"Цагаан сарыг хориглох шийдвэр УОК гаргаагүй" | News.MN

"Цагаан сарыг хориглох шийдвэр УОК гаргаагүй"

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

"Цагаан сарыг хориглох шийдвэр УОК гаргаагүй"

Улсын онцгой комиссоос өнөөдөр/2021.01.10/ мэдээлэл хийлээ.


УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-УОК-ын 2022 оны нэгдүгээр хуралдаан боллоо. Өчигдөр Эрүүл мэндийн сайд албан ёсоор омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдсэнийг хэлсэн. Бид шийдвэр гаргалаа. УОК, Засгийн газар хөл хорио, хязгаарлалт тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Ийм шийдвэр өнөөдөр гараагүй. Вакцины бүрэн тунд 66.2 хувь хүн, дөрөвдүгээр тунд 28.8 хувь хамрагдаад байна.

Томуу, томуу төст өвчний халдвар өндөр байна. Мөн омикрон хувилбарын дэгдэлт эхэлж байна. Халдварын дөрөв дэх давалгаа эхэлж байна. Нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе тохионо гэж байна. Өдөрт дээд талдаа 20 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэж тооцоолж байна. Омикрон хувилбарт вакцин үйлчилж байгаа нь тодорхой болсон.

Иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Өндөр настан болон бага настны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн хувьд эрсдэлтэй байгаа.

Мөн байгууллагууд арга хэмжээ зохион байгуулахгүй, халдвар гарсан нөхцөлд хүний нөөцийн хомсдолд орохгүйн тулд ээлжээр, зайнаас ажиллахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Халдварын тохиолдол огцом өсч, зарим улсуудад өдөрт 1 сая тохиолдол бүртгэгдэж байна. Гэрийн эмчилгээ, өрхийн эмчилгээг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Өнөөдрийн байдлаар тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. 2021 оны сүүлийн долоо хоногийг 2022 оны эхний долоо хоногтой харьцуулахад тохиолдлын тоо дөрөв дахин өссөн. Орны ачаалал нэмэгдэж байна. Хүлээлт үүсч байна. Нэгдсэн ор зохицуулах баг байгуулсан.

Эрсдэлд өртөмтгэй өндөр настнууд, хавсарсан эмгэгтэй, вакцинд хамрагдаагүй, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдэд түрүүлж, үйлчилж байгаа. Өнөөдрийн байдлаар дөрвөн мянган ор бэлдсэн. Цаашдаа 2000 ор бэлдэнэ.

Бид 42 хоногийн хугацаатай эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. 120 гаруй нислэгээр 12 мянган гаруй иргэдийг хүлээн авахад 600 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн.

Тусгаарлан ажиглах байранд 4500 гаруй иргэнийг тусгаарлахад 155 эерэг тохиолдол илэрсэн. 4-5 хувийн эерэг илрүүлэлтийн хувьтай байсан. Нийт 32 мянга гаруй тохиолдол илэрсэн.

Бид энэхүү арга хэмжээний ачаар халдварын тархалтыг харьцангуй барьж байна. Зөөвөрлөгдсөнөөс илүү дотоодын халдварын тоо ихэслээ. Хоёр нислэг тутмын нэгээс зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн. 244 энхийн сахиулагчдаас 231 нь халдвартай байсан. Омикрон 90 хувь халдварлах боломжтой байна. Бид энэ хурдыг бууруулсан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ үр дүнтэй байсан. Одоо дараагийн арга хэмжээгээ ярилцаж байна.

Сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Зохион байгуулах багийг яаж зохион байгуулах вэ? Анхан шатны нэгж байгууллагууд яаж ажиллах вэ?

-Халдварын давалгааны үед өрхийн эмнэлгүүдийн ачаалал ихэссэн. Өмнөх туршлага бидэнд бий. Гол нь вакцины бүрэн болон нэмэлт тунтай хүмүүс омикронд туссан ч хөнгөн тусч буй тохиолдлууд байна. Гэрээр эмчлэгдэх боломжтой. Гэхдээ холбогдох зохион байгуулалтыг эрүүл мэндийн байгууллагууд хийнэ.

-Вакцины нөөц бий юу?

-Вакцины хангалттай олон цэг ажиллаж байгаа. Хүрэлцээ, нөөц хангалттай байгаа. Файзер болон Синофармын 2.8 сая тун вакцины нөөц байна.

-Цагаан сараар хөл хорих уу? Эмнэлгийн салбар ачааллаа дийлэх үү?

-Халдварын тохиолдлыг хөл хориогоор хязгаарлах нь эрүүл мэндийн салбарт тустай ч,улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг нөлөөтэй. Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байгаа учир улсын байгууллагууд төрийн золголт хийхгүй байх шийдвэр гаргасан. Мөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглээрэй гэх зөвлөмжийг хүргэсэн.

-Хариуцлага алдсан хүмүүст шийтгэл оноосон уу?

-Өнөөдөр бид ярьсан. Гэхдээ тодорхой шийдвэр эцэслэн гарсны дараа ярих нь зөв байх. Одоогоор эцэслэн гараагүй байна.

-Эмийн нөөц бий юу?

-УОК холбогдох мэргэжлийн байгууллагуудад чиглэл өгч байгаа. Өнгөрсөн саруудад тасалдсан эмнэлгийн хэрэгслүүдийг татан авах ажиллагааг зохион байгуулсан. Энэ тал дээр байгууллагууд ажиллаж байгаа. Удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй хүмүүст хариуцлага тооцох талаар яригдсан.

-Цагаан сараар хөл хорио тогтоох уу?

-Цагаан сарыг өргөн бус цомхон хүрээнд тэмдэглэх зөвлөмж өгсөн. Харин цагаан сарыг хориглох шийдвэрийг УОК гаргаагүй.

-Хичээл,сургууль яах вэ?

-Хичээл сургуулийг нөхцөл байдлаасаа хамааран шийдвэр гарна. Хөл хорио, хязгаарлалт тогтоох бодол одоогоор алга.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-ДЭМБ-аас сэжигтэй, магадлалтай, батлагдсан гэсэн гурван хувилбараар оношилж байна. Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд, магадлалтай гэдэг нь PCR-аар эерэг илэрснийг, бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээгээр батлагдсаныг батлагдсан гэж байгаа.

-Бэлтгэл ажлаа хангасан уу?

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Халдварын тохиолдлын оргил үе яг цагаан сараар таарах учир битгий өргөн дэлгэр тэмдэглээч гэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан бид бэлтгэл ажлаа хангаж байна. Эм тариа нөөцлөх, ор бэлдэх зэрэг чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Бидэнд туршлага бий. Алдаатай зүйлсээ засч, сайжруулаад явна. Омикрон маш хурдацтай тархаж байгаа учир өмнөхөөс илүү олон тохиолдол илэрнэ гэж үзэж байгаа.

-Омикроныг гэрээр эмчлэх боломжтой юу?

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Бид гурван сараар нөөцөө бэлтгэх чиглэлтэй. ХӨСҮТ-д вирусийн эсрэг 3-4 төрлийн эмийн 2-3 сарын нөөц, антибиотекийн 1-5 сарын нөөц, дуслын 1 сарын нөөц, бусад эм тарианы 1-2 сарын нөөц бий. 2.1 тэрбум төгрөгийн өрөө бид барагдуулсан. Эмчилгээний тактик дээр өмнөхөөс ялгарах зүйл байхгүй. Дархлаагаа дэмжин сайн унтаж, хоолоо идэх хэрэгтэй.

-Омикроныг хэд хоногийн дотор илрүүлж байгаа вэ?

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-“NGS” технологийг бид нэвтрүүлээд явж байна. Хоёр үе шаттай. Лабораторийн үе шат нь 13 шатнаас бүрддэг. Дата нь гараад ирэхээр боловсруулна. Нийт 16 хоног.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zocnin 2022-01-10 197.211.58.129

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-01-10 66.181.177.50

havriin semistr karentilaachee

Avatar

bat 2022-01-10 192.82.85.173

tiim shiidver gargaval bi lav tevchihgui

Avatar

Зочин 2022-01-10 66.181.189.225

Хэдэн хөгшдөө цааш харуулахаар шийдэж. Наад оркууд чинь тэнэж өгнө, хөгшчүүддээ вирус тараана ш тээ
Цагаан сараа хориглооч ээ. Монголын ирээдүй болсон вакцин хийлгээгүй бгаа 0-11 насны хүүхдүүдээ хамгаалаач ээ

Avatar

мгл 2022-01-10 202.179.11.230

Цагаан сарыг тэмдэглээд хэрэггүй. Халдвар гаарна. 1 гэр бүл аав ээж, хадмынх гээд хамгийн багадаа 2 айлд очиж золгох болоод байна. Энэ жил л тэвчээд өнгөрвөл КОВИД бараг дарагдана.

Avatar

Лавлаа 2022-01-10 202.126.89.6

Цагаан сарыг хориглох нь улс орны ЭЗ-т муугаар нөлөөлнө гэдэг нь юутай ч иргэд баярт бэлтгэж худалдан авалт хийхийг дэмжээд байгаа хэрэг Том утгаараа мөнгөний эргэлт сайжрах юм биз ээ Харин бэлтгэл хийхдээ бэлэг болгож хэрэггүй хог авахгүй байхад анхаарууштай Хоолоо бэлтгэж аваад сардаа иднэ биз ээ Угаасаа зочид ирж идэхгүй байх аа

Avatar

Зочин 2022-01-10 103.57.95.60

Засгаас заавал шийдвэр гаргах шаардлага байхгүй шүү дээ. Ухаант хүмүүн та өөрөө баяраа хэрхэн тэмдэглэхээ сонгон шийдэх эрхээ аз жаргалтайгаар эдэлнэ үү.

Avatar

Зочин 2022-01-10 103.80.210.183

тэмдэглэхгүй байж байтал баахан хүмүүс ирээд шараа болно доо нэгэн мөр шийдвэрэ гарга.

Avatar

Зочин 2022-01-10 66.181.161.111

Гараагүй байхад нь таг хааж сүрийг үзүүлчихээд өдөрт 20 мянга гараад ирэхээр нь задгай тавиад бүр хавтгайрсан баяр тэмдэглүүлж байгаа нь ямар учиртай вэ. Эрүүл ухаантай хүмүүс байна уу.

Avatar

Ner 2022-01-10 5.90.184.203

Gadaadiin tom mundag ulsuud quarantine ehleed buh yum changarch bhad mongold bur sul hayaj bdag arai bishee. Hugshchyydee hunee bodoochee!!! 70, 100 say huntei ornuud quarantine hgd vaccine hiilgeegui bol autobusand suulgahgui bolj bnshd 1,2 sard. Omikron degdeed emnelgiin achaalal ihseheer nas baralt ihsene gd arga hemjeegee changaruulj bnshdee. Yum bodoochee darga naraa. Ta nariin ch gsn ami tai holbootoi shdee

Avatar

Зочин 2022-01-10 151.68.145.129

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Хэсэг ахмадууд 2022-01-10 192.82.91.191

ЦАГААН САРЫГ БҮРЭН ТУУШТАЙ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ !!!!! УОК юм бол дүлэгнэж бөөрөнхийлэлгүй зоригтой шийдээчээ !!!! УОК бол онцгой байдлын үед төр засагт ч захиран тушаах эрхтэй шүү !!!!

Avatar

Зочин 2022-01-10 192.82.91.191

Сэтгэгдлээ бичнэ үү
Нэрээ бичнэ үү
ИЛГЭЭХ

Хэсэг ахмадууд
[ 192.82.91.191 ]
Онцгой байдлын үед төрийн ба хувийн байгууллага гэж бүү зааглаач. Онцгой байдлын хууль дүрэм журам шийдвэрүүд адилхан үйлчлэх ёстой шүү!!! Дайн байлдааны үед төрийнхөн байлдаанд явж эх орноо хамгаал, хувийнхан өөрсдөө мэд гэхүү??????? УОК оо???

2022.01.11
0
0
ХАРИУЛАХ

зочин
[ 59.153.114.188 ]
Цагаан сарын үед айл хэсч золгохыг бүрэн хоригло. Ард иргэд үүнийг ойлгоно. Эрүүл мэндийн төлөө авч буй арга хэмжээ

Avatar

Зочин 2022-01-10 103.57.95.60

айл хэсэх хэсэхгүйгээ засгаар шийдүүлэлгүйгээр өөрөө шийдэх ухаангүй мал уу…

Avatar

Зочин 2022-01-10 66.181.182.240

Архи, тамхиа борлуулж л байвал тэтгэврийн хөгшчүүлд халдаах нь хамаагүй л юм байх даа.

Avatar

Зочин 2022-01-10 103.212.117.46

хөгшдөдөө тарааж өгөх юм байна даа.

Avatar

Зочин 2022-01-10 213.87.137.54

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-10 66.181.160.45

Хөгшчүүдээ цөөрүүлж тэтгэвэр авагчидыг багасгах бодлого явж байгаан бишүү

Avatar

Иргэн 2022-01-10 103.57.94.15

Цагаан сараа хориглооч ээ. Монголын ирээдүй болсон вакцин хийлгээгүй бгаа 0-11 насны хүүхдүүдээ хамгаалаач ээ

Avatar

Zochin 2022-01-10 103.229.123.14

Uu byyr ezengyi uls shig bolood udaj bgaa sh dee. Ugaasaa ykhekh n' ykh, yldej chadakh n' yld geed l khayasan biz dee bid nariig ebe Zasag.

Avatar

Зочин 2022-01-10 192.82.84.185

Хориглох эрх нь байхад юундаа алцагнаад байдаг юм бээ. Халдвар хэд хүрч огцом өсөхийг , хэдэн хүн энэ өвчнөөр үхэхийг харах гээд байдаг юм уу хайшаа юм вэ ?

Avatar

Зочин 2022-01-10 103.57.95.60

хэн нэгнээр тогойгоо мэдүүлэлгүй өөрөө толгойгоо мэдээд айл хэсэхгүй байхад л болох бус уу.

Avatar

Зочин 2022-01-10 66.181.184.204

Цагаан сарыг хориглох шийдвэр гаргаагүй гээд гавъяа байгуулсан мэт ярих юм. Эсрэгээрээ хориглох хэрэгтэй шүү дээ. Шийдвэрээ гаргаад ам дүүрэн зарлаач ээ. Юунд нь дүлэгнээд байнаа. Эсвэл хорихгүй ээ, өөрсдөө мэдэцгээ гээд шууд хэл л дээ. Тэгвэл хэн хэндээ амар шүү дээ. Тэмдэглэх улс нь тэмдэглэг, тэгээд үхэг гээд шууд хэл л дээ. Хүмүүс ухамсар ухамсрынхаа түвшинд л хандаг л дээ. Хохь нь шүү гээд л хэлчих хэрэгтэй. Энэ малаас дор хүмүүсийг өөр яалтай билээ дээ.

Avatar

Зочин 2022-01-10 103.212.117.46

эрүүл мэндээ алдвал бүхнээ алдана.эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй биз дээ.

Avatar

Зочин 2022-01-10 66.181.179.250

Хэдэн хөгшдөө цааш харуулахаар шийдэж. Наад оркууд чинь тэнэж өгнө, хөгшчүүддээ вирус тараана ш тээ

Avatar

Кса 2022-01-10 103.212.118.141

Ингээд онцгой комиссынхон УОКрон нэртэй боллоо,

Avatar

Зочин 2022-01-10 203.91.115.55

Гарга л даа. Юунаас нь айгаад байгаа юм? Эсвэл эрх баригчид цавчаагаа хийх гэж тэгэхээс тэгэх гэж зориудаар тархалтыг зөнд нь орхиж байна уу? Ковидын хуулийг сунгаж санаа нь амарсан. Одоо луйварчид цавчаагаа хийх л дутуу юу? Эрх баригчид аа, ард түмний тэвчээрт хязгаар бий шүү.

Avatar

Зочин 2022-01-10 150.129.143.125

УОК огцор! Филиппин улс 110 сая хүнтэй өдрийн халдвар 10000, Монгол 3 сая хүнтэй өдрийн халдвар 1000. Монголын халдварын хэмжээ 33 дахин их байна. Улаанбаатын утааны хэмжээ будаа будаа! Хүүхдүүдээс бүрдсэн ЗГ огцор!

Avatar

зочин 2022-01-10 66.181.189.131

4 р тунг яг хаана хийгээд байгаа юм бэ? Өрхийн эмнэлэгт дээрээс 4 р тунг хийлгэх шийдвэр нь ирээгүй.ирэхээр нь мэдэгдэе гээд байна ш дэ. Очоод хийлгүүлэе эээ

Avatar

Зочин 2022-01-10 66.181.160.45

28% нь хийлгэцэн байна гээд бна бид нар л хайгаад олохгүй бгам шиг байнаа хө

Avatar

Зочин 2022-01-10 202.55.188.33

500k uguud hori

Avatar

ЗГ бурууг ард түмэнд тохдог. 2022-01-10 202.21.108.61

ЗГ бурууг ард иргэдэд өөрт нь тохдог муу аргандаа айхтар гаршиж байна. Угаарын хийгээ гал түлж чадахгүй уугиулаад байна гээд иргэдийг буруутгасан бол ковидын дараагын ирэх давалгааг Цагаан сар тэмдэглэсэн ард түмэн өөрсдөө буруутай хэмээн хариуцлагаас зугатаж байна.

Avatar

Зочин 2022-01-10 139.5.218.30

энэ жилдээ цагаан сарын хорьсон нь дээр шүү. Өвчин хэцүү шүү!!!

Avatar

Зочин 2022-01-10 203.91.115.53

Цагаан сарыг цомхон тэмдэглэвэл олон ахмад корно хүрч эрсдэнэ дээ Бүр хориоч 350 мянгын тэтгэвэр нь эмэндээ ч хүрэхгүй байхад элэнцэгийн цагаан сар вэ

Avatar

Зочин 2022-01-10 64.119.16.28

Сэтгүүлчээ хариуцлагатай бай, 4-р тунд 28.8% хамрагдсан байх боломжгүй шүү, 3-р тун гээч!!!

Avatar

Зочин 2022-01-10 66.181.191.172

Хятад улс Монгол улсад коронавирусын 4 дэх давалгаа эхэллээ гэж мэдээлж манайхан хэддэх давалгаа гэдгээ мэдэж авч ярьж эхлэх шив дээ.

Avatar

Кса 2022-01-10 202.126.89.75

УОК өнгөрсөн хугацаанд будлиу бодлого явуулснаар өөрсдөө ёстой УОКРОН боллоо доо, ай хөөрхий. Их хурал дээр нэгэн эмгэний доог болж байна. Тэр эмгэн та нараас илүү ажиллах байсан гэж байсан. Үнэн шүү. Б о о в Оюунчимэг яс үзэж тарах байсан. Угаасаа дайчин бас поп.

Avatar

Зочин 2022-01-10 64.119.21.25

сургууль цэцэрлэг хамгийн эрсдэлтэй шүү

Avatar

hol horiogoo.changalaajee 2022-01-10 169.197.141.153

hol horio togtoogooch.hugataaa aldaad bh yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж