Он гарснаар орон нутагт мах, сүү, цагаан идээний үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.01.10-нд нийтлэгдсэн

Он гарснаар орон нутагт мах, сүү, цагаан идээний үнэ өсчээ

Он гарснаар орон нутагт мах, сүү, цагаан идээний үнэ өсчээ

Үндэсний статистикийн хороо нийслэл болон орон нутагт зарагдаж буй өргөн хэрэглээний бараа, автобензиний үнийн судалгааг гаргажээ. 2022 оны нэгдүгээр сарын 7-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3 хувиар, өмнөх долоо хоногоос 0.9 хувиар өссөн байна. Харин орон нутагт гол нэрийн барааны үнэ өнгөрсөн долоо хоногоос 0.4 хувиар өсчээ.

Тухайлбал, нийслэлд өндөг, сүү, цагаан будааны үнэ нэмэгдсэн бол нарийн ногоо, махны үнэ буурсан байна. Харин автобензин, гурил, талх, нарийн боовны үнэ тогтвортой байгаа аж. Орон нутагт гурил, будаа, мах, сүү, цагаан идээ, хүнсний ногоо төдийгүй автобензиний үнэ 0.1-0.6 хувиар өссөн болохыг ҮСХ-ноос мэдээллээ.

Хил хаасантай холбоотойгоор зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний нөөц хомсдож үнэ хөөрөгдөх асуудал гарч байгаа. Үүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянах юм. Харин Үндэсний статистикийн хорооноос сар бүр дээрх судалгааг хийдэг бөгөөд нөөцийн тасалдал үүссэнтэй холбоотойгоор худалдаачид барааны үнийг зохиомлоор хөөргөсөн эсэхийг дүгнэх боломжгүй аж. Ямартай ч нийслэл болон орон нутагт өргөн хэрэглээний бүх барааны үнэ тодорхой хувиар өссөн болохыг доорх инфографикаас та бүхэн харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж