Мэйжор лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч Лорензо Инсинье

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Мэйжор лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч Лорензо Инсинье

Мэйжор лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч Лорензо Инсинье

Наполи багийн ахлагч Лорензо Инсинье Канадын Торонто багтай гэрээ байгуулснаар АНУ-ын Мэйжор лигийн хамгийн өндөр цалинтай тоглогч болжээ. Гэхдээ тэрбээр энэ өвлийн наймааны цонхоор бус Италийн Сери А лигээ дуусгаад ирэх зун шинэ багтайгаа нэгдэх аж. Лорензо Инсинье 2026 он хүртэл жилийн 15 сая ам.долларын цалин авна гэж хэвлэлүүд мэдээлж байна.

АНУ-ын хөлбөмбөгийн Мэйжор лигт Канадын Торонто, Ванкувер, Монреаль гэсэн гурван баг өрсөлддөг.

Торонто багийн ерөнхийлөгч Билл Маннин “Манай багийн хувьд түүхэн мөн сэтгэл хөдөлгөсөн өдөр болж байна. Лорензо бол өөрийн замналын ид үе дээрээ явж буй дэлхийн хэмжээний довтолгооны тоглогч. Тэр өнгөрсөн жил Италийн шигшээ багийн хамтаар Европын аварга болж,  Наполитой томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон нэгэн” гэв.

Лорензо Инсинье 15 насандаа Наполи багт элссэн бөгөөд нийт 416 тоглолтод оролцож, 114 гоол оруулсанаас гадна 2019 оноос эхлэн багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж эхэлжээ.

Лорензо Инсинье  Италийн шигшээ төлөө 53 тоглолтод 10 гоол оруулсан.

Өдгөө Торонтог хуучин Английн Суонсиг удирдаж байсан Боб Брэдли удирдаж байна. Багийн дасгалжуулагч шинэ тоглогчийнхоо талаар “Тэр өөртөө болон багийнхандаа боломж үүсгэдэг онцгой ур чадвартай.  Би түүний тоглолтыг олон жил үзсэн. Мөн би түүнийг баг амьтай тоглогч гэдгийг мэднэ. Түүний тоглолт бусдыг татдаг. Яагаад гэвэл хэрэв түүнд ямар нэг боломж гарч ирвэл мартагдахын аргагүй зүйл хийдэг төрлийн тоглогч”

Мэйжор лигийн шинэ улирал ирэх хоёдугаар сард эхэлнэ.

Б.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж