"Х.Баттулгын барьцаанд байгаа хүмүүстэй яаж ойлголцох юм" | News.MN

"Х.Баттулгын барьцаанд байгаа хүмүүстэй яаж ойлголцох юм"

"Х.Баттулгын барьцаанд байгаа хүмүүстэй яаж ойлголцох юм"

"Х.Баттулгын барьцаанд байгаа хүмүүстэй яаж ойлголцох юм"

Ардчилсан намын хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.


-Ардчилсан намын тамга, тэмдгийн маргаан эцэслэгдлээ гэж өнгөрсөн долоо хоногт С.Эрдэнэ мэдээлсэн. Тэгэхээр намын тамгыг хэн төлөөлөх эрхтэй болсон гэсэн үг үү?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар Ц.Туваан тэргүүтэй нөхөрт хэрэглэж буй тамгыг хүчингүй болгосон юм. Хүчингүй болгосон төрийн шийдвэрийг эсэргүүцэж, Ц.Туваан нарын хүмүүс шүүхэд гомдол гаргасан. Миний бие шүүхэд гурав дахь этгээдийг төлөөлж оролцсон. Ц.Тувааны талынхан  “Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрийг хүчингүй болгох эсэх талаар шүүхийн шийдвэр гартал С.Эрдэнэд хэрэглэж буй тамгыг түдгэлзүүлж өгөөч ээ” гэсэн хүсэлт гаргасан байсан. Шүүх  “АН бол нэг тамгатай юм байна.  Хэрвээ та нарын хүсээд буй хүсэлтийг хангачих юм бол АН тамгагүй болно. Тэгэхээр намын үйл ажиллагааг хэвийн байлгах зорилгоор энэ тамгыг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээж авахгүй” гэсэн юм. Би улстөрч гэхээс илүүтэй хуульч хүн. Тэгэхээр миний гаргаж буй тайлбар, нотолгоо хуулийн хүрээнд байх ёстой. Шүүх захирамж гаргахдаа дээрх хоёр зүйлийн аль, алиныг нь хэрэгсэхгүй болголоо. Тэгэхээр уг захирамжийг давж заалдаж болно, үгүй ч байж болно. Хэрвээ “давна” гэвэл маргаан үргэлжлээд явна. Гурав дахь этгээд гэгдэж буй С.Эрдэнэ талаас давж заалдахгүйгээр шүүх хурлыг дуусгах хүсэлтэй байгаа. Харин нөгөө талынхан бол давна гэдгээ шүүх хуралд мэдэгдсэн. Бид гайхаж байна. Ямар үндэслэлээр давж заалдах гээд байгаа юм бол гэдгийг.

-АН-ыг эвлэрч нэгдээсэй гэсэн хүлээлт нийгэмд байдаг. Гэтэл та нар хоёр тийшээ харсан хэвээр. Яагаад эвлэрч нэгдэж болохгүй байгаа юм бэ, шалтгаан нь юу байна?

-Маш товчхон хэлэхэд, АН улсын бүртгэлд зөвшөөрөлтэй, тамга тэмдэгтэй, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг нам байжээ. Тэгсэн сонгуульд ялагджээ. АН-ын дүрэмд сонгуульд ялагдсан бол бүх удирдлагууд төдийгүй ҮБХ гишүүд бүгдээрээ огцроод Их хурлаа хуралдуулж, шинэ удирдлагуудаа сонгохоор заасан. Тэгээд АН-ын дарга байсан С.Эрдэнэ тамгаа өгөөд намаа шинэчлээрэй гэж захиад явсан. Гэтэл Ц.Туваан намаа шинэчлэх ажлыг хийхгүй, шууд дүрэм өөрчилнө гэсэн.  Үнэндээ шинэчилсэн, шинээр сонгогдсон баг дүрэм өөрчлөх ёстой болохоос огцорсон хүмүүс өөрчлөх ёсгүй. Тиймээс “дүрэм өөрчилж байгаа нь буруу байна. Тэгвэл бид шинэчилье” гээд М.Тулгатыг даргаар сонгочихсон.  Гэтэл нөгөөдүүл “Та нар шинэчлэх ёсгүй. Бид шинэчилнэ.  Бид дарга сонгоно” гээд гүйгээд байгаа юм.  Манай намд ийм л зүйл болж байна.  Эхлээд шинэчилье, хүмүүсээ солъё гэдэг зарчим үйлчлэх ёстой. Шинэчлэхийн тулд тамга хэрэгтэй биз дээ. Тамгыг шинээр авъя гэхээр наад тамгыг чинь зөвшөөрөхгүй гээд гацаа үүсгэчихлээ.  Тэд Захиргааны шүүхэд гацаа үүсгэн, давж заалдан цаг хожиж байгааг улс төрийн зорилготой гэж харж байна. Энийг зориуд гэхээс өөр арга байхгүй.

 Дүрмээрээ бол хуучин байсан хүн нь шинэчлэлийг эхлүүлээд сунгаа хийгээд гарсан хүнд  нь ажлаа хүлээлгэж өгдөг хуультай. Хуучин байсан хүн нь хэн бэ гэвэл С.Эрдэнэ. С.Эрдэнэ дарга сунгаа хийчихсэн, хүнээ сонгоод явъя гэсэн.

-Тэгвэл М.Тулгатын нэрийг Улсын дээд шүүхээс яагаад эргүүлэн татсан юм бэ?

-Би яагаад татсаныг нь мэдээгүй. Тайлбарыг нь сонсоход зарим нэг бичиг бүрдүүлэлт дутуу байсан, засаад дахиад өгч болно гэж ойлгосон.

-О.Цогтгэрэлийн АН-ынхан өнгөрсөн онд Онц их хурлаа хийснийг та санаж байгаа байх. Онц их хурлаар намын даргаа сонгож, маргаанд цэг тавьсан гэж мэдээлж байсан. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Намын их хурал хийлээ гэсэн, зорилго зөвхөн дарга л томилох байсан уу. Намын дүрэмд намын Их хурал хийх гэж байгаа бол өрсөлдөөд гараад ирсэн даргыг баталгаажуулах зорилготой байдаг. Гэтэл асуудал нь өрсөлдөөн хаана болсон бэ гэдэгт байгаа юм. Дүрмээ харах юм бол намын дарга сунгаа зарлаж, өрсөлдөөд гарсан хүнийг батламжилна. Өөрөөр хэлбэл, хуучин дарга сунгаа зарлах дүрэмтэйшүү дээ. Хуучин дарга нь хэн байсан юм С.Эрдэнэ шүү дээ. С.Эрдэнэ дараагийн даргын сунгаа хийхээр тэрийг зөвшөөрөхгүй. Хуучин огцорсон хүмүүс суугаад хурал хийгээд байж болохгүй биз дээ.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулна гэж О.Цогтгэрэл мэдэгдсэн. Нэг ёсондоо АН-ын бүлэг ахиад хоёр хуваагдчихаж байгаа юм уу?  

-Д.Ганбат даргын хувьд их тодорхой. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд байдагчлан “Сонгуулийн үр дүнгээр ялсан нам Засгийн газар байгуулна, сонгуулийн дүнгээр найман суудал авсан нам бүлэг байгуулна, хэрэв эвслээр орвол эвсэл” гэж заадаг. Тэгэхээр нам бүлэг байгуулах нь тодорхой байна шүү дээ. Гишүүдийн бүлэг биш. Намаас байгуулсан бүлэг байхгүй юу. Тиймээс намаас нэрийг нь УИХ-ын даргад санал болгодог. Жишээ нь Д.Тогтохсүрэнг МАН-ынхан Удирдах зөвлөлөөр оруулаад шийдэж байна. Өнөөдөр эсрэгээрээ бид нар энийг огцруулна, шинээр бүлэг байгуулна гэж ярьж болохгүй.

-УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр жил үлдлээ. АН энэ байдлаараа явбал дахин өвдөг шороодох вий. Цаашдаа АН яах вэ?

– АН-ын хамгийн том алдаа бол доторх асуудал, хэрүүлээ олон нийтэд ил болгодог юм.  АН-ынхан сонгуулиас өмнө хоёр асуудал шийдэх ёстой.

Нэгдүгээрт, энэ мэт хэрүүлээ УИХ-ын чуулган дээр олдсон хэдхэн минутад ярихгүй байх ёстой. Сөрөг хүчин гэдэг төрийн ордон доторх хүмүүсийг хэлдэг. Хоёрдугаарт, ойлголцъё гэвэл хуулийн гаргалгаанд нэгдээч ээ. Хуульчид нь хүрч ирээд нэг байр суурьтай болооч ээ.

-О.Цогтгэрэлийн талаас М.Тулгатыг дэд даргаар ажиллахыг урьж, хэрүүл маргаандаа цэг тавья гэж байсан шүү дээ?

-Нэгдүгээрт урих эрх бүхий субъект биш. Хэн нэгэн манай гэрийг цэвэрлээд цалин ав гэвэл гүйж очоод байж болохгүй биз дээ. Хоёрдугаарт, нь хоёр тал нэгэн байдлаар мэдэгдэл хийхгүй гэж тохирсон гэсэн. Гэтэл О.Цогтгэрэлийн тал манай хэдийг хулхидчихсан юм билээ. Тэрийг би өнөөдөр хэвлэлээс мэдлээ. Би аль болох хэрүүл хиймээргүй байна. Би өмнө нь УИХ-д байхдаа найман жил эрх баригчидтай хэрэлдээд, бас болоогүй Н.Энхбаяр намаа хувийн өмч шиг зарах гээд байхаар нь  хэрэлдээд, одоо АН-ын хэрүүл.

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг учраас “Ц.Туваанаа болио, та нар надаас ирж зөвлөгөө ав зөв, чигт нь оруулъя” гэж хэлж байсан. Хэн ч хүлээж аваагүй, эцэст ингээд хоёр тийшээ хараад суучихлаа.

-АН-ын өнөөдрийн хэрүүл маргаанд хэн буруутай гэж та харж байна вэ. Нэр цохоод хэлэх боломж бий юу?

-Ухаантай нь буруутай гэж үг байдаг. Гэхдээ 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр би фэйсбүүктээ пост хийсэн юм байна. Тэнд “Манай Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний эв нэгдлийг хангахад санаа тавьдаггүй, харин МАН-ын эв нэгдэлд илүү санаа тавьдаг” гэж бичсэнийг нүүр ном сануулж байна л даа. Гурван жилийн дараа Х.Баттулга гэдэг хүн хэний зөвлөх болсон байна вэ. МАН-ын даргын зөвлөх болсон байгаа биз дээ.

 Х.Баттулгад хамааралтай хүмүүс өнөөдөр намаа эвдрэлцүүлээд яваад байгаа юм. Үнэндээ МАН-ын даргын зөвлөх хийж байгаа хүний барьцаанд байгаа хүмүүстэй юу ярих юм. Яаж эвлэрч ойлголцох юм.

Хэний буруу вэ гэдгийг би гурван жилийн өмнө намын гишүүн байгаагүй хэрнээ хэлж байсан. Намыг эрх мэдэлд хүрэх гишгүүр гэж харах нэгэн байхад зарим нь эрүүгийн хэргээс хамгаалагдах, бүлэглэлийн сав гэж хардаг. Цөөн хэд нь ард түмний асуудлыг шийдэх ёстой гэж харж байна.

-Таныхаар АН хэрхэн шинэчлэгдэх ёстой юм бэ?

-Би улс төрийн асуудал хариуцсан хүн биш, хууль зүйн талаас нь танд тайлбараа өгчихлөө. Яаж шинэчлэгдэх тал дээр миний хувьд толгойн өвчин болгох шаардлагагүй. Өнөөдөр УИХ-д 62 гишүүн дураараа авирлаж байна. Хүүхдийн фонд нэрээр мөнгө босгож, хоёр тэрбумаар хөшөө бариад маргааш нь нурааж байна. Үүнийг би биш төрийн ордонд байгаа гишүүд ярих ёстой. Нам яаж шинэчлэгдэх ёстой вэ биш, сөрөг хүчинг яаж бий болгох ёстой вэ гэдэгт  гэдэгт санаа зовох ёстой. Танай гэр ядуу байгаа эсэх биш, танд эрүүл мэнд эрх чөлөө хэрэгтэй. Түүн шиг  улс оронд байгаа тулгамдсан асуудалд анхаарах цаг болсон. Энэ чигээр нь байвал дараагийн улс төрийн нүүдэл хийхээс өөр гарц гарахгүй байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-11 202.9.40.110

Энэ асуудолыг шийдэх гарц нь АН тарж дараа нь шинээр намаа байгуулах явдал юм. үзэл бодол нийлдэггүй олон хүн бий. тэд тусдаа намаа байгуулаад явбал хэрүүл тэмцэлд цэг тавих юмдаа. тэгэхгүй болохоор нэг шуудайнд хийсэн эвэр шиг л байгаад байна

Avatar

Зочин 2022-01-11 150.129.140.122

Хязгааргүй шуналтай Женко хэзээ далд орж, монгол улс амрах бол доо

Avatar

Зочин 2022-01-11 66.181.161.4

Баттулга зайлаа.шуналаа

Avatar

Зочин 2022-01-11 202.126.89.238

Сайн ярьжээ. Маш зөв. Энэ хачин хачин комент бичээд байгаа хүмүүс уншаад доторх агуулгыг нь ойлгох чадвартай байгаа?

Avatar

Гишүүн 2022-01-11 202.126.89.59

Баасанхүүчдээ бсл жонхуу.махн аар тоглосон одоо бас…

Avatar

Чинбаа 2022-01-11 64.119.20.61

ЖЭНКОГ ЗАЙЛУУЛСАН ЦАГТ АН ХЭРҮҮЛГҮЙ ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ЧАДНА…

Avatar

Зочин 2022-01-11 209.173.2.80

eldev hov jiv yarisaar ner hund alga bolloo doo chi

Avatar

Зочин 2022-01-11 103.26.193.234

Жонхуу ч үнэхээр л Жүнхуу юмдаа

Avatar

иргэн 2022-01-11 64.119.27.192

Зөв л тайлбар хийж дээ.

Avatar

Зочин 2022-01-11 213.87.157.169

))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-11 66.181.170.73

МАХН ын оймсчин юу хийгээд төөрөөд яваад байгаа юм бэ. хөөөөөөөөөөөөе н энхбаяраа балинчаа аваачээ. эргүүтсэн төлгөн коммунист вэ,

Avatar

Зочинэ 2022-01-11 66.181.179.159

Энэ хулгайчийг зайлуулах хэрэгтэй. Дандаа сэг бараадах хэрээ шиг нөхөр

Avatar

зочин 2022-01-11 103.212.116.66

Энхбаярын шивэртэй оймс

Avatar

irgen 2022-01-11 66.181.176.24

Баас банди Намбарвааныхаа бөгсийг очиж долоо. АН-ыг амаа олохгүй муулж байсан гөлөг өнөөдөр АН-ын асуудлыг яриад зогсож байхыг зөвшөөрөхгүй.

Avatar

Ziochin 2022-01-11 103.68.107.114

Энэ хүн өөрөө нэг удаа ч зөв байж үзээгүй байж одоо ёс суртахуун ярих хэрэг байна уу сонсох уу итгэх үү

Avatar

Зочин 2022-01-11 202.126.88.197

Монгол ялна тай шударгаар зарчим, Улс орны эрх ашиг ярьж л тохирно. Өөрөөр арга байхгүй.

Avatar

Зочин 2022-01-11 202.21.109.38

Х.Баттулга гуайн хувийн хүсэл асар их мөнгөтэй болохын төлөө учраас дандаа жонхуурсан юм хийдэг гэж үнэн юм байна.

Avatar

Зочин 2022-01-11 79.95.127.210

Баасанхүү ийн үгэнд үнэмшиж байгаа бол өөртөө гомдлоо.

Avatar

Иргэн 2022-01-11 150.129.143.205

таарсан мунхагууд Гэхдээ хамгийн хогийн этгээд бол Баттулга .Улсаасаа урваж Оросын эрх ашигт зйдчилж Монголын нүүрсний экспортыг зогсоож энэ хугацаанд Оросууд 4 том уурхайг ашиглалтанд иж бүрнээр оруулж төмөр замын бүтцээ сайжруулж боомтын чадлаа нэмцэн ..Дээр нь иргэдийнхээ мөнгмйг хэдэн зуун тэрбумаар нь хулгайлан хамсаатнуудтайгаа идэж гадагш гаргасан АН г хагалсан Одоо МАН п очиж Оюун Эрдэнийн араас хутга ш*** гэж явна

Avatar

зочин 2022-01-11 103.212.119.140

Э нарын бөгсийг долоогч гөлөг

Avatar

зочин 2022-01-11 202.9.47.5

Ардчилалын үед хуулиа дээдлэхгүй бие биенээсээ хөндийрч хувиа хичээж дураараа авирлах аашлах нь дарангуйлагч төрүүлдэг

Avatar

Эмгэнэл 2022-01-11 64.119.25.232

Сөрөг хүчингүй Монголын төрд гүн эмгэнэл илэрхийлье

Avatar

Зочин 2022-01-11 202.9.46.2

дэслэгч баасанхүү генерал хурцын өмнө ёслоод л,жунай мангасаас миеэ.энхболдын үгэнд орж ойр байх тушаал аваад л.сахал эрдэнэбилэгийг шоронд оруулахгүй гэж тоо бодож нойргүй хоноод л явдаг байсан.одоо итгэх хүн олдохгүй байх даа.

Avatar

Зочин 2022-01-11 66.181.189.202

Жонхуугаас бүрмөсөн салахгүй бол мулгуу тэнэг бөх Монголчуудыг шуналынхаа золиос болгон хорлосоор л байх болно.

Avatar

иргэн 2022-01-11 192.82.77.15

Барьцаанд юугаар барьцаалагдсныг мэдэж л байгаа шүү дээ. Тэнднийг ил болгож асуудлаа шийдээч дээ. үүнийг хийж чадахгүй бол байнга жэнкодуулсаар байна шүү.

Avatar

Зочин 2022-01-11 202.131.245.243

Б.Хурцын барьцаанд байгаа хүмүүстэй яаж ойлголцох юм бэ?

Avatar

АН-ын эмгэнэл 2022-01-11 202.21.100.210

Үнэндээ Х.Баттулгын 2018 онд У.Хүрэлсүхийн засгийн газар огцрох уеийн урвалтаас эхлэж хариу С.Эрдэнийн Х.Батулгын эсрэг үйлдэл АН-г шороотой хутгаж байна даа. Х.Баттулгыг эрийн цээнд хүргэж МОАХ гарт атгуулсан Ц.Элбэгдорж хорт могой тэжээж байгаагаа өөрөө хатгуулсаны дараа мэдэрсэнд хамаг гай байгаа юм. АН аас Х.Баттулга С.Эрдэнэ хоёрыг зайлуул

Avatar

эрдэнээ 2022-01-11 202.9.46.22

Эрдэнэ гэж хулгайч зайлаа

Avatar

Шударга иргэн 2022-01-11 103.11.195.34

Монголын ардчилсан холбооны тэргүүн хүн болох Х.Баттулга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын зөвлөх гэхээр Ардчиллыг ингэж доош нь хийх гэждээ

Avatar

789 2022-01-11 202.179.27.224

ЖОНХУУ ч АН -ын биш МАН ын бас Монгол улсын шүдний өвчин болчихоод байгаа н**ш доо. Энийг УТ-өөс бүр мөсөн зайлуулах хэрэгтэй ш тээ.

Avatar

Зочин 2022-01-11 66.181.187.103

ЭБЭ ЭРДЭНИЙ БАРЬЦААНД БАЙГАА ХҮМҮҮСТЭЙ ЯАЖ ОЙЛГОЛЦОХ ВЭЭ ГЭЭД БАЙНА

Avatar

№1 2022-01-11 103.212.118.160

Баасан хүү л хэлсэн болхоос биш үнэн үг л дээ… Женко АН-ын гишүүдийг төмсөгдсөн байсан бол одоо МАН-ын дийлэнхи УИХ-ын гишүүдийг төмсөгдчихөөд өөрийн дураар тоглож байна даа… Түүнээс биш энэ данхыг намын дарга болгох тэнэг хүмүүс биш л баймаар юм.

Avatar

Зочин 2022-01-11 66.181.161.69

Улаанцайм Монгол улсаа хорлоод гүйгээд байгаа Женкогийн талд ороод гүйгээд байгаа хүмүүсийг л ер ойлгохгүй юм …
Ганцхан л тайлбар байна л дөө …. Хамтарч хулгай хийсэн л байх !.

Avatar

Зочин 2022-01-11 202.131.230.107

Ядаж өөртөө үнэнч байх хэрэгтэй шүү БААСанхөө??????

Avatar

Зочин 2022-01-11 103.111.68.3

БААСТАЙ ХҮҮ БАХ МЭЛХИЙТЭЙГЭЭ ЗАЙЛОО

Avatar

Зочин 2022-01-11 203.23.49.77

Энэ зүгээр л аль хүчтэй талд нь үйлчилдэг хүн дэ

Avatar

Зочин 2022-01-11 103.57.95.116

Энэбалай Эрднэд УИХ дээр элий балайгаараа хэлүүлээд,Нямкад оймсны хүүхэд,Энхбаярын б**с долойгоод л жинхэнэ улс төрийн Шизо АН Магнай,Ганбаа, ийм нөхдийг устгахгүй бол хэзээ ч сэргэхгүй зайлуул үүнийг

Avatar

Зочин 2022-01-11 202.21.108.179

Мунпхг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж