Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банк хооронд хийх бага дүнтэй гүйлгээний дээд хязгаар гурван сая төгрөг байсныг нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн таван сая төгрөг болгожээ. Банк хооронд өчигдөр (2022.01.10)-өөс таван сая хүртэлх дүнтэй гүйлгээг 24 цагаар, ямар нэгэн цагийн хязгааргүй, гүйлгээ хийсэн даруйд мөнгө хүлээн авч байгаа иргэний дансад шууд орох (бодит цагийн) зарчмаар дамжуулж эхлэв.
Өмнө нь өндөр үнийн дүн бүхий гүйлгээг олон хувааж хийх шаардлагатай тул иргэдэд чирэгдэл учруулж байв. Тодруулбал, гурав хүртэл сая төгрөгийн, банк хоорондын гүйлгээ бодит цагийн горимд байсан. Үүнээс дээш үнийн дүн бүхий гүйлгээг 16:00 цагаас хойш хийвэл дараа өдөр нь хүлээн авагч талын дансанд шилждэг байсан билээ.
Холбоотой мэдээ