“Google” ухаалаг өсгөгчийн патентын маргаанд ялагдав

Хуучирсан мэдээ: 2022.01.11-нд нийтлэгдсэн

“Google” ухаалаг өсгөгчийн патентын маргаанд ялагдав

“Google” ухаалаг өсгөгчийн патентын маргаанд ялагдав

Ухаалаг өсгөгч үйлдвэрлэгч “Sonos” фирм нь патентын асуудлаар “Google” компанитай шүүхдэлцсэний эцэст ялалт байгуулав. Ингэснээр цаашид “Google”-ийн ухаалаг өсгөгч болон зөрчилтэй систем ашигладаг бусад ухаалаг гэр ахуйн төхөөрөмжүүд нь АНУ-руу импортлогдох боломжгүй боллоо.

Хэрвээ “Google” компани “Sonos”-д лицензийн төлбөр төлөхгүй бол өөрсдийнхөө үйлдвэрлэсэн өсгөгчийн нэр хүндийг унагаж байна гэсэн үг юм. “Google” компани АНУ-ын Олон улсын худалдааны комиссын шийдвэртэй санал нийлэхгүй байна гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн оюуны өмчтэй холбогдох энэ утгагүй нэхэмжлэлийн эсрэг өөрсдийн байр сууриа үргэлжлүүлэн хамгаалсаар байх болно гэжээ.

“Sonos” фирмийн гомдол гаргасан таван төрлийн патентыг “Google” бүгдийг нь зөрчсөн болохыг Олон улсын худалдааны комисс тогтоожээ. Ийнхүү 2021 оны наймдугаар сард гаргасан анхны шийдвэр хэвээрээ үлдэв.

Дээрх таван төрлийн патент нь олон өрөөнд зэрэг ажиллах боломжтой өсгөгчид хамаарна. Тодруулбал, нэг байшин дотор олон өрөөнд ижил дууны хэмжээтэйгээр хөгжмийг тоглуулахтай холбоотой технологийн патентууд юм. Уг технологийг анх “Sonos” фирм нэвтрүүлж байсан ажээ. Анхлан нэвтрүүлээд зогсохгүй 2005 онд энэ технологиороо инновацийн шагнал хүртэж байсан.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж