажлыг цаг алдалгүй хийж байх хэрэгтэй..

Avatar

Зочин 2022-01-11 59.153.112.65

Хятад одоо гадаадын нүүрсээр галладаг цахилгаан станцуудын санхүүжилтыг сэргээмээр байна.Ши Жинпин тэнэг яагаа ч үгүй байхад хөрөнгө оруулалт зогсоосон

Avatar

Zochin 2022-01-11 147.161.192.108

Хятад Япон, Солонгост барих цахилгаан станцуудад хөрөнгө оруулна гээд гарсан байсан.

Avatar

Зочин 2022-01-11 124.158.68.36

Төмөр замаа тавьж чадаагүй нь ямар их боломжийг алдсаныг харуулж байна. Төмөр замаа түргэн дуусгаж идэх хоолтой
больёо. Үнэ нь өсөөгүй бол манайх дампуурах байжээ.

Avatar

Зочин 2022-01-11 216.38.195.77

chyj

Avatar

Zochin 2022-01-11 147.161.192.108

Мэдээж шүү дээ.

Avatar

Зочин 2022-01-11 202.21.108.161

ЯАРАЛТАЙ АЛИАВАА ШИЙДВЭР БУРУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж