Ан Сан Су Чи дахин 4 жилийн хорих ял авлаа

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чи дахин 4 жилийн хорих ял авлаа

Ан Сан Су Чи дахин 4 жилийн хорих ял авлаа

Мьянмарын шүүхээс удирдагч асан Ан Сан Су Чид дахин дөрвөн жилийн хорих ял оноолоо. Тодруулбал, радио дамжуулагч импортлосон, Covid-19-ийн журам зөрчсөн болон хууль бус эзэмшлийн хэргээр түүнийг яллажээ.

Тэрбээр анх арванхоёрдугаар сард яллагдаж, хоёр жилийн хорих ял аваад байсан билээ. Өнгөрсөн 2021 оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтээс хойш Ан Сан Су Чи нь 10 орчим хэрэгт буруутгагдан хоригдож байна. Гэвч тэр өөрийн буруутгагдсан бүх хэргийг няцааж байгаа билээ. Олон нийтийн зүгээс ч түүний шүүх хурлыг шударга бус болсон гэж үзэж байсан.

Харин энэ удаад армийн командлагч Мин Ан Хлайн тэргүүтэй цэргүүд түүний гэрт нэгжлэг хийж, радио дамжуулагч төхөөрөмж илрүүлснээр дахин хэрэгт буруутгав. Уг төхөөрөмжийг түүний хамгаалалтын ажилтнууд ашигласан гэж таамаглаж байна.

Мьянмарын нийслэл Найпитавд өчигдөр болсон шүүх хурал хэвлэлийнхэнд хаалттай болсон бөгөөд Ан Сан Су Чигийн өмгөөлөгчийг мэдээлэл өгөхийг нь хориглосон байна. Түүнд оноосон дөрвөн жилийн хорих ялыг “Human rights watch” хүний эрхийн байгууллагаас “Зохиомол хэрэг үүсгэж буй явдал” гэж дүгнэжээ.

Ийнхүү түүний нийт ялын хугацаа зургаан жил болж буй хэдий ч түүнд тулгаж буй бүх хэргүүд нь шүүхээр нотлогдвол бүх насаараа хоригдож мэдэх юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж