Казахстанд хүний амиар үндсэн хуулийн дэг журам сэргэлээ

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Казахстанд хүний амиар үндсэн хуулийн дэг журам сэргэлээ

Казахстанд хүний амиар үндсэн хуулийн дэг журам сэргэлээ

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев шинэ долоо хоногийг улс даяар гашуудал зарлаж эхлүүллээ. Гашуудлын хажуугаар улсын үндсэн хуулийн дэг журам сэргэсэн гэж тэрбээр хэлэв. Жагсаалд оролцсон жагсагчдын халдлагыг зогсоож, 8000 гаруй этгээдийг байцаахаар цагдаагийнхан ажиллаж байна гэв.

ХАБГБ-аас тусламж хүссэний дагуу ОХУ-аас 3000 цэрэг, Беларусь улсаас 500 цэрэг, Тажикстанаас 200, Арменаас 70 цэрэг Казахстанд жагсаалыг дарах журмаар очсон. Тэгвэл Даваа гаригт болсон ХАБГБ-ын хурлын үеэр Токаев “Үндсэн хуулийн дэг журам эргэн сэргэлээ. Улс оронд тохиолдож байсан аюул заналхийллээс сэргийлж чадлаа. Бослого болгох гэж завдсан этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 8000 орчим иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна” гэлээ. Мөн тэрбээр тайван жагсагчдын эсрэг өмнө нь зэвсэг ашиглаж байгаагүй гэдгээ дурдан энэ удаад хүнд ноцтой үйл явдал болж өнгөрснийг бусад улсын удирдагчдад илтгэв.

"Ойрын хугацаанд урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа бид манай улсын эсрэг түрэмгийллийг бэлтгэж, зохион байгуулсан тухай нэмэлт нотлох баримтыг олж,  дэлхийн хамтын нийгэмлэгийн шүүхэд  танилцуулах болно" гэж Казахстаны ерөнхийлөгч тайлбарлав. Казахстаны удирдагчийн хэлснээр түрэмгийлсэн жагсагчдыг баривчлах ажиллагаа үргэлжилж байна. "Өвөрмөц байдлаар халхавчилсан,  хувцас солин, сахлаа хусах гэх мэт шинэ стратеги хэрэглэж буй түрэмгийлэгчдийг олж ирлүүлэхээр цэрэг хүчний байгууллага анхаарлаа нэмэгдүүлэн ажиллах болно "гэж тэр онцлон тэмдэглэв.

Жагсаалын хүрээнд 16 цэрэг, цагдаа амиа алдаж, 1300 гаруй хүн хүнд гэмтсэн байна. Мөн 1250 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, 100 гаруй  дэлгүүр, банкийг дээрэмдсэний сацуу 500 цагдаагийн машин шатжээ. Токаев хурлын үеэр “Их хэмжээний хохирол учирсан тул улсын онцгой комисс шинжилж байна” гэлээ.

Эх сурвалж: BBC News, Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж