Казахстанд Монгол Улсын иргэн сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Казахстанд Монгол Улсын иргэн сураггүй алга болжээ

Казахстанд Монгол Улсын иргэн сураггүй алга болжээ

Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын иргэн Д нэгдүгээр сарын 4-нд сураггүй алга болсон талаар гэр бүлийнхэн нь мэдээлжээ. Түүнийг тус хотод болж буй жагсаалд оролцсон эсэх хэрхэн эрэн хайж байгааг Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.

ГХЯ-аас өгсөн мэдээллээр Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл гэртээ ирээгүй талаар Казахстаны Нурсултан дахь ЭСЯ болон Алматы хотын Консулын газарт гэр бүлээс нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Казахстаны холбогдох байгууллагуудад алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх хүсэлтийг тавьсан.

Одоогоор эрлийн ажлын үр дүн гараагүй. Тус иргэн Алматы хотод болж байгаа жагсаалд оролцсон эсэхийг гэр бүлийнхэн нь ч мэдэхгүй байна. Холбогдох газруудаас алга болсон гэх иргэний мэдээллийг шүүлгэж байна.

Одоогоор үүнээс өөр тохиолдлоор ЭСЯ-нд хандсан Монгол Улсын иргэн байхгүй. Тус хотод болж буй жагсаалд оролцсон 6000 гаруй иргэнийг бүртгэлжүүлэх ажил Казахстанд өрнөж байна. Элчин сайдын яам, Консулын газрын зүгээс Казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар алга болсон гэх иргэн Д нь Казахсан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь тогтоогдоод байна. Шалтгаан нөхцөлийн талаар яаманд мэдээлэл ирээгүй" гэх тайлбар өглөө.

Тус улсад Монгол Улсын нийт 4200 орчим иргэн бий. Одоогоор, Монгол Улсын иргэн халдлагад өртсөн тухай мэдээлэл ирээгүй. Зохих төлөвлөгөө, журмын дагуу шат дараатайгаар асуудлыг шийдвэрлэнэ. Казахстанд нөхцөл байдал харьцангуй намжиж байгаа гэсэн мэдээ ирсэн. Гэхдээ Алматыгаас бусад хотод байдал тогтворжиж байна. Тиймээс Алматы хотод амьдарч байгаа иргэдээ жагсаал цуглаанд оролцохгүй, аль болох гэртээ байхыг зөвлөж байна. Нөхцөл байдал хүндэрвэл эхний ээлжид тухайн хотоос өөр муж руу иргэдээ нүүлгэх арга хэмжээг авах талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж