Афганистаны хамгийн ядуу хүмүүсийн хувьд талх тэдний цорын ганц амь зогоох хоол болж байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд талх авах гэж үүр цайхаас өмнө нарийн боовны гадаа дугаарлана. Нийт хүн амых нь 55 орчим хувь нь буюу 23 сая орчим иргэн өлсгөлөнгийн аюулд нэрвэгдэж, есөн сая орчим хүн хүнд хэлбэрийн өлсгөлөнгийн байдалтай байгааг НҮБ анхааруулж байна.
Наймдугаар сарын 15-нд талибанчууд Кабул хотыг эзлэн авснаас хойш олон улсын хандив тусламжаар амьд үлдсэн иргэд аль хэдийн дайны хөлд нэрвэгдэн эдийн засгийн сүйрлийн ирмэг дээр ирээд байна. Эмнэлгүүдийн мөнгө хүрэлцэхгүй байгаа бөгөөд цөхрөнгөө барсан хүмүүс хоол түгээх төвүүдэд уртаас урт дараалал үүсгэжээ.
НҮБ-аас гаргасан статистикаар Афганистаны 24 сая хүн буюу нийт хүн амын 60 орчим хувь нь өлсгөлөнгөөр шаналж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тус улсын сая, сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж байгааг анхааруулж, Афганистаны иргэдийн 97 хувь нь удахгүй ядуурлын шугамаас доогуур амьдрах болно гэв. Ингээд тус улсад иргэд өлсгөлөнд хэрхэн нэрвэгдэж буйг харуулсан фото цомгийг хүргэж байна.
М.Гэрэлмаа
Гэрэл зургийг: Петрос Гианнакоурис
Эх сурвалж: Aljazeera
Холбоотой мэдээ