Хойд Солонгосын дүрвэгсэд нутаг буцах болов | News.MN

Хойд Солонгосын дүрвэгсэд нутаг буцах болов

Хойд Солонгосын дүрвэгсэд нутаг буцах болов

Хойд Солонгосын дүрвэгсэд нутаг буцах болов

Шинэ он гарах мөч дээр нэгэн эрэгтэй хилийн цэргийн хамгийн ойр ангиас дөрөвний нэг милийн зайд орших дэлхийн хамгийн хатуу дэглэмтэй улс руу дүрвэх гэж 18 метр өндөр утсан хашаанд тулна. Гэнэт анхааруулах гэрэл анивчиж, аюулын дохио хангинав. Тэрбээр гэнэт айн, цасан дундуур гүйж, өнгөрсөн зууны дайнаас үлдсэн тоо томшгүй уурхайн аюултай замыг даван, камерын бичлэгт орохгүйг хичээнэ. Шөнө дунд гэхэд цэргийн хяналтын бүсээс гарч эх орондоо ирлээ…Хойд Солонгос. Хэдхэн цагийн дараа тус дохиоллыг хуурамч гэж үнэлсэн Өмнөд Солонгосын цэргүүд хилийн хашааны ойролцоох түүний ардаа үлдээсэн хүрэм, гутлын мөрийг анзаарсангүй.

Хойд Солонгосын гуравдагч үеийн дарангуйллаас зугтсан нийт 33 мянга гаруй иргэн сүүлийн 10 жилд бүртгэгджээ. Харанхуй ирээдүй, ядуурлын системээс зугтах гэсэн хүмүүс Ким Жон Уны зааснаар амьдардаг ч, шинэ жилийн орой хилийн хашааг даван хойд Солонгос руу нутаг буцах иргэд олширсон. Магад гадаад ертөнцийг үзээд, шинэ орчинд дасч чадахгүй тул нутаг буцахыг хүссэн байх.

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр, нийт 30 Хойд Солонгосын иргэн Өмнөд Солонгост суурьшсан боловч удалгүй буцсан гэх баримт байдаг гэв. Судлаачид болон өмгөөлөгчдийн тооцоолсноор бодит тоо нь хамаагүй өндөр, магадгүй хэдэн зуугаараа байх магадлалтай гэж үздэг. Буцаж нутагтаа очсон хүмүүсийн зарим нь Хойд Солонгосын төрийн суртал ухуулгын хэрэгсэл болж, видео бичлэг эсвэл хэвлэлийн бага хуралд олон нийтийн нүдэн дээр Хойд Солонгосыг орхисондоо хэчнээн их харамсч байгаагаа нулимс дуслуулан илэрхийлж байдаг гэв. Цөөн хэдэн хүмүүс нь бодлоо дахин өөрчилж, Өмнөд Солонгос руу буцдаг байна.

Хойд Солонгосын дүрвэгсэдтэй хамтран ажиллаж, судалгаа хийж байсан Солонгосын үндэсний цагдаагийн их сургуулийн профессор Бэк Нам Сёол нэгэн ярилцлагадаа “Хойд Солонгос руу буцаж дүрвэсэн иргэдийн тоо их байдаг ба тоолоход их хэцүү” гэжээ.  Мөн “Хойд Солонгосын эрх баригчдад анзаарагдаагүй хүмүүс байдаг. Бас дүрвэсэн иргэний мэдээллийг хойд Солонгосын тал хүлээн зөвшөөрсөн цагт олон нийтэд ил болгодог” гэжээ. Бэк Нам Сёол “Хойд Солонгосоос ирсэн хүмүүс нутаг буцах гэж хилийн цэргүүдийг хахуульддаг”гэжээ.

Шинэ оноор хилийн аюулгүй байдлыг зөрчсөн хүн 2020 оны арваннэгдүгээр сард Өмнөд Солонгос руу дүрвэсэн боловч, буцаж хил давахыг хоёр удаа оролдсон иргэний замналаар явжээ. Тус хэрэг шуугиан дагуулсан бөгөөд Хойд Солонгосын иргэд шинэ нийгмийн эдийн засаг, дасан зохицох сорилт, тахал өвчний хүнд орчинг тэсч чадаагүй буцдаг гэж судлаачид үздэг.

Хүний эрхийн байгууллагаас 2021 онд явуулсан судалгаанд, Хойд Солонгосын таван хүний нэг нь нутагтаа буцах тухай боддог гэсэн дүн гарсан ба учир шалтгаан нь гэр бүлийн гишүүдээ санаснаас болсон эсвэл Өмнөд Солонгост ялгаварлан гадуурхалтай  тулгарсан, капиталист нийгмийг хэтэрхий өрсөлдөөнтэй гэж үзсэн гэсэн судалгаа гарчээ. Гадуурхалт дунд Өмнөд Солонгост Хойд Солонгосын иргэдийг хууран мэхэлж, хүчээр биеийн хөдөлмөр эрхлүүлэн, цалингаа өгдөггүй асуудлууд тулгардаг гэсэн судалгаа гарсан.

Хойд Солонгосоос 2002 онд оргон, Өмнөд Солонгосын нэртэй сэтгүүлд сэтгүүлчээр ажиллаж байсан Жу Сон Ха одоог хүртэл эх орныхоо тухай бодож санагалздаг тухайгаа илтгэсэн. Тэрбээр "Би нутгаа боддог. Хэрэв та ард үлдсэн гэр бүлтэй бол бодохоос аргагүй"гэж хэлжээ. Хүмүүс буцахыг хүсэх боловч нэгэнт очсон үедээ  Өмнөд Солонгосруу явахыг эрмэлздэг гэж дурдав.

Өмнөд Солонгосын засгийн газраас санхүүжүүлдэг Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнгийн судалгааны ажилтан Пак Янг Жа хэлэхдээ, Өмнөдөд гэр бүлийн гишүүнгүй хүмүүс дасан зохицоход хэцүү байдаг. Учир нь амьдралаа эхлүүлэхэд нийгмийн сорилтууд дарамт үзүүлдэг тухай хэлж байжээ. Хоёр Солонгосын хувьд нэг хэлээр ярьж, ижил хоол хүнсний зохион байгуулалттай ч Солонгосын дайны дараа тэс ондоо ертөнцүүд болж хувирсан. Өмнөд бүсд орших Солонгос нь дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байхад хойд  бүсийн Солонгос нь хаалттай нийгэмд, дарангуйлал доор тогтож байна. Мэдээж иргэдийн амьдралын замнал хоёр өөр тул дасан зохицоход хэцүү.

Хоёр Солонгосын 2018 онд харилцаа богино хугацаанд сэргэсний дараа Ким Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр тал сайн санааны илэрхийлэл болгон цэрэггүй бүс дэх зарим хамгаалалтын постуудыг татан буулгаж, засгийн газрын гуйлт, тусламжийг няцаасан байдаг. Ким Жон Уны эцэг Ким Жон Ил нь дүрвэгсдийг урвагчид гэж үздэгтэй холбоотой байж магадгүй. Гэвч 2011 онд хүү нь төрийн эрхийг авснаас хойш удалгүй, Хойд Солонгосоос оргон зайлсан хүмүүсийг буцаан татахын тулд хамтын хүчин чармайлт гаргаж эхэлсэн байна. Өмнөд Солонгост байгаа Хойд Солонгосын дүрвэгсдийн талаарх мэдээллийн хариуд өршөөл үзүүлж, ая тухтай амьдрах боломжийг санал болгожээ.

Хойд Солонгосын засгийн газрын харьяа вэб сайтад 2016 онд нийтлэгдсэн нэгэн видео бичлэгт, нутагтаа орхисон эхнэрийнхээ төлөө санаа зовж буцаж явсан 40 настай эр Өмнөд Солонгост ялгаварлан гадуурхалт, эдийн засгийн зөрчилдөөнтэй тулгарч байсан гэжээ. Ким Жон Уны эцгийн зурагтай Маогийн бараан хувцас өмссөн Кан Чул Ву "Би Өмнөд Солонгост ердөө нэг жил зургаан сар байсан ч тэндхийн хором бүр 10 жил шиг санагдаж, өдөр бүр там шиг байсан" тухай ярьжээ.  Мөн тэрбээр "Би Хойд Солонгосын дүрвэгч байсан учраас хаана ч явсан намайг үл тоомсорлож, гадуурхаж  байсан" гэжээ. Өмнөд Солонгосоос буцсан иргэд Хойд Солонгот очихдоо гурван жил зургаан сар шоронд хоригдох хуультай байдаг тухай цагдаагийн албаныхан мэдээлсэн байдаг.

Эрх чөлөөг хайж, амьдрах таатай нөхцөлийн төлөө дарангуйллаас зугтсан иргэдийн нутаг буцах болсон шалтгаанууд гүн утга санааг агуулдаг гэдгийг илтгэсээр. Шинэ орчинд дасах хэцүү ч ялгаварлан гадуурхалт, хайртай нэгнээ санах сэтгэл тэднийг Ким Жон Уны гарт буцахад хүргэдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-11 151.38.112.161

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2022-01-11 213.87.157.169

))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-01-11 207.183.244.30

Er ni bol shine orchind dasch zohitsono gedeg chin bas l ovoo shuu dee. Haana ch ochson ehnii 2 jil bol er ni butsmaar butsmaar boldog shuu. 2-3 jil bolsonii daraa naas l jinehne shine soyol hel us tsag agaar hool huns geed uym uymandaa dasaad ter nutgiin hun bolj eheldeg uym daa, hehehe

Avatar

Зочин 2022-01-11 202.21.109.38

КимЖон Ун гэдэг а******н ар гэрийн хүмүүс,таньдаг бүх хүмүүсийг нь дарамталж,сэмхэн устгаад байгаа байх.Тийм болохоор буцахаас өөр аргагүй.

Avatar

Zocnin 2022-01-11 108.63.58.182

Mongoor buh yumiig hemjij bolohgui ex oron elgen sadan ger bulteigee bh gedeg hamgiin cnuhal gedgee medsen bizee

Avatar

Зочин 2022-01-11 150.129.141.150

33 мянгаас 30 нь буцаж.байж болох л тоо.Тагнуул болон тэгшитгэн хувиарлах адилхан ядуу амьдрах хүсэл мөрөөдөлдөө баригдаад буцсан залхуучууд байгаа даа.Өлөн зэлмэн амьдарч байж бас пуужин хөөргөөд байна гэж байгаа..ХӨӨРХИЙЛЭЛТЭЙ юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж