Файзер вакцины хугацааг 90 хоногоор сунгав | News.MN

Файзер вакцины хугацааг 90 хоногоор сунгав

Файзер вакцины хугацааг 90 хоногоор сунгав

Файзер вакцины хугацааг 90 хоногоор сунгав

Файзер компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа есөн сар болгож эхэлжээ хэмээн өнөөдөр /2022.1.10/ цахим хуудастаа мэдээллээ.

Олон улсад Covid-19-ийн эсрэг дархлаажуулалт идэвхжсэн. Мөн зарим оронд вакцины нэмэлт дөрөвдүгээр тунг хийж эхлээд буй. Үүнтэй холбоотойгоор вакцин дахин хомсдолд орж байгаа талаар олон улсын судалгааны байгууллагууд мэдээлсэн. Харин Монгол Улсад вакцины нөөц хангалттай байгааг Эрүүл мэндийн яамнаас онцолсон юм. Түүнээс гадна хадгалалтын хугацаанд ч өөрчлөлт орж байгаа гэсэн юм.

Файзер үйлдвэр вакцины хадгалах хугацаагаа 90 хоногоор сунгасан. Иймээс манайд эхний ээлжинд ирсэн вакцинуудын хадгалах хугацаа арваннэгдүгээр сард дуусах байсан ч Цельсийн 60-90 градуст хадгалж чадвал автоматоор гурван сар хадгалагдах боломжтой болсон. Гэхдээ вакцины шошго дээрх хадгалах хугацааны мэдээлэл өөрчлөгдөхгүй.

Ингэснээр ойрын үед хадгалалтын хугацаа нь дуусах вакцин байхгүй бөгөөд устгалд оруулахгүйгээр солих боломжийн талаар ч харилцан хэлэлцэж байгаа гэдэг хариултыг яамнаас өглөө. Файзер компанийн үйлдвэрлэсэн Комирнэти вакциныг хадгалалтын зөв горимд буюу Цельсийн -60-90С хэмийн гүн хөлдөөгчинд хадгалах ёстой. Энэ нөхцөлд вакцины хадгалалтын хугацааг дахин гурван сараар сунгаж ашиглаж болохыг албан ёсоор мэдэгджээ.

Энэ талаарх мэдэгдлийг ДЭМБ-аас 2021 оны есдүгээр сарын 21-нд Файзер компанид хүргүүлсэн аж. Ингэснээр манай оронд нийлүүлсэн вакцины хадгалалтын хугацааг гурван сараар сунгана. Үүнээс хойш Файзер компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа есөн сар болгож эхэлсэн гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zocnin 2022-01-10 197.211.58.129

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2022-01-10 64.119.25.166

Хугацаа дууссан вакцинаар иргэдээ битгий хуур. Хугацааг сонгодог эрх монголд байхгүй. Том гүрнүүд ядуу орныг хорлодог шилдэг жишээний нэг нь вакцины хугацааг сонгосон гэж зарлаж байгаа явдал. Тэгвэл АНУ өөрсдөө хугацаа дууссан вакцинаа хийл дээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдөө хугацаа дууссан вакцинаа өөртөө хийлгээч.

Avatar

Зочин 2022-01-10 213.87.137.54

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Ургэлжлэл эмзуйч Дашрнцн 2022-01-10 202.55.188.46

ХУГАЦАА СУНГАХ АСУУДАЛ
САЙН БОДООРОЙ СЭТГЭГДЭЛУУД ЕР НЬ ХАНАТАЙ САНААНУУД ГАРСАН БАЙХ ШИГ ЭЭ
САЙДЫ МИНЬ МЭДЛЭГТЭЭ ТУЛГУУРЛАЖ ВАКЦИНЫ ХУГАЦААГ ТАЙЛБАРЛААРАЙ ЭНЭ БИДНИЙ ДАНГИЙН ЖАА БИШ ШУУ ТАНЫГ ХУНДЭТГЭЖ СЭТГЭГДЭЛ УЛДЭЭВ

Avatar

Зочин 2022-01-10 103.212.117.46

хүнс эм вакцины хугацаа үйлдвэрлэгч нь сунгадаг болчихож.болдгийн байхдаа ха ха

Avatar

Эмзуйч Дашрнцн 2022-01-10 202.55.188.46

ЭМ ХУНСНИЙ БУТЭЭГДЭХУУН БУСАД СТАНДАРТААР ХУЧИНТЭЙ ХУГАЦАА ДУУССАН БАРААГ ХУНИЙ ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛЖ Удалдан БОРЛУУЛСАН БОЛ. ЭРУУГИЙН ХУУЛИНД ЯЛТАЙ ГЭЖ ЗААСАН БАЙДАГШУУДЭЭ
ХУГАЦААГ СУНГАЖ БАС БОЛДОГ ТЭХДЭЭ МОНГОЛД ИРСЭН КОВИДЫН ВАКЦИНЫГ ЧАНАРАА АЛДААГУЙ ГЭДГИЙГ БАТАЛЖ ЧАДАХГУЙ БАЙХ ШУУ ЯЛАНГУЯА. ЭНЭ ЕРДЭС БИШ. АМЬД УУРГИЙН БУТЭЦТЕЙ ШУУДЭЭ. ЭРУУЛ МЭНДИЙН ЯАМ МААНЬ ЖААХАН БОЛЧИМГУЙ АСУУДАЛД ОРЖ БОЛОХГУЙ ШУУ. САЙ
СУРГААР АЖИЛЛАЖ. БОЛОХГУЙ ЮМ ГЭЖ БАЙДАГ ТЭР БОЛ ЭНЭ ВАКЦИНЫ ХУГАЦАА СУНГА

Avatar

Зочин 2022-01-10 58.64.47.11

Манайх файзерийг -60-90С хэмд хадгалж чадаж байгаа юм уу??? Үүнээс бага хүйтэнд хадгалаад хугацааг сунгана гэвэл балай юм болно шүү!!!!

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Консервын хадгалах хугацааг 3 сараар сунгалаа гэвэл хүн авах уу??? 2022-01-10 122.201.31.72

Махны үйлдвэр консерв үйлдвэрлэжээ.Хадгалах хугацаа 6 сар гэж лаазан дээр нь бичжээ. Гэвч консерв нь гүйлгээ муутай болж гэнэ. ТЭГЭЭД МАНАЙ КОНСЕРВ 6 САР БИШ, 9 САР БОЛСОН ШҮҮ ,АВААРАЙ. ЭЛДЭВ ХООЛНЫ ХОРДЛОГО ӨГӨХГҮЙ гэж гэнэ. Хүн энэ консервыг авах уу. Чад хийх гээгүй л бол авахгүй. Яг вакцины хугацааг хүмүүс үүнтэй адилаар ойлгоод тариулахгүй байгаа юм.

Avatar

Зочин 2022-01-10 202.126.89.155

😳😳😳😳😳

Avatar

иргэн 2022-01-10 202.21.109.38

Ирсэн бичгийг нь СОНИН..Хэвлэл ..ТВ ээр харуулаач ээ…

Avatar

иргэн 2022-01-10 202.21.109.38

Ирсэн баримт …БИЧГИЙГ нь сайтанд тавьж харуулаач ээ……ДЭМБ аас ИРСЭН Албан бичгийг нь СОНИН …хэвэлээр харуулаач ээ….

Avatar

Зочин 2022-01-10 203.98.76.176

Barimt ni haana bna, hudlaa hun huurahaa bolih heregteia. asuudal garval, sungasan ezen ni oldohgui bhdaa

Avatar

Анхаар 2022-01-10 172.58.227.35

Сунгасан баримтыг олон нийтэд батлан харуулах хэрэгтэй

Avatar

зочин 2022-01-10 192.82.71.65

Энэ онцгой байдлын газар үнэн дампуу байна. албан ёсны мэдээ тавиачээ

Avatar

Зочин 2022-01-10 202.126.89.67

Хугацаа дууссан факцин хийлгэх хүн байх уу??

Avatar

зочин 2022-01-10 202.9.40.181

амар амар, үйлдвэрийн хугацаа нь дуусангуут хугацааг нь сунгалаа гээд хэлчихээр л болчихдог,,, кккк дэлхий даяараа солиорчээ,,

Avatar

Зочин 2022-01-10 202.21.97.30

ДЭМБ-ийн албан ёсны мэдээллийн эх сурвалжаа бичээгүй л байна даа??? орж хармаар байх юм???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж