"АН-ын даргын асуудлыг МАН-тай алалцаж байж авдаг" | News.MN

"АН-ын даргын асуудлыг МАН-тай алалцаж байж авдаг"

Live"АН-ын даргын асуудлыг МАН-тай алалцаж байж авдаг"

"АН-ын даргын асуудлыг МАН-тай алалцаж байж авдаг"
16 : 15
2022-1-11

"АН-ын даргын асуудлыг МАН-тай алалцаж байж авдаг"

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Байнгын хорооны гишүүд Ардчилсан намын тамга, тэмдэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ: 

-Би хэн нэгэн улстөрч, намын даалгавар биелүүлээгүй. УИХ-ын захирамжийг биелүүлэх гээд тал талаасаа хэдэн сар зүтгэлээ. Дөрөв, таван удаа хуралдлаа. Эцсийн дүндээ нэгдсэн дүгнэлтэд хүрч чадахгүй байна. Намын даргын асуудлыг нам өөрөө шийд. Дээд шүүх намын даргын бүртгэлийн асуудлыг хийхгүй, харин дүрмээрээ намын даргаа тодруулаад, УИХ-аараа ёсчлоод оруулаад ир, тэр үед нь бүртгээд өгье гэсэн шийдвэр гарчихаж. Намын дарга нь энэ, эсвэл тэр гэж хэлэх бололцоо байхгүй. Шүүх тогтооно. Шүүхээс өмнө асуудал шийдэгдэж болох байсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Ардчилсан нам даргынхаа асуудлыг МАН-ын ажлын хэсгээр шийдүүлэхгүй. МАН-ын олонхтой УИХ-аар шийдүүлэхгүй. Ардчилсан намын тамгыг будилуулах нь эрх баригчдаас тавьсан албан тушаалтны даргадаа барьж байгаа бэлэг. Энд асуудал шийдэх нь утгагүй юм. Маргалдаж байгаа талууд МАН-ын дарга нар дээр очиж “Манай намын даргын асуудлыг шийдэж өг” гэдгээ болих хэрэгтэй. Өөрсдөө л эвтэй бай, хэн нэгнээр хэрүүлээ битгий шийдүүл. Ардчилсан намын даргын асуудлыг МАН-тай алалцаж байж авдаг байхгүй юу. МАН-тай хэлэлцэж байж авдаггүй юм. Өөрсдөө дотроо учраа ол. Нэгэндээ буулт хий. Олон мянган гишүүн чинь харж байна. Энд асуудал шийдэгдэхгүй гурилдаад өнгөрнө. Өөрсдөө ажлын хэсэг гарга.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ: 

-ХЗБХ-ны дарга С.Бямбацогтын компанийн захирлаар ажиллаж байсан Д.Дэлгэрсайхан одоо Улсын бүртгэлийн газрын даргаар ажиллаж байна. Мэдээлэл технологийн чиглэлийн мэргэжилтэй хүн. Энэ хүний удирдлагад ажилладаг хүмүүсийн үйлдсэн зохион байгуулалттай гэмт хэрэг. Хуулийн этгээдийн газрын дарга н.Ганзориг, ахлах хяналтын ахлах Ж.Чиймаа, хяналтын байцаагч Д.Чинтулга гэх хүмүүс бий. Ажлын хэсэг энэ зохион байгуулалттай гэмт хэргийг шалгаж тогтоох ёстой байсан. Шүүхийн процесст очихгүйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт шийдэгдэх ёстой байсан асуудал. Гэтэл Д.Чинтулга дүгнэлтдээ “Ардчилсан намын тамгыг өгөхгүй байгаа асуудал нь тус газрын чиг үүрэгт хамаарахгүй, тиймээс холбогдох хууль хяналтын байгууллагад хандана уу” гэсэн хэрнээ Ардчилсан намын тамга, тэмдгийн дугаарыг хүчингүй болгох гээд дүгнэлтээ гаргасан. Тус буруу шийдвэрийг Д.Дэлгэрсайхан хүчингүй болгодог. Ямар нэг шүүх дээр очихгүйгээр шийдвэрлэгдэх ёстой байсан асуудлыг зориуд хоёр тамга, хоёр Үндэсний бодлогын хороо, хоёр даргатай болгосон. Д.Дэлгэрсайхан гадаадын компанийн тамгыг хоёр болгодог асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна. Энэ хэргүүдийг гүйцээж, шоронд явуулах ёстой. Хэрэв МАН энэ хэрэгт холбогдохыг хүсэхгүй байвал эдгээр хүмүүсийг хамгаалалгүй явуул.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-Би Н.Алтанхуяг гишүүнд их харамсч байна. Та 2020 оны сонгуульд бие дааж орж ирсэн. Хуулиараа та Ардчилсан намыг төлөөлөх ямар ч эрхгүй. Сонгуульд өрсөлдөхдөө л бодох байсан юм. Төрийн байгууллагууд дээр очоод, дарамтлаад байж болохгүй. Н.Алтанхуягийг дэвшүүлнэ гээд байсан. Би болдоггүй юм гэж хэлсэн. Женкогийн заавраар явна аа л гээд байсан. Их ноцтой зүйл ярьж эхэлж байна. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын нөхөн сонгууль ямар гар хөлийн үсгээр явсан бэ. Ямар тамга тэмдгээр явсан бэ. Энэ хоёр сонгууль чинь хүчингүй болвол сонгогдсон хүмүүс чинь эргэлзээтэй байдалд орно. Та нар хууль биелүүлж ажиллах ёстой. Энэ улс орныг мөхөл рүү нь явуулахгүй шүү, нөхдүүд ээ” гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН:

-Би өмнө нь Ардчилсан намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан. Ардчилсан намын дүрэм Улсын дээд шүүхийн бүртгэлтэй сейфэд хадгалагдаж байна. Ардчилсан нам дүрэмдээ УИХ-д хамгийн олон суудал аваагүй тохиолдолд намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг огцорсонд тооцно гэж заасан. Манай нам автоматаар огцордог юм. Тиймээс энд дарга байхгүй. Хууль дүрмийнхээ дагуу дараа нь үйлчлэх эрчимтэй бичиг баримт бол энэ үндсэн дүрэм. Үүнээс үзэхэд С.Эрдэнэ намын дарга биш. Мөн УИХ-ын сонгуулиар нам нь олонхын суудал аваагүй тохиолдолд байгууллага учраас хэн нэгэн хүн хариуцдаг. Тэр үүрэг надад ногдсон. Би өөрөө дарга болох санал гаргаагүй, гудамжнаас тамга олоогүй. Би хадган дээр тавьсан тамга хүлээж авсан. Одоо хүртэл тэр тамга бий. Ямар нэг байдлаар энэ тамгыг хаяж, үрэгдүүлээгүй. Дээд шүүхэд өргөдөл өгч, харин ямар байдлаар миний нэр цахим бүртгэлд орсныг мэдэхгүй байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ:

-Ажлын хэсэг гол үндсэн ажлуудаа хийж байна. Хийх ёстой. Харамсалтай нь, цаг хугацааны хувьд хэлэлцэх цаг хугацаа хоцорсон, өнгөрсөн. Их хурлын гишүүдэд байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг шийдэж байна. Тэрнээс МАН-ыг бидний тамгыг аваад өгөөч ээ гэж гуйгаагүй. Өнөөдөр Улсын бүртгэл дээр хэрэгжиж байгаа бүртгэлийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан бичиг хэргийн бүртгэлийн тухай хоёр журам байдаг юм билээ. Тамга, тэмдэг хийлгэх, үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмуудыг хэрэгжүүлж ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг бид хянаж, очиж танилцаж, мэдээллийг нь авч байгаа юм. 

Өнөөдрийн бүртгэлийн тухай хуулиар Монголын ардчиллын үнэт зүйлс рүү дайрсан, олон намын системийг үгүй хийх гэсэн энэ эрхийг нэгхэн хяналтын байцаагчид олгочихсон байна. Энийг өнөөдөр бодитоор нь хийлээ. Бид өнөөдөр бүгдээрээ харлаа. Монголын бүтэн нэг жилийн улс төр Чинтулга гэдэг хүний гарын үсгийг ашиглан, тэр бичгийг зохион байгуулалттайгаар хийсэн бүртгэлийн байгууллагын үр дүнгээр өнөөдөр явлаа. Энэ бүхнийг өөрчлөх ёстой, энэний төлөө бид явж байгаа юм. Энэний төлөө бид сонсч байгаа юм. Энэний төлөө бид танилцаж байгаа юм. Энэний төлөө бид Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт хийх ёстой юм.

Бид өнөөдөр Монголын ардчиллыг зөвхөн нэг зохион байгуулалттай байгууллагын хүмүүсээр устгуулж болохгүй ээ. Энд бидний хүлээсэн үүрэг зайлшгүй байх ёстой. Өнгөрсөн цаг хугацаанд гарсан улс төрийн олон асуудлыг өөрчилж, хуулийг нь засч залруулж ирсэн. Зайлшгүй өөрчлөх шаардлагатай нь харагдаж байгаа юм. Намын бүлгийн гишүүнийг хэн нэгэн дуртай намын гишүүн хасдаг асуудлыг УИХ-ын тухай хуулиар хийгээд өгсөн байна лээ. Өнгөрсөн хоёр жил энэ асуудал маш их яригдсан. Тэрэнтэй адил өнөөдөр бид Монгол Улсын олон намын ситемийг үгүй хийх нэг байцаагчийн эрхийг хаах ёстой. Энэ өнөөдөр бидний зорилго юм. Цаашид бидний хийх ёстой асуудлуудад сонгууль, олон намын систем, Улсын дээд шүүхийн асуудлууд бүгд орох ёстой. Энэ дээр гарч буй үр дагавраа өнөөдөр УИХ-ын гишүүд минь хэлэлцэж, асуудлыг ярьж байгаагийн зорилго байгаа юм. Хуульч гишүүд голдуу байна. Энэ асуудлыг онцгой анхааралдаа авч, Монголын ардчиллыг аврах заалтуудыг хуульд хийж өгөх зорилгыг агуулж байгаа юм шүү гэдгийг ажлын хэсгийнхнийхээ өмнөөс хэлье.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

-Их хурлын гишүүн гэхээрээ төрийн албан хаагчдыг доромжлох зохимжгүй байх аа. Тийм учраас зарим нэг гишүүд ажлаа хуулийн дагуу хийж байгаа төрийн албан хаагчдаас уучлалт хүсэх нь зүйтэй. Түрүүн Д.Пүрэвдорж гишүүн үндсэндээ дүгнээд хэлчихсэн шүү дээ. Намын асуудал нам дотроо. Ардын намын асуудал Ардын нам дотроо, Ардчилсан намын асуудал Ардчилсан нам дотроо. Төрийн ажил бол төрдөө. Ажлын хэсгийн гишүүнээр ажилласны хувьд, ер нь ийм дүгнэлт гарахаас ч өөр аргагүй юм билээ. Яагаад гэхээр энэ асуудал улс төрийн асуудал учир хэзээ ч нэгдэж, нийлж нэг гарын үсэг зурж, нэг дүгнэлт гарах бололцоо боломж хомс юм билээ. Тийм учраас ажлын хэсэг хоёр дүгнэлттэй орж ирсэн.

Ажлын хэсэг муу ажилласан байна, цаасан дээр материал цуглуулсан гэж байна. Ер нь төрийн ажил цаасан дээр л явдаг шүү дээ. Түүн дээр хэн гарын үсэг зурж, тамга дарсан юм бэ. Нотлох баримт эцсийн эцэст цаасан дээр үлддэг юм. Төрийн байгууллагуудын хийсэн ажил, авсан арга хэмжээг цаасан дээр буулгаж, ингэж ажилласан шүү гэдгийг харуулж байгаа юм. Төрийн ажил цаасан дээр, архивын баримт болж үлддэг. Ажлын хэсэг амаар болон бичгээр баримтжуулж ажилласан шүү.  

Цаашид улс төрийн 20, 30 намын даргын, тамгын асуудлыг ингэж байнгын хороо, УИХ дээр оруулж ирж ярьдаг болох юм уу. Улс орны хөгжлийн тулгуур нэг багана, парламентад суудалтай нам, олон мянган гишүүнтэй нам гэдэг үүднээс, асуудлыг удаа дараа тавьж ярьж байгаа, анх удаа олон гишүүн нь өлсгөлөн зарласан гэдэг утгаар Ардчилсан намын асуудалд хүлээцтэй хандаж, байнгын хороогоор ярьж байгаа гэж ойлгож байна. Цаашдаа ийм асуудал УИХ-д оруулж ирж баймааргүй байна. Ардын нам АН-аар тоглоод байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байгаа шүү. Энэ асуудлыг хэн ийм байдалд хүргэсэн тэр хүмүүс нь нам дотроо асуудлаа шийдээд явах хэрэгтэй.

10 : 33
2022-1-11

Н.Уртнасан: Шахмал түлшний хэрэглээ хоёр дахин өссөн

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх үер УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цаг үеийн холбоотой асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:

-Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороог тэргүүлж байгаа хэвээрээ юу. Улаанбаатар хотын дээр озоны давхарга байгаа юу. Нүүрс нь хямд байгаа учир утаа их байна гэж өчигдөр ярилаа. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын утаа сүүлийн хоёр жилийнхээс их байгаа нь ямар учиртай вэ.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН:

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт агаарын бохирдлын хэмжээг 80 хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэ жилийн хувьд агаарын бохирдлын үндсэн шалтгааныг эх үүсвэр бүрээр нь судалж гаргаж буй. Үндсэндээ тоосонцорын хоёр төрөл, химийн дөрвөн төрөл байна. Мөн түүнчлэн бид нарын агаарын бохирдолтой тэмцэж буй зардлын хүрээ агаар бохирдуулагч эх үүсвэр тодорхой хэмжээгээр өсөн нэмэгдэж буй үйл явцтай уялдахгүй, зардлын болон үйл ажиллагаатай уялдахгүй байгааг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Нэн тэргүүнд агаарын бохирдолтой холбоотой түүхий нүүрсний хэрэглээ байгаа юм биш биз дээ гэсэн хардлага олон нийтийн дунд байна.

Агаарын бохирдлын чанартай холбоотой асуудлыг хэд хэдэн судалгаа, ажлын хэсгийн шалгалтаар гаргаж тогтоосон. Хамгийн эхний шалтгаан нүүрсний хэрэглээ. Тухайлбал, 2019-2020 онд 320 мянган тонн нүүрс хэрэглэж байсан бол 2020-2021 онд 430 мянган тонн, 2021-2022 онд 620 мянган тонн буюу шахмал түлшний хэрэглээ бидний анх үйлдвэрлэж байсан хэмжээнээс хоёр дахин илүү хэрэглэж байна. Үнэтэй холбоотой тайлбарлаж байгаа. Түүхий нүүрс 8000 төгрөгөөр нэг шуудай нүүрс авах уу шахмал түлш авах уу гэвэл хэрэглэгчид 1875 төгрөгөөр шахмал түлш авч байна. Хоёрдугаарт, нийслэлд түр оршин суух 20500 иргэн өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн байна.

11 : 00
2022-1-11

"УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН ЦАЛИНГ 2 САЯ ТӨГРӨГ БОЛГОНО"

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:

-Хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт УИХ-ын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулсан  ажлын хэсгийн танилцуулгыг сонсох юм байна. Гол агуулга нь АН-ын дарга цэргийн асуудал байна. Энэ асуудал шүүхэд явж байгаа гэж ойлгож буй. Үндсэн хуулиар шүүхэд хэлэлцэж байгаа маргаантай асуудлыг ярьж болж байна уу. Шүүхийн хуулийг бид гаргахдаа УИХ шүүхийн хэлэлцэж буй асуудлаар ярьж болохгүй, тэгвэл Үндсэн хуулийн цэцэд очно гэж бид өөрсдөө нэлээд "чангалсан". Хэлэлцэж байгаад бүгд Цэц рүү гүйгээд очих юм биш биз дээ. Ажлын хэсгээс асууя. АН-ын дарга цэрэг хэн байх юм гэдэг асуудал ярих гэж байгаа бол би оролцмооргүй байна. АН-ынхан асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй. Өөр намын дотоод асуудлыг эрх байхгүй.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт гурван мөрдөгч нэг этгээдэд 15 хэргийг хийсэн болгож, эрүүдэн шүүж, ял авлаа. Гэтэл 2019 оны намар энэ үйл явдал болсон байна. 461 дүгээр ангид цагдан хоригдож буй хүмүүс улсын өмгөөлөгч авдаг тохиолдол их байдаг юм шиг байна. Тэдний зүгээс тавьж буй гол асуудал нь өмгөөлөгчийн бараа харчих юмсан гэдгээ ярьдаг. Энэ хийдлээр хүний эрх зөрчигддөг. Цаанаа хэрэг хүлээлгэдэг ял наймаалцдаг байдал хэвээрээ байгаа нь нотлогдлоо. Цагдан хорих байранд ял наймаалцдаг асуудал байгаа гэж хуулийнхан хэлж байна. Гол оролцож буй хүмүүс нь мөрдөгчид, гүйцэтгэх ажиллагааныхан байдаг. Камергүй буланд очиж эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг асуудал ч сонсогдож байна. Энийг эрс таслан зогсоох тал дээр юу бодож байна вэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Б.Энхбаяр гишүүний ярьж буй үнэн. Улсын өмгөөлөгчийн хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй, мөнгө санхүү байхгүй хүмүүст туслалцаа үзүүлж буй учраас ачаалал их байна. Хоёрдугаарт, хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой. Бодит байдалд ганц худаг орох мөнгөгүй байгаа. Хөрөнгө, мөнгийг шүүх прокурортой ижил болгосноор ахиц гарна. Энэ талаар шинэ хуульд зүйл заалт оруулж байгаа. Ял наймаалцдаг асуудал хэрэг мөрдөлт, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийг оролцуулахгүй байгаад байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:

-Улсын өмгөөлөгчөөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн хувьд хууль зүйн туслалцаа авсан уу үгүй юу гэдэг судалгаа байна уу. Хоёрдугаарт, 461 дүгээр ангид эрүүдэн шүүдэг булан тохой байдаг юм уу?

ХЗДХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БААСАНДОРЖ:

-2013 онд төлбөрийн чадваргүй яллагдагчид туслалцаа үзүүлэх хуулийг УИХ-аас баталсан. Өнөөдрийг хүртэлх долоон жилийн хугацаанд хэрэгжиж байна. Хууль зүйн туслалцааны тухайд 72 алба хаагчтайгаар нийслэлийн найман дүүрэг, хоёр сум нийт 31 салбараар дамжуулан хууль зүйн туслалцааны үйлчилгээ үзүүлж байна. 2014-2020 оны байдлаар 62 мянга 500 иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн. 2020 онд 17 мянга 506 эрүүгийн хэрэгт 19 мянга 42 мянга холбогдогчид туслалцаа үзүүлсэн. Хуулийн төсөлд ганцхан төлбөрийн чадваргүй иргэдэд бус гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд гэх мэт асуудлыг өргөжүүлсэн. 461 дүгээр ангид эрүүдэн шүүдэг асуудал байхгүй. Прокурор, ХЭҮК, камерын хяналтад байдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:

-Долдугаар зүйлтэй холбогдуулан асуулт асууя. Улсын өмгөөлөгч хэрвээ суманд зургаан жил ажилласан бол 12 сартай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно, аймагт таван жил ажилласан бол зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно гэжээ. Үндсэн цалин нь хоёр сая болж байгаа юм байна. Ингээд явбал улсын төсөв даах уу. Та нар онцгой байдлын алба хаагчдаас жишиг аваад оруулаад ирчихсэн байна. Та бүхэн бүх шатны иргэдийн төлөөлөгчийн хурал, засаг даргад үүрэг болгож, улсын өмгөөлөгч түүний гэр бүлд дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Гэр бүлийн гишүүнийг нь ажилд авах юм уу. Шаардагдах зардлыг орон нутгийн төсөв рүү санхүүжүүлнэ гэсэн байна. Энэ заалт чинь ашиг сонирхлын зөрчилтэй юу. Мөнгө төлсөн хүндээ үйлчилдэг зөрчил рүү яваад орчихвол яана. Дараагийн удаа ямар байгууллага цалингийн нэмэгдэл авна гэж орж ирэх бол?

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог субъект бол өмгөөлөгч. Тэр дундаа улсын өмгөөлөгчид байгаа. Аймагт улсын өмгөөлөгчөөр ажиллах хүн олдохгүй байна. Энэ хүмүүс сая төгрөгийн цалинтай байдаг. Хэд хэдэн аймаг улсын өмгөөлөгчгүй. Улсын өмгөөлөгч, түүний цар хүрээг өргөтгөх тал дээр мөрийн хөтөлбөр болон олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэгтэй. Ялангуяа төлбөрийн чадваргүй хохирогч талд өмгөөлөл үзүүлэх ёстой. Улсын хэмжээнд 70 хүн улсын өмгөөлөгч хийж байна. Эдгээр 70 хүнийг хоёр сая төгрөгийн цалинтай болчихвол орон нутагт хүн тогтож ажиллах болов уу гэдэг үүднээс оруулж ирсэн.

Хэрэв улсын өмгөөлөгч байхгүй бол зарим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, явагдахгүй. Бүх шатны хурал, засаг даргыг үүрэгжүүлж байгаа нь зөвхөн орон зайн хувьд хуулийн боломж олгож байгаа болохоос биш бусад хүмүүстэй харьцахгүй. Зөвхөн төлбөрийн чадваргүй категоритой хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцож буй прокурор, шүүгчдийн цалинг та бүхэн мэднэ. Ихэнх нь 3-3.5 сая төгрөгөөс дээш байгаа. Гэтэл хөдөө орон нутагт төлбөрийн чадваргүй хүнийг өмгөөлөх улсын өмгөөлөгчгүй болчихсон. Алслагдсан нэг дүүрэгт хууль зүйн туслалцааны төвийн байрыг нэг гишүүн аваад төлөөлөгчийн байр болгож, улсын өмгөөлөгчийг байргүй болгосон жишээ байна.

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.01.11/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
10.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/

· Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

· Улсын Их Хурлын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлаас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /01 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

“Их засаг”

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-01-11 202.126.90.2

АН-ийнхнаас өөрсдөөс нь шалтгаалж байгаа, бурууг бусад руу чихэх хэрэггүй

Avatar

zocnin 2022-01-11 197.211.58.129

Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид таныг хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай. .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл саруул байхыг хүсвэл

Avatar

Зочин 2022-01-11 108.202.242.46

ГИШҮҮД ИЙМ ДУРААРАА АЯГЛАЖ БАЙНА Ш ДЭЭ. ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЯДАРСАН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛДЭГ УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН АЖИЛЛАХ БАЙРЫГ БУЛААЖ АВДАГ ЭРХ УИХ-ДЭД ЯМАР ХУУЛИАР ЗӨВШӨӨРЧИХСӨН , ИЙМ МУУХАЙ ДЭЭРЭЛХҮҮ, ААРХУУ БАЙГААД Л, БАЙЛГААД Л БАЙХ ЮМ УУ??? ТЭР ХЭН ГЭДЭГ ГИШҮҮН БЭ?

Avatar

Ulsiin Umguulugh baij bolohgui. 2022-01-11 23.92.142.182

Ulsiin huul' zurchuud, Ulsiin shuuhed shuugdej baigaa huniig Ulsiin umguulugch umguulj boloh uu? Uuruur helbel tsalin tav'j baigaa sub'yektiinhee shiidver, bolon uur neg tsalinjigch yallagchiin shiidvertei temtseh hun yaavch neg togoonoos iddeg baij bolohguyi. Nuguu ashig sonirhliin zurchil chin' ene yum baigaa biz dee?

Avatar

Зочин 2022-01-11 213.87.157.169

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-11 66.181.187.103

АНЫХАН ГЭЖ АРЧААГҮЙ ОРКУУД ШҮҮ ДЭЭ УЛС ТӨРИЙН ТӨРИЙН ЁС ЗҮЙН ТАЛААР ЭНЭ ОРКУУДАД ЮУ Ч БАЙХГҮЙ ХӨГИЙН БЭРДҮҮД 30 ЖИЛ ХУЛЬХИДЛАА ОДОО БОЛНО ХӨӨЕ ОРК НОВШНУУДАА

Avatar

Зочин 2022-01-11 202.126.94.99

Нам нэртэй булэглэлуудийг татан буулгаж, сонгуулийн тогтолцоог еерчлеж, мэдлэг боловсролтой хумуусийг гаргахгуй бол дандаа хэруул, шоу, будлиан!!!

Avatar

Зочин 2022-01-11 64.119.29.110

Түүхий нүүрийг угаасаа нийслэлд оруулж ирэхийг хориглосон биз дээ. Логикийн хувьд харьцуулалт хийх учиргүй байх

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: АН 3 ТОЛГОЙТОЙ БАЙГААГИЙН ЦААД ШАЛТГААН 2022-01-11 122.201.31.72

Нийгмийн баялгаас ахиухан хүртэхийн тулд төрд эрх мэдэл олж авах ёстой. ТӨРД ЭРХ МЭДЭЛ ОЛЖ АВАХЫН ТУЛД НАМД ЭРХ МЭДЭЛ ОЛЖ АВАХ ЁСТОЙ.Ийм учраас л АН НЭГ УДИРДЛАГАТАЙ, НЭГ ТАМГАТАЙ болж чадахгүй байгаа юм шүү дээ. ХЭРЭВ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ДЭЭРЭЭ НЭГДДЭГ, УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ДЭЭРЭЭ НЭГДДЭГ БАЙСАНСАН БОЛ АН ХОЁР ТОЛГОЙТОЙ ИНГЭЭД БАЙГААД БАЙХ ЁСГҮЙ ЮМ.

Avatar

Иргэн 2022-01-11 59.153.115.150

Пүрэвдорж гэж архичин дух цагаан солио тусчээ. Шар хаданд аввчиж үзүүл

Avatar

Зочин 2022-01-11 64.119.25.166

АН -ын дарга болоход МАН-ын хэдэн гишүүнийг АЛЖ байж болох ёстой юм бэ????? УИХ-ынхан хүн алж эхэлбэл иргэний дайн болох нь гарцаагүй.

Avatar

иргэн 2022-01-11 49.0.179.205

Улсын өмгөөлөгчөөр залуучуудыг түлхүү ажиллуулсан нь дээр байх. Ер нь эрүүгийн хэргийн өмгөөлөгчийн ажил маш их хөл сайтай хүний ажил шүү дээ. Хөл муутай хүн прокурор, шүүх, хорих, оффис гээд явж чадахгүй дээ.

Avatar

БЯМБАА 2022-01-11 43.242.242.68

Уртнасан мэтийн хогнуудаа зайлуулаачээ.

Avatar

Зочин 2022-01-11 202.131.238.114

ogtsroochee umhii malnuudaa avilgachdaa. zailaad ogooch ta nar . hamgiin chadvargui zasgiin gazar shuu ene zasgiin gazar

Avatar

иргэн 2022-01-11 202.126.88.180

нүүрсээ түлье шахмал хороо больё

Avatar

Иргэн 2022-01-11 64.119.26.220

Шахмал түлшний чанар муу , стандарт байхгүй байна. Тэгээд хүний нүдэн баримжаа , харагдах байдлаар юу тогтоох гээд байнаа. Лаборатори гэдэг юм байхгүй. Мэргэжил гэдэг юм үнэхээр үнэгүй болжээ.

Avatar

Hudalch 2022-01-11 192.82.64.83

Saihan hudlaa helnee

Avatar

ard 2022-01-11 202.9.46.44

ard tvmnii tetgewer 350 k maluuudaaa

Avatar

зочин 2022-01-11 64.119.23.74

Улсын өмгөөлөгчдийн сарын цалин 500 000. Төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилдэг.
Тэднээс сохор зоос ч авахгүйгээр өмгөөлөл хийгээд яаж ч амьдрах билээ.
Нэмэх нь зөв.

Avatar

Зочин 2022-01-11 172.58.225.177

Төрийн хулгайч нар өөрсдийгөө өмгөөлөх бууны нохойнхоо цалинг 2 сая болгож ард түмнийг дарлах дархлаагаа бэхжүүлж б.гаа хэрэг

Avatar

mgl 2022-01-11 202.179.11.230

АН новшийн нам юм. Дандаа хагаралдаж байдаг. Улс орныг хүртэл ингэж хагаралдуулж байсан. Ашгүй ямар азаар МАН шинэчлэгдэж эхлэв. Тэгээгүй бол Элбэгдоржийн энэ АН, Энхболдын МАН-ын гарт дууссан байх байлаа. Хүрэлсүхэд талархаж байна. Гэхдээ МАН-д үл бүтэх этгээдүүд байсаар байна.

Avatar

Зочин 2022-01-11 103.26.194.65

ХҮрэлсүхд талархаж байна ч гэх шиг юун зусарч бялдууч долдой хог вэ мал чинь чи л хүрэлсүхийг долоохгүй хоцорчих гээд байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж