"Цагаан сарыг хориглох шийдвэр УОК гаргаагүй"

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

"Цагаан сарыг хориглох шийдвэр УОК гаргаагүй"

Улсын онцгой комиссоос өнөөдөр/2021.01.10/ мэдээлэл хийлээ.


УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-УОК-ын 2022 оны нэгдүгээр хуралдаан боллоо. Өчигдөр Эрүүл мэндийн сайд албан ёсоор омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдсэнийг хэлсэн. Бид шийдвэр гаргалаа. УОК, Засгийн газар хөл хорио, хязгаарлалт тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Ийм шийдвэр өнөөдөр гараагүй. Вакцины бүрэн тунд 66.2 хувь хүн, дөрөвдүгээр тунд 28.8 хувь хамрагдаад байна.

Томуу, томуу төст өвчний халдвар өндөр байна. Мөн омикрон хувилбарын дэгдэлт эхэлж байна. Халдварын дөрөв дэх давалгаа эхэлж байна. Нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе тохионо гэж байна. Өдөрт дээд талдаа 20 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэж тооцоолж байна. Омикрон хувилбарт вакцин үйлчилж байгаа нь тодорхой болсон.

Иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Өндөр настан болон бага настны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн хувьд эрсдэлтэй байгаа.

Мөн байгууллагууд арга хэмжээ зохион байгуулахгүй, халдвар гарсан нөхцөлд хүний нөөцийн хомсдолд орохгүйн тулд ээлжээр, зайнаас ажиллахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Халдварын тохиолдол огцом өсч, зарим улсуудад өдөрт 1 сая тохиолдол бүртгэгдэж байна. Гэрийн эмчилгээ, өрхийн эмчилгээг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Өнөөдрийн байдлаар тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. 2021 оны сүүлийн долоо хоногийг 2022 оны эхний долоо хоногтой харьцуулахад тохиолдлын тоо дөрөв дахин өссөн. Орны ачаалал нэмэгдэж байна. Хүлээлт үүсч байна. Нэгдсэн ор зохицуулах баг байгуулсан.

Эрсдэлд өртөмтгэй өндөр настнууд, хавсарсан эмгэгтэй, вакцинд хамрагдаагүй, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдэд түрүүлж, үйлчилж байгаа. Өнөөдрийн байдлаар дөрвөн мянган ор бэлдсэн. Цаашдаа 2000 ор бэлдэнэ.

Бид 42 хоногийн хугацаатай эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. 120 гаруй нислэгээр 12 мянган гаруй иргэдийг хүлээн авахад 600 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн.

Тусгаарлан ажиглах байранд 4500 гаруй иргэнийг тусгаарлахад 155 эерэг тохиолдол илэрсэн. 4-5 хувийн эерэг илрүүлэлтийн хувьтай байсан. Нийт 32 мянга гаруй тохиолдол илэрсэн.

Бид энэхүү арга хэмжээний ачаар халдварын тархалтыг харьцангуй барьж байна. Зөөвөрлөгдсөнөөс илүү дотоодын халдварын тоо ихэслээ. Хоёр нислэг тутмын нэгээс зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн. 244 энхийн сахиулагчдаас 231 нь халдвартай байсан. Омикрон 90 хувь халдварлах боломжтой байна. Бид энэ хурдыг бууруулсан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ үр дүнтэй байсан. Одоо дараагийн арга хэмжээгээ ярилцаж байна.

Сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Зохион байгуулах багийг яаж зохион байгуулах вэ? Анхан шатны нэгж байгууллагууд яаж ажиллах вэ?

-Халдварын давалгааны үед өрхийн эмнэлгүүдийн ачаалал ихэссэн. Өмнөх туршлага бидэнд бий. Гол нь вакцины бүрэн болон нэмэлт тунтай хүмүүс омикронд туссан ч хөнгөн тусч буй тохиолдлууд байна. Гэрээр эмчлэгдэх боломжтой. Гэхдээ холбогдох зохион байгуулалтыг эрүүл мэндийн байгууллагууд хийнэ.

-Вакцины нөөц бий юу?

-Вакцины хангалттай олон цэг ажиллаж байгаа. Хүрэлцээ, нөөц хангалттай байгаа. Файзер болон Синофармын 2.8 сая тун вакцины нөөц байна.

-Цагаан сараар хөл хорих уу? Эмнэлгийн салбар ачааллаа дийлэх үү?

-Халдварын тохиолдлыг хөл хориогоор хязгаарлах нь эрүүл мэндийн салбарт тустай ч,улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг нөлөөтэй. Цагаан сарын үеэр халдварын оргил үе таарч байгаа учир улсын байгууллагууд төрийн золголт хийхгүй байх шийдвэр гаргасан. Мөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглээрэй гэх зөвлөмжийг хүргэсэн.

-Хариуцлага алдсан хүмүүст шийтгэл оноосон уу?

-Өнөөдөр бид ярьсан. Гэхдээ тодорхой шийдвэр эцэслэн гарсны дараа ярих нь зөв байх. Одоогоор эцэслэн гараагүй байна.

-Эмийн нөөц бий юу?

-УОК холбогдох мэргэжлийн байгууллагуудад чиглэл өгч байгаа. Өнгөрсөн саруудад тасалдсан эмнэлгийн хэрэгслүүдийг татан авах ажиллагааг зохион байгуулсан. Энэ тал дээр байгууллагууд ажиллаж байгаа. Удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй хүмүүст хариуцлага тооцох талаар яригдсан.

-Цагаан сараар хөл хорио тогтоох уу?

-Цагаан сарыг өргөн бус цомхон хүрээнд тэмдэглэх зөвлөмж өгсөн. Харин цагаан сарыг хориглох шийдвэрийг УОК гаргаагүй.

-Хичээл,сургууль яах вэ?

-Хичээл сургуулийг нөхцөл байдлаасаа хамааран шийдвэр гарна. Хөл хорио, хязгаарлалт тогтоох бодол одоогоор алга.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-ДЭМБ-аас сэжигтэй, магадлалтай, батлагдсан гэсэн гурван хувилбараар оношилж байна. Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд, магадлалтай гэдэг нь PCR-аар эерэг илэрснийг, бүрэн геномын дараалал тогтоох шинжилгээгээр батлагдсаныг батлагдсан гэж байгаа.

-Бэлтгэл ажлаа хангасан уу?

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Халдварын тохиолдлын оргил үе яг цагаан сараар таарах учир битгий өргөн дэлгэр тэмдэглээч гэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан бид бэлтгэл ажлаа хангаж байна. Эм тариа нөөцлөх, ор бэлдэх зэрэг чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Бидэнд туршлага бий. Алдаатай зүйлсээ засч, сайжруулаад явна. Омикрон маш хурдацтай тархаж байгаа учир өмнөхөөс илүү олон тохиолдол илэрнэ гэж үзэж байгаа.

-Омикроныг гэрээр эмчлэх боломжтой юу?

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-Бид гурван сараар нөөцөө бэлтгэх чиглэлтэй. ХӨСҮТ-д вирусийн эсрэг 3-4 төрлийн эмийн 2-3 сарын нөөц, антибиотекийн 1-5 сарын нөөц, дуслын 1 сарын нөөц, бусад эм тарианы 1-2 сарын нөөц бий. 2.1 тэрбум төгрөгийн өрөө бид барагдуулсан. Эмчилгээний тактик дээр өмнөхөөс ялгарах зүйл байхгүй. Дархлаагаа дэмжин сайн унтаж, хоолоо идэх хэрэгтэй.

-Омикроныг хэд хоногийн дотор илрүүлж байгаа вэ?

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

-“NGS” технологийг бид нэвтрүүлээд явж байна. Хоёр үе шаттай. Лабораторийн үе шат нь 13 шатнаас бүрддэг. Дата нь гараад ирэхээр боловсруулна. Нийт 16 хоног.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж