Мьянмарын шүүхээс удирдагч асан Ан Сан Су Чид дахин дөрвөн жилийн хорих ял оноолоо. Тодруулбал, радио дамжуулагч импортлосон, Covid-19-ийн журам зөрчсөн болон хууль бус эзэмшлийн хэргээр түүнийг яллажээ.
Тэрбээр анх арванхоёрдугаар сард яллагдаж, хоёр жилийн хорих ял аваад байсан билээ. Өнгөрсөн 2021 оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтээс хойш Ан Сан Су Чи нь 10 орчим хэрэгт буруутгагдан хоригдож байна. Гэвч тэр өөрийн буруутгагдсан бүх хэргийг няцааж байгаа билээ. Олон нийтийн зүгээс ч түүний шүүх хурлыг шударга бус болсон гэж үзэж байсан.
Харин энэ удаад армийн командлагч Мин Ан Хлайн тэргүүтэй цэргүүд түүний гэрт нэгжлэг хийж, радио дамжуулагч төхөөрөмж илрүүлснээр дахин хэрэгт буруутгав. Уг төхөөрөмжийг түүний хамгаалалтын ажилтнууд ашигласан гэж таамаглаж байна.
Мьянмарын нийслэл Найпитавд өчигдөр болсон шүүх хурал хэвлэлийнхэнд хаалттай болсон бөгөөд Ан Сан Су Чигийн өмгөөлөгчийг мэдээлэл өгөхийг нь хориглосон байна. Түүнд оноосон дөрвөн жилийн хорих ялыг “Human rights watch” хүний эрхийн байгууллагаас “Зохиомол хэрэг үүсгэж буй явдал” гэж дүгнэжээ.
Ийнхүү түүний нийт ялын хугацаа зургаан жил болж буй хэдий ч түүнд тулгаж буй бүх хэргүүд нь шүүхээр нотлогдвол бүх насаараа хоригдож мэдэх юм.
Эх сурвалж: BBC
zocnin 2022-01-11 197.211.58.129
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай, бид таныг хагалгаанд орохоос өмнө хагасыг нь төлдөг гэдгийг санаарай. .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл саруул байхыг хүсвэл
Зочин 2022-01-11 202.9.40.109
Тэгээд Баяр шиг ном бичээд жил хүрэхгүй суугаад л гараад ирнэ дээ. 100 жил энэ тэр гээд сэвээд байсандаг, BBC.
Зочин 2022-01-11 216.200.84.187
1-2
-yat 2022-01-11 216.200.84.187
gadnixan xelmegdyylgyi shy,1jil oiptyylgyi baix.