Төрийн сангийн зээлээр 100 хүнийг суралцуулах шийдвэрийг гаргасан билээ. Магистрантур, докторантурт суралцах хүсэлтэй хүмүүст энэхүү сонгон шалгаруулалт хамаатай. Бүртгэл маргааш Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн байранд эхлэх юм. Шалгуулагч нь мэргэжлээрээ ажилласан, голч дүн нь 3,25 байх шаардлагатай. Байгалийн ухаан, инженер технологи, нийгмийн ухаан, хүнс хөдөө аж ахуй, эдийн засгийн удирдлага, эрүүл мэнд, эрх зүй гэсэн чиглэлээр гадаадын 500 их, дээд сургуулиас сонгон суралцах боломжтой юм байна.
Б. Болорсүх
Б. Болорсүх