ОХУ-ын гадаад хэргийн яам өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд АНУ-тай аюулгүй байдлын гэрээ байгуулахаар мэдэгдсэн. Мөн НАТО-той аюулгүй байдлын тухай хэлэлцээр хийх талаар цахим сүлжээнд нийтэлсэн байдаг. Тус хурлын төслийг АНУ-д хүлээлгэн өгсөн бол 2022 онд Украин, Оросын асуудал цэгцрэх шатандаа орлоо.
Женев хотод болсон уулзалтын хүрээнд ОХУ, АНУ-ын төлөөлөгчид уулзаж, НАТО болон Украины асуудлаар ярилцлаа. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Рябков Даваа гаригт болсон хуралдааны дараа НАТО-д тавьсан шаардлагаа буцаахгүй гэдгээ илтгэсэн. Мөн АНУ-аас ОХУ-д тавьж буй шаардлагыг хэрэгсэх ч үндсэн шийдвэртээ үнэнч байхаа илэрхийллээ.
Тэрбээр “Москвагаас тавьсан саналаа буцаахгүй ч нэг талаараа ОХУ-ы эрх ашиг, нөгөө талаараа НАТО-гийн тавьсан шаардлага, эрх ашигт тохирсон шийдвэрүүдийг гаргах гэж хичээх болно” гэжээ. Женевт болсон уулзалтын хүрээнд ОХУ-ын тавьж буй гол санал нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг, тэр дундаа Украиныг Умард Атлантын цэргийн эвсэлд нэгтгэхгүй байх явдал юм.
Мөн Москвагаас тавьсан шаардлага нь НАТО-г Украиныг хамгаалах нэрийдлээр цуглуулсан цэрэг, армиа хэрэгсэхгүй болгож аюулгүй байдлын тухай хэлэлцээр хийхийг санал болгоод байна.
Өөрөөр хэлбэл, Украины хувь заяаг хоёр их гүрэн болох Орос, АНУ шийдэж байгааг украинчууд өчигдөр эсэргүүцэн жагсчээ. Тэд АНУ, ОХУ-аас гаргаж буй шийдвэрт дургүйцэхээс гадна Герман улс Украиныг Европын холбоонд элсүүлэх саналаа дахин тавьж хөөцөлдөхгүй байна гэж буруутгасан юм.
Эх сурвалж: BBC News, Tass
Холбоотой мэдээ