Он гарснаар орон нутагт мах, сүү, цагаан идээний үнэ өсчээ | News.MN

Он гарснаар орон нутагт мах, сүү, цагаан идээний үнэ өсчээ

Он гарснаар орон нутагт мах, сүү, цагаан идээний үнэ өсчээ

Он гарснаар орон нутагт мах, сүү, цагаан идээний үнэ өсчээ

Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2022 оны нэгдүгээр сарын 7-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3 хувиар, өмнөх долоо хоногоос 0.9 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өсчээ.

Тухайлбал, нийслэлд өндөг, сүү, цагаан будааны үнэ нэмэгдсэн бол нарийн ногоо, махны үнэ буурсан байна. Харин автобензин, гурил, талх, нарийн боовны үнэ тогтвортой байгаа аж. Орон нутагт гурил, будаа, мах, сүү, цагаан идээ, хүнсний ногоо төдийгүй автобензиний үнэ 0.1-0.6 хувиар өссөн болохыг ҮСХ-ноос мэдээллээ.

Хил хаасантай холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож үнэ хөөрөгдөх асуудал гарч байгаа. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянах юм. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж. Ямартай ч нийслэл болон орон нутагт өргөн хэрэглээний бүх барааны үнэ тодорхой хувиар өссөн болохыг доорх инфографикаас та бүхэн харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Л Тэмүүжин 2022-01-10 66.181.161.46

Үниин дээд хэмжээ тогтоох нь зөв.хэрэв дээш хэтэрч гарвал доод шиитгэл гар тастах.дээд хэмжээ газар дээр нь буудах монголчууд 20 .30 хүнииг цааз авхаар бууж өгнө.хүнии эрх ярих юм бол бараании эрх заалтииг хэл.энэасуудал хятад бодлогч байж мэдэх нягуутай бөлгөө.шинээр хуучин шигээ үйлдвэр босгох юм бол наандаждотоодиин түхии эд малиин ашиг боловсруул чадах улс юмсан.бэлэнчилэх асуудалиигхаях хэрэгтэй.

Avatar

zocnin 2022-01-10 197.211.58.129

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-01-10 66.181.161.35

Чи бол мал

Avatar

Зочин 2022-01-10 103.80.210.183

малчид зараад суугаад байх зав байхгүй дундаас нь дамжлага ороод нугалж зараад байна даа.

Avatar

Зочин 2022-01-10 213.87.137.54

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

уул үүл 2022-01-10 192.82.68.169

хуцах юмаа дундаас нь ашиг хайгчид

Avatar

Зочин 2022-01-10 66.181.161.43

Малчид төрийн бүх үйлчилгээнд хамрагдаж үнэгүй авч болох бүхэнд хамрагддаг ноос ноолуур арьс шир гээд авахгүй урамшуулал байхгүй суманд иргэдэд чиглэсэн бодлого огт байхгүй бүгд малчидых энэ шуналыг зогсоохгүй малчид ядуу гэж тархи угааж төсөв хоосолсоор улс орон ядуурсаар

Avatar

Зочин 2022-01-10 203.98.76.103

Битгий хуцаа чээ. Малчид малаа борлуулж бусад амжиргаагаа зохицуулдаг. Гэтэл тэр бусад хэрэглээнийх нь бүх зүйлийн үнэ өсчихөөд байхад махныхаа үнийг өсгөхөөс өөр яахын.

Avatar

Зочин 2022-01-10 66.181.183.136

МАЛЧДЫН ШУНАЛ ИХ ШҮҮ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж