Казахстанд хувьсгал хийхийг ОХУ зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Казахстанд хувьсгал хийхийг ОХУ зөвшөөрөхгүй

Казахстанд хувьсгал хийхийг ОХУ зөвшөөрөхгүй

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын орнуудын цахим хэлэлцээ өчигдөр /2022.01.10/ болж, зургаан улсын удирдагч Казахстаны асуудлаар байр сууриа солилцов.  Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Казахстаны үймээнд хөндлөнгөөс оролцож байгаа нь бүс нутгийн аль ч засгийн газрыг сүйрүүлэхгүйн төлөө гэж хэлжээ.

Путин сүүлийн жилүүдэд Зөвлөлтийн дараах орнуудад гарсан хэд хэдэн хувьсгалыг онцлон дурдаад, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас цэрэг илгээж буй нь Казахстаны засгийн газрыг түлхэн унагахыг зөвшөөрөхгүй гэдгийг илэрхийлнэ гэв.

Хятад улс Казахстан руу цэрэг илгээх хүсэлт гаргасан. Харин Орос улс энэ тал дээр хөрш орнуудыг нь гадаадын аливаа хүчин тогтворгүй болгохыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байна. Казахстаны зүгээс Хятадын саналд тодорхой хариу хэлээгүй байна. Тус улс нь олон жилийн турш Хятад болон Орос улсыг стратегийн чухал түншээ гэж үзэж буй билээ.

Харин Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев хэлэхдээ "Исламын шашинтнууд эсэргүүцлийн жагсаал нэрийн дор төрийн эргэлт хийхийг оролдож байна" гэлээ.

Эмх замбараагүй байдлын үеэр НҮБ-ын дүрэмт хувцас өмссөн казах цэргүүдийн гэрэл зураг харагдсан бөгөөд НҮБ энэ явдалд ихээхэн сэтгэл түгшиж буйгаа илэрхийллээ. Энэ талаар Казахстаны байнгын төлөөлөгчийн газарт уламжлаад байгаа ажээ. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргүүдийн өмсдөг цэнхэр дуулгыг казах цэргүүд өмссөн байжээ.

Үймээн эхэлснээс хойш цагдаа нар 8000 орчим хүнийг баривчлаад байна.

Эх сурвалж: DW, WSJ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж