Казахстанд хүний амиар үндсэн хуулийн дэг журам сэргэлээ | News.MN

Казахстанд хүний амиар үндсэн хуулийн дэг журам сэргэлээ

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Казахстанд хүний амиар үндсэн хуулийн дэг журам сэргэлээ

Казахстанд хүний амиар үндсэн хуулийн дэг журам сэргэлээ

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев шинэ долоо хоногийг улс даяар гашуудал зарлаж эхлүүллээ. Гашуудлын хажуугаар улсын үндсэн хуулийн дэг журам сэргэсэн гэж тэрбээр хэлэв. Жагсаалд оролцсон жагсагчдын халдлагыг зогсоож, 8000 гаруй этгээдийг байцаахаар цагдаагийнхан ажиллаж байна гэв.

ХАБГБ-аас тусламж хүссэний дагуу ОХУ-аас 3000 цэрэг, Беларусь улсаас 500 цэрэг, Тажикстанаас 200, Арменаас 70 цэрэг Казахстанд жагсаалыг дарах журмаар очсон. Тэгвэл Даваа гаригт болсон ХАБГБ-ын хурлын үеэр Токаев “Үндсэн хуулийн дэг журам эргэн сэргэлээ. Улс оронд тохиолдож байсан аюул заналхийллээс сэргийлж чадлаа. Бослого болгох гэж завдсан этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 8000 орчим иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна” гэлээ. Мөн тэрбээр тайван жагсагчдын эсрэг өмнө нь зэвсэг ашиглаж байгаагүй гэдгээ дурдан энэ удаад хүнд ноцтой үйл явдал болж өнгөрснийг бусад улсын удирдагчдад илтгэв.

"Ойрын хугацаанд урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа бид манай улсын эсрэг түрэмгийллийг бэлтгэж, зохион байгуулсан тухай нэмэлт нотлох баримтыг олж,  дэлхийн хамтын нийгэмлэгийн шүүхэд  танилцуулах болно" гэж Казахстаны ерөнхийлөгч тайлбарлав. Казахстаны удирдагчийн хэлснээр түрэмгийлсэн жагсагчдыг баривчлах ажиллагаа үргэлжилж байна. "Өвөрмөц байдлаар халхавчилсан,  хувцас солин, сахлаа хусах гэх мэт шинэ стратеги хэрэглэж буй түрэмгийлэгчдийг олж ирлүүлэхээр цэрэг хүчний байгууллага анхаарлаа нэмэгдүүлэн ажиллах болно "гэж тэр онцлон тэмдэглэв.

Жагсаалын хүрээнд 16 цэрэг, цагдаа амиа алдаж, 1300 гаруй хүн хүнд гэмтсэн байна. Мөн 1250 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, 100 гаруй  дэлгүүр, банкийг дээрэмдсэний сацуу 500 цагдаагийн машин шатжээ. Токаев хурлын үеэр “Их хэмжээний хохирол учирсан тул улсын онцгой комисс шинжилж байна” гэлээ.

Эх сурвалж: BBC News, Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

judit 2022-01-11 197.211.58.129

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид таныг хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай. .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл саруул байхыг хүсвэл

Avatar

Заагч 2022-01-11 202.9.46.255

Маш муу орчуулга вирус хятад авгайн хувийн таамаг байх нийтлэл найруулах Монголоор бичих ухаан вирус хятад авгайд яаж ч байх билээ дээ ойлгомжтой юм

Avatar

Заагч 2022-01-11 202.9.46.255

Энэ юугаа мэддэг юм дарвайсан вирус хятадын я*****с авгай хог вирус хятад л Казахстаны нутагт санаархаж эдийн засгаар нь багалзуурдах л оролдож байна даг хог хятадын санхvvжилт Казахстанд асар ночной ихэссэн хэдэн арван тэрбумаар яригдах болсон нь харамсалтай эдийн засгийн хараат байлгах хог хятадын арга хэрэгжиж байна

Avatar

Зочин 2022-01-11 66.181.161.13

Бүх дарангуйлагчидыг Назарбаевын хувь заяа хүлээж байгаа шдэ .

Avatar

Зочин 2022-01-11 150.129.142.107

Хүний амиар үндсэн хуулийн дэг журам сэргэлээ- Ойлгомжтой хэллэг мөн үү? Ямар модон хэлтэй, ухаан муутай орчуулага вэ?

Avatar

Зочин 2022-01-11 202.21.109.38

Оросын хараат тэнэгТокаев,Назарбаев нар бүх өмчөө хураалгаад Казахстан улсаас зайл.

Avatar

Оноч 2022-01-11 119.40.98.106

чамд ямар хамаа бнаа..

Avatar

Зочин 2022-01-11 66.181.168.131

Хусавч үл арилах муу нэртэй боллоо доо энэ цөвүүн царайт

Avatar

Оноч 2022-01-11 119.40.98.106

Харж л байя даа…

Avatar

dundad azi bol mongol bishee. tend musilmanii het davarch vzel gazar abaad bnaa.. 2022-01-11 64.119.26.71

harin ch eh oronoo musilmanii eldev hodolgoonoos abarlaa daa.chi kazakstaniig ogt medehgui hvn bna. tend 1990 onoos hoish arabiin ornuud sursan olon zuun kazak mulla bolson zaluus allahaas oor burhan bhgui busad buruu nomton kapiruud gej vzdeg bolood bna.deer ni sirid 7000 kazakuud baildaj bgaad irsen de.ted ariun shariatiin huuliar kazakstan ybah estoi gej vzeed bna.eldev musilmanii niigemleg ursgal kazakstanaar dvvren bolood bna.kazakstan 120 vndesten amidardag oron shuu..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж